x

"Хэмнэ, бас дахин хэмнэ. Байр байшин худалдан ав!"

Германы Дармштадт хотын 80 настай Хайнц гэх хөгшин шууд утгаар гудамжны гуйлгачин шиг хог ухан хоол унд, тохь тухтай амьдралаас татгалзан амьдарч байна. Одоо 80 хүрч буй хөгшин хэдэн зуун мянган евро цуглуулж, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан аваад түрээслүүлэн амьдардаг болжээ.

Түүний ингэж амьдрах учир утга юунд байна вэ?

Хайнц хэрхэн мөнгө хуримтлуулдаг вэ?

Хэдэн жилийн өмнө Хайнц цахилгааны инженер хийж байгаад сүүлийн жилүүдэд дадал болсон амьдралаасаа татгалзжээ. Тэр ганцаар амьдарч бараг бүх зүйл дээр мөнгөө хэмнэх болов. Тэр хуучин унадаг дугуйтай, хувцас хунар, хоолоо хог ухан олдог. Мөн хог дээрээс мод зомгол цуглуулан түлэж дулаацдаг. Түүний тэтгэвэр нь €3,5 мянган евро бөгөөд Хайнцын амьдрал түүх германы хэвлэлүүдийн анхаарлыг татжээ.

"Хэмнэ, бас дахин хэмнэ. Байр байшин худалдан ав! Эдгээр үгс түүний амьдралыг гаргах гол бичлэг нь болсныг үгүйсгэх аргагүй. Тэр гудамжны тэнүүлч мэт харагдах авч үнэн хэрэг дээрээ баян хүн. Бид түүнтэй хоёр жилийн өмнө анх тааралдахад тэр долоон байшингийн эзэн, хоёр сууцтай байв. Хайнц хадгаламжийн дэвтрээ харуулахад түүнд нь 500 мянган евро байв! Харин одоо дэвтэрт дөнгөж €15 евро үлджээ.

Тэр саяхан хадгаламжаасаа 700,000 евро авч арав дахь байшингаа худалдан авчээ" гэж Bild сонины сурвалжлагч бичжээ.

Хайнц өөрийн хэмнэлтийн буянаар баяжсан гэдэг. Сард тэр хэдхэн еврог еврог хоолондоо зарна. Дээр нь интернэтэд бас л цөөхөн евро төлдөг. Тэр YouTube дээр бизнес-лекцийг тогтмол үздэг гэнэ. Түүнд утас байхгүй нь нэмэлт €10 хэмнэх боломжийг өгнө. Тэр өөрийн өчүүхэн төсөвтөө тааруулахаар хогийн сав ухан хоолоо олдог.

"Би сардаа таван евроноос бага мөнгийг хоолонд зарцуулна. Шараж хайрах гээд л бага зэргийн тос худалдан авна. Хоолны ихэнх хэсгийг би хогийн савнаас олдог. Хүмүүс их зарлагатай амьдардаг. Бүхэл бүтэн гэр бүлийг хооллоход хангалтай хоол хүнсийг тэд хаядаг. Жишээлбэл бүхэл бүтэн боодол савтай зайдас худалдан аваад нэгийг нь идээд л үлдсэнийг нь хаяж байна" хэмээн  тэр  хөгшин ярив.

Тэтгэвэрийн хөгшний үндсэн орлого нь байр түрээслүүлсэн мөнгө. Сантехник, цахилгаанчдад мөнгө төлөхгүй гээд тэр үл хөдлөх хөрөнгийнхөө засвар үйлчилгээг мөн түрээслэгчийн хувьд хэрэгтэй бүгдийг нь өөрөө хийдэг.

Хайнцын бартер

Түүний хөршүүд нь аль эрт хэрэггүй болсон эд зүйлс, хувцас хунараа Хайнцад үлдээдэг. Мөн тэрээр оронд нь хөршүүдээ сайн хадгалагдан үлдсэн эд зүйлээр хангана. Талууд сэтгэл дүүрэн үлдэнэ. Бид ярилцан сууж байхад хөршийн нэг нь цэцэрлэгийн хоёр сандлыг хараад авч болох уу гэж асууж байв. Хайнц тэгэлгүй яахав. Харин чи надад үнэ төлнө гэж байв.

Хайнц мөнгөө хэрхэн үржүүлнэ вэ?

Хайнц өөрийн хадгаламжаа үл хөдлөх хөрөнгө ба алтанд оруулдаг. Түүний хэлснээр эдгээр хөрөнгө нь инфляцаас хөрөнгийг сайн хамгаалдаг гэнэ. Тэр санхүүгийн мэдлэгээ байнга нэмэгдүүлдэг, мөн авсан мэдлэгээ хөршүүдтэгээ хуваалцдаг.

Өв залгамжлагч нар түүнд байхгүй. Надад хэд хэдэн холын хамаатан бий. Гэхдээ тэд өв залгамжилсныхаа татварыг төлөх чадалгүй. Магадгүй би энэ тэдэн байраа түрээслэгч нарт зүгээр үлдээж болно гэж тэр хэлж байлаа.

Хайнц “Амьгүй албат” зохиолын харамч баян Плюшкины нэрийг авсан юм хураах синдромын нэг хэлбэртэй хүн бололтой. Ийм хөрөнгөтэй хүн хог ухан амьдрах нь энэ гажуудлыг гэрчилж байгаа юм. Энэ синдромоор голчлон нас өндөр хүмүүс өвчилдөг. Ийм амьдрал нь түүнд улам их насыг өгөхгүй хэмээн сэтгэл зүйч тайлбарласан байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 59 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 34 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 цаг 13 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 23 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 30 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 31 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 35 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 39 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 42 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 47 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 50 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 16 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 22 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 30 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 34 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 46 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 51 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 7 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top