x

НАТО-гийн гишүүн улсууд ДНБ-ийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбарт зарцуулна

Хойд Атлантын Гэрээний байгууллага НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалт Брюссель хотноо болж өндөрлөлөө. Украиныг Оростой хийж байгаа дайнд ялах хүртэл дэмжлэг үзүүлэх үүнд холбоотон түншүүдийн үүрэг амлалт чухал, мөн НАТО-гийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад гишүүн улс орон бүрийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг голлон хэлэлцлээ. Уулзалтын дүнд НАТО-гийн гишүүн улсуудаас Европ тивийн голдуу 18 улс ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг батлан хамгаалах салбарт зарцуулах, холбоотнууд Украинд нэг сая нисгэгчгүй онгоц нийлүүлэх, 20 улс нэгдээд Украины нутагт мина устгах эвсэл байгуулахаар тохиролцсон байна.

НАТО-гийн батлан хамгаалах төсөвт оруулдаг гишүүн орнуудын төсвийн хувь хэмжээ олон жил маргаантай, Трампын үед АНУ-аас шүүмжлэл, шаардлагатай тулгарч байсан. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп батлан хамгаалах салбарт хангалттай хөрөнгө зардаггүй улс орнуудыг АНУ хамгаалахгүй гэж мэдэгдсэн нь НАТО-гийн улс орнуудын анхаарлыг мөн татаж байгаа. Энэ  онд Европ тив дэх НАТО-гийн 18 гишүүн орон ДНБ-ийхээ хоёр хувийг буюу 380 тэрбум ам.долларын төсөв гаргана гэж найдаж байна, энэ бол 2014 онд гуравхан гишүүн орон ДНБ-ийхээ 2 хувийг НАТО-гийн батлан хамгаалахад зарцуулж байсантай харьцуулахад зургаа дахин өссөн үзүүлэлт болно гэж НАТО-гийн тэргүүн мэдэгдлээ. 2014 онд НАТО-гийн нөмөр нөөлөг дор аюулгүй байдлаа хангахад ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээний төсөв гаргана гэж гишүүн улсууд нь амлалт өгч байсан ч өнгөрсөн он хүртэл энэ амлалт төдийлөн сайн хангагдаагүй байсан, гишүүн улсуудынхаа аюулгүй байдлыг нэгдмэл бодлогоор хангах зорилготой НАТО 31 гишүүнтэй. 2023 онд НАТО-гийн гишүүн улсууд төсвөө тодорхой хувиар ерөнхийдөө жигд нэмэгдүүлжээ. Гэхдээ яг шаардаж байгаа 2 хувийг давуулан биелүүлсэн орнуудыг Польш 3,9 хувь, АНУ 3,5 хувийг Грек улс 3 хувиар тэргүүлжээ.  Тэдний араас Эстони 2,7, Литва 2,5, Финланд 2,4 хувиар тус тус удаалжээ.

Энэ онд Герман улс батлан хамгаалахын зардалд 71,8 тэрбум евро хуваарилж, хоёр хувийн зорилтоо анх удаа биелүүлэхээр төлөвлөсөн. 2014 онд Европ дахь гишүүн улсууд болон Канад улс ДНБ-ийхээ 2 хувьд хүргэх зорилт тавьснаас хойш НАТО-гийн батлан хамгаалах зардлаа 600 орчим тэрбум доллароор нэмэгдүүлжээ. Украиныг дэмжих асуудлын хувьд АНУ болон НАТО-гийн бусад гишүүн улсуудын дунд санал зөрөлдөөнтэй байна. Гэхдээ НАТО-гийн гишүүн улсууд Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор сумны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр хэлэлцжээ. НАТО-гийн тэргүүн ч Украинд үзүүлэх цэргийн тусламжийн тухай хуулийг батлахыг АНУ-ын төлөөлөгчдийн танхим хандаж уриалсан байна. АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа хойшлуулах нь тус улсад үзүүлэх дэмжлэгт сөргөөр нөлөөлж байна, үүнийг Канад болон Европын улсуудын дэмжлэгээр орлуулах боломжтой гэж НАТО-гийн ЕНБД мэдэгдэж байна. Орос-Украины хооронд дайн эхэлснээс хойш АНУ Украинд 75 тэрбум орчим ам.долларын цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бол НАТО-гийн бусад гишүүн орнууд болон түншүүд 100 гаруй тэрбум долларын тусламж үзүүлжээ.

Moнголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 1 цаг 2 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 37 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 цаг 16 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 26 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 33 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 34 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 38 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 42 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 45 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 50 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 53 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 19 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 25 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 33 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 37 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 8 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top