x

Камила Валиева 2022 оны Европын аварга цолоо хураалгав

Олон улсын спортын арбитын шүүх Оросын уран гулгагч Камила Валиеваг сэргээш хэрэглэсэн гэж үзээд, гулгах эрхийг нь дөрвөн жилээр хассан шийдвэр гаргасан. Уг шийдвэр Нэгдүгээр сарын 29-нд гаргасны дараа 2022 оны Европын аваргын тэмцээний үр дүнг дахин шинэчлэн Камилагийн цолыг цуцлан алтан медалийг нь хураахаар шийджээ. Энэ тухай ISU өөрийн албан ёсны сайтаар мэдээлэв.

2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд Оросын аваргын тэмцээний үеэр Валиевагаас авсан шинжилгээгээр хориотой бодис триметазидин илэрсэн байв.

Ийнхүү  ISU  Европын аваргын 2022 оны алтан медалийг тэр үед хоёрт орсон Анна Шербаковад шилжүүлнэ. Мөнгөн медаль өөр нэг орос Александра Трусовад, хүрэл медаль Бельгийн Луна Хендрикст очно. Мөн энэ хугацаанд Камила Валиевагийн авсан шагналын мөнгөнүүдийг эргүүлэн тушаахыг шаардав. Зөвхөн Европын аваргын шагналын мөнгө гэхэд 21 мянган доллар. 2022 онд Камила хамгийн их орлоготой уран гулгагч болсон билээ. 

Энэ шийдвэр нь Оросын аваргын сүүлийн гурван тэмцээний шагналтнуудын дунд өөрчлөлт гаргаад байна. 2021 оны алт Трусовад, мөнгө Шербаковад, хүрэл нь Аделия Петросянд, 2022 оны мөнгө Елизавета Туктамышовад, хүрэл Софья Муравьевад шилжив. 2023 оны аваргаар Валиева гуравт байсны хүрэл Ксения Синиынад очлоо.

Мөн Валиева Оросын Гран-при тэмцээнд гурван удаа ялсан нь цуцлагдаж, шөвгийн тоглолтын мөнгөн медальгүй хоцорч байна.

Арбитражийн шүүхийн шийдвэрийн дагуу АНУ-ын баг Бээжингийн олимпийн багийн аварга болж, Орос цолоо бас хураалгалаа.

Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) Бээжингийн олимпийн багийн тоглолтын гуравдугаар байрыг Оросын багт өгч байна. Оросын багаас тоглолтоор авсан авсан Валиевагийн 20 оноог хасаад 54 оноотой болгосон нь гуравдугаарт оруулжээ. АНУ (65), Япон (63) оноотойгоор эхний хоёр байрыг авлаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.170)
    Энэ нэг муухай орос хүүхэнийг юун ч их бичдэг юм бэ, гоё бөгстэй хүүхэн юмуу хаашаа юм
    2024 оны 02 сарын 04 | Хариулах
    • Тайван бай үхлээ юу
      2024 оны 02 сарын 04
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2 цаг 1 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 36 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 цаг 15 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 4 цаг 25 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 32 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 37 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 41 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 44 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 8 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 8 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 48 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 9 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top