x

Санта арми ба дэлхийн улс орнуудын ӨВЛИЙН ӨВГӨД

Хаа нэгэнтээ уламжлалт Зул сар, Шинэ жилийн гол баатрууд өөрийн онцлогыг хадгалан үлдсэн бол зарим нутаг орон даяарчлалын нөлөөнд оржээ.

Өвлийн гол ид шидтэн олон тооны дүр төрх, нэртэй. Хэн нэгэн Санта-клаусаас, нөгөө нэг нь Дед Морозоос, өөр нэгэн нь Зюзигээс... бэлэг, ид шидийг хүлээнэ.

Санта-Клаустай ямар өвгөд өрсөлддөг вэ?

Эгнээндээ!

Зүүн славяны үлгэр домгоор, Дед Мороз нь хүйтний элч юм. Домнолын Морозыг (Мороз гэдэг нь Тэсгэм хүйтэн гэж монгол хэлэнд бууна) ХХ зууны эхээр бэлэг тараадаг, баярын өвөөгийн үүрэгтэй болгожээ.

Хувьсгалын дараа хоригт орсон өвөө 1930-аад онуудад цагаатгагдаад холбоот улс орнууд ба зөвлөлтийн найрамдалт улс орнуудад дүрийг хувилан тарааж эхэлжээ. Олон үндэстэн ястнууд түүнд үндэсний хувцасаа өмсгөж, нэрийг нь өөрсдийн хэлээр дуудах болов. Гэлээ гээд шинэ оны өвгөн эдгээр нутаг оронд нөгөө л нэг Дед Мороз байсан юм.

Монголд гэхэд л цагаан шуу даавуугаар дээлийг нь оёоод хөвөнгөөр эмжээрлэсэн байна. Харин монгол гутал өмсгөж байсангүй тэр үеийн өвлийн гол гутал эсгий гутлыг өмсгөсөн байсан санагдана.

Өвлийн өвгөн ба түүний коллегиуд

 

 

1. Корбобо, Узбекистан
2. Тол Бабай, Удмуртия
3. Аяз Ата, Казахстан
4. Каханд Пап, Армен
5. Товлис Бабуа, Г
үрж
6. Мош Крэчун, Молдав
7. Дед Мороз, Орос

Байраа эзлэх

XV-XVI зуунуудад Хувилгаан Николай зул сарын гол баатар байв. Гэхдээ XVI-XVII зуунуудад Реформац гэх шашин, нийгэм улс төрийн гол хөдөлгөөн гэгээнтнүүд ба хувилгаадыг шүтэхийг хориглосон байв. Хувилгаан Николай өөрийн нэр хүндээ зарим орнуудад алдаагүй юм. Тэр үеэр Европт Зул сарын аавууд гэж нэрлэгдсэн өөр баатрууд үүсчээ.

XVII зуунд Голландын шилжин суурьшигчидтай хамт Хувилгаан Николай (түүнийг нэрлэдэг байсан Синтерклас) Америкт очив. Аажмаар тэр хамбын митрагаа солин өөр малгайтай болоод Санта болон хувирчээ. ХХ зуунд түүний дүр нь Европт нөлөөлөн өвлийн өвгөд нь Санта-Клаус болжээ.

Хувилгаан Николайгаас Санта-Клаус хүртэл

8. Гэгээн Николай, Мирликийский
9. Вайнахтсман, Герман
10. Пер Ноэль, Франц
11. Фазер Кристмас,
Их Британи
12. Синтерклас, Бельги, Люксембург, Нидерланд
13. Санта-Клаус,
АНУ
14. Санта-Клаус

Довтолгоонд орсон нь

Санта-Клаус нь даяарчлалын нэг бэлгэдэл байж болох юм. Олон орнуудад шинэ оны ба зул сарын үлгэрийн дүрүүд ихэнх тохиолдолд өөрийн уламжлалт нэрээ авч үлдсэн бол харин гадаад төрх нь америкжиж голчлон Санта-Клаусын төрхийг санагдуулдаг.

Уламжлалт үндэсний дүрүүд

15. Агиос Василис, Грек

16. Паккайне, Карелия
17. Шэн Дань Лаожэнь, Хятад

18. Эхээ Дьыл, Якут
19. Оленцеро, Франц
, Испанийн баскийн бүс
20. Юльтомтен, Швед
21. Дади на Ноллаг, Ирланд
22. Зюзя, Белорус
ь
23. Бифана, Итали
24. Ежишек, Чех, Ежишко, Словак
25. Саган Убугун, Бурят
26. Гаспар, Бальтасар
ба Мельчор, Мексик, Аргентина
27. Йоуласвейдн, Исланд
28. Йыулувана, Эстони
29. Ямал Ири, Ямало-Ненецкий
н тойрог
30. Өвлийн өвгөн, Монгол
31. Йоулупукки, Финляндия
32. Шёогацу, Япон

Хамгаалалтад орсон нь

Зул сарын өвгөдийн дүрийг ерөнхийлөх нь олон орнуудад эсэргүүцэлтэй тулгарч байна. Зарим нь жинхэнэ Николайн дүрийг илүүд үзэж, америкийн бүдүүн хөгжөөнтэй өвгөний эсрэг. Нөгөө нэг хэсэг нь өөрийн онцгой баатартай байхыг хүснэ.

Жишээлбэл, Нидерландад уламжлалт Керстман нь Зул сарын өмнө бэлэг тараана. Австрид Санта биш Кристкинд (эхлээд нялх Христийн дүр бэлэг тараадаг байсан бол одоо түүний дүрийг хөвгүүн биш цайвар шар үстэй охин гүйцэтгэнэ).

Мексикт хүүхдүүд гурван хааныг хүлээнэ. Заримдаа үндэсний соёлыг авч үлдэх гээд эртний шашины уламжлалаас хол баатруудыг тухайлбал, одой нарыг  бэлэг тараахад ашигладаг. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 13 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 17 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 40 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 47 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 9 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 17 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 40 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top