x

Украины Ерөнхийлөгч давхар иргэншлийг дэмжлээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрөгч даваа гаригт дайн дажинтай байгаа үеэр нь ямагт тэдний талд гэдгээ илэрхийлж байгаа хилийн чанадад суугаа украинчуудад хандаж талархлын хэвлэлийн бага хурал хийсэн байна. Уг хурал дээр давхар иргэншил олгох бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Украинд өнгөрөгч даваа гариг буюу 22-ны өдөр “Эв нэгдлийн өдөр” тохиосон. Баруун, зүүн Украин одоогоос 105 жилийн өмнө нэгдсэн энэ өдрийг тохиолдуулж, парламентад энэ давхар иргэншлийн талаарх хуулийн төслийг оруулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм байна.

Зеленский хилийн чанадад, тэр дундаа ОХУ-д оршин суугаа 4 сая орчим Украин иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцүүлэх ёстой гэж мэдээлсэн байна. Эдгээр 4 сая Украин иргэн нь ОХУ дахь хамгийн том диаспора буюу гаднын иргэдийн бүлэг юм. Одоогийн Украины үндсэн хуульд зааснаар тус улсын иргэн давхар иргэншилтэй байж болохгүй. Үндсэн хуулийн дагуу ингэж заадаг тул хилийн чанадад байгаа хэдэн сая Украин иргэд тухайн улсын иргэншлийг авч, Украины иргэн байх боломжгүй болдог гэсэн үг. Зеленскийн даваа гаригт гаргасан мэдэгдлийн дагуу үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дэлхий дахинд тархан суурьшсан бүх Украин гаралтай иргэн, тэдний үр сад Украины давхар иргэншилтэй болох боломжтой болох юм байна. Гэхдээ Украин улсын үндэсний ашиг сонирхолд халдсан аливаа иргэн, хувь хүнд Украины давхар иргэншил олгохгүй гэж тодруулжээ.

Мөн түрэмгийлэгч орны иргэнд давхар иргэншил олгохгүй гэж мэдэгдсэн байна. Украин улс 2022 оны хоёрдугаар сард ОХУ гэнэт халдан довтолсноос хойш ОХУ-ыг түрэмгийлэгч улс гэж тодорхойлж эхэлсэн. Хоёр улсын дайн одоо ч намжих шинжгүй үргэлжилж байгаа энэ цаг үед Украин улсад хилийн чанадаас санхүү болон цэргийн тусламж маш их хэрэгтэй байгааг ерөнхийлөгч Зеленский илэрхийллээ. Хилийн чанадад ажиллахаар явсан ч эх орондоо эргэн ирж байлдаж байгаа цэргүүдэд мөн онцгойлон баярлаж талархсанаа илэрхийлсэн байна. Зеленскийгийн оруулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг Украины парламент хэлэлцэж зөвшөөрөх ёстой. Ингэхийн тулд ойролцоогоор бүтэн жил зарцуулагдаж, Үндсэн хуулийн шүүхийн хяналтаар орсон байх ёстой юм байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.171)
    өгөр еврей үхэж далд ороосой!
    2024 оны 01 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 9 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 13 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 36 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 43 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 5 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 13 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 36 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top