x

Навальныйн амиа алдсан ЗХ-№3 буюу "Туйлын чоно" шорон юугаараа алдартай вэ?

Оросын тэрслүү үзэлтэн амиа алдсан Харпын засан хүмүүжүүлэх газар юугаараа нэр цуутай вэ?

 

Харп суурин ба Собь гол шувууны нислэгийн өндрөөс харахад. Зургийн  төвөөс ялимгүй баруунд голын цаана алст «Туйлын чоно» засан хүмүүжүүлэх №3 байрлажээ.

Эх сурвалж: Яндекс. Газрын зураг

Өнөөгийн Оросын гол "тэрслүү үзэлтэн" гэгдэх, Оросын засгийн газрын албан ёсны мэдээгээр бол "татвараас зугтсан, мөнгө завшсан" гэх хэргийн гол буруутан, хожим "экстримист бүлэглэл байгуулах гэсэн, Оросын эсрэг уриалан тэрсэлсэн"  хэргээр нэмж 19 жилийн ял авсан Алексей Навальный нас барсан тухай Ямало-Ненецкийн автономын тойргийн Оросын шүүхийн шийдвэр биелүүлэх албаны салбараас (УФСИН) хоёрдугаар сарын 16-нд  мэдээлжээ.

Мэдээнд  тэр тухай бичихдээ:

“Ял эдлэгч салхинд гарсны  дараа гэнэт бие нь муудан ухаан алджээ. Түргэн тусламжийн эмнэлэгийн бригад дуудсан ба эмч нар шуурхай арга хэмжээ авч түүнийг сэхээн амьдруулахаар оролдсон нь бүтэлгүй болж тэр ухаангүй байсаар нас барсаныг түргэний эмч нар бүртгэгдсэн” гэсэн.

Тэрслүү  үзэлтэн улстөрч  сүүлийн саруудаа  Туйлын задигийн цаана, мөнхийн  цэвдгийн нөхцөлд, Харп суурин дэх  онцгой дэглэмтэй, эрэгтэйчүүдийн  засан хүмүүжүүлэх колони-3-т өнгөрөөжээ. Ямала-Ненецкийн автономын тойргийн энэ ЗХ-№3 нь Оросын хамгийн хойд хэсгийн шоронгуудын нэг юм. Өмнө нь тэнд ГУЛАГ-ын 501-р байгууламж байв. Харп гэдэг нь немец хэлээр “туйлын туяа” гэж орчуулагдана. Ийм л туйлын “романтик” юм.

Эхлээд Навальный  “Кировлес” компанийн 10 мянган тонн бэлтгэлийн модыг завшсан, Ив Роше компанитай холбоотой  гэх  хэргээр Владимир мужийн  Ковровскийн районы  Мелехово суурин дэх ЗХ-№6-д  өмнө нь тэнсэн болгосон байсан таван жилийн ялаа эдэлж байв. Харин өнгөрсөн оны наймдугаар сард шүүх  түүнд терроризмыг сурталчлан хэт дэврэх ажиллагаанд уриалж,  экстрем байгууллагыг санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн ноогдуулжээ. Навальныйг өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын хамгийн хойд  хэсгийн шоронд ялыг нь эдлүүлэхээр хүргэсэн байв.

“Туйлын чоно” гэж ямар шорон байна вэ?

Харпын колони №3-ыг “Туйлын чоно”, эсвэл “Ямалийн гурвал”гэж нэрлэдэг. Өмнө “хувьсгалын эсэргүү нарыг НАХЯамны гурвал шүүдэг байснаас гурвал нэрийг гаргасан болов уу. Энэ шоронд одоо одоо 700 хоригдол байгаа ба уг нь колони 1020 хүний багтаамжтай.  Хорих хугацаа ихтэй, 20 жилээс дээш ял авсан ялтнууд  байдаг.

 

Хатуу чанд, гэхдээ тэнд ял эдэлсэн хүмүүс "бусад шоронгуудаас  тийм ч хатуу биш" гэдэг. Засан хүмүүжүүлэх үүрэгтэй учраас хөдөлмөрлөх нь  их. Буганы арьсаар хүртэл сувенир бэлтгэдэг.  Тэд өөрсдийн хүчээр Сергей Радонежийн сүмийг босгосон байна.

Жилд хоёр удаа богино хугацаагаар, нэг удаа урт хугацаагаар ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг. Онцгой дэглэмийн гэдэг нэр нь өөрөө  тэнд ямрыг хэлээд өгнө. Өдөрт нэг удаа гадаалуулдаг. Яг энэ үеэрээ л Навальныйн бие муудан унажээ. Тэр нь тромбозын бөглөрөлт байсан бололтой. Энэ хүний үхэл ихээхэн дуулиан босгох учраас түүнийг нас барсан шалтгааныг тогтоохоор тийш нь УФСИН  тусгай хэсгийг илгээжээ. 

“Туйлын чоноос” оргоно гэж байхгүй. Эргэн тойрон тайгатай. Бэлтгэл сургуульгүй хүн шалгаран амьд гарахааргүй орчин гэнэ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    америк барууны заавраар их шальчиганаад байвал ингэдэг юм хохь нь
    2024 оны 02 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 1 цаг 3 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 38 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 цаг 17 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 27 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 34 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 38 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 42 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 45 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 33 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 8 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top