x

Газар хөдөлсөн Ишикава муж дахь цөмийн цахилгаан станцын реакторуудыг унтраажээ

Өчигдөр орон нутгийн цагаар 16:10 минутын орчимд Японы төвийн бүсийн Ишикава мужид 7,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы далайн эргийн дагуух Ишикава, Нигата, Тояама, Яамагата, Хюго зэрэг мужид цунамийн түгшүүр зарлалаа. Одоогоор 2 хүн гэмтсэн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Японы ЗГ байгалийн гамшгийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авч байна. Газар хөдлөлтийн бүсэд байрлалтай цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийж, сэрэмжлэх үүднээс түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ.

Газар хөдлөлтийн улмаас Ишикава мужийн Важима хотод өчигдөр орон нутгийн цагаар 16:21 минутад 1,2 метрийн өндөр цунами үүссэн бол Тояама хотод 16.23минутын орчимд 80 см-ийн өндөр цунами бүртгэгджээ. Цунами Японы тэнгисийн эрэгт хүрч байгаа юм байна. цунамийн өндөр нэмэгдэж 5метрт хүрч магадгүй, Нигата мужид 3метр орчим өндөр цунами үүсэж болзошгүйг цаг уурын хүрээлэн нь ойр давтамжтайгаар ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Ишикава мужид хэд хэдэн том барилгад цууралт үүсэж, 36мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй байна.

Дээрх газар хөдлөлтийн бүсэд хамаарч байгаа мужуудын далайн эргийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, иргэдийг сонор сэрэмжтэй байж, эргээс холдож, өндөрлөг газар руу нүүн шилжихийг зөвлөсөн байна. Мөн Японы төв болон зүүн бүсийн мужуудад аюулгүй байдлын үүднээс хурдны галт тэрэгний үйлчилгээг түр хугацаанд зогсоожээ. Ишикава мужийн Шика хотод байрлах цөмийн цахилгаан станцын оператор компани цөмийн цахилгаан станц газар хөдлөлтөд өртсөн эсэхийг нягтлан шалгахад ноцтой гэмтэл илрээгүй гэж Японы засгийн газрын ЕНБД Хаяаши мэдэгджээ.

Одоогоор тус станцын хоёр реакторыг хоёуланг нь унтраасан байна. Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, 2011 оны 3-р сард тус улсад хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас олон хүний амь үрэгдэж, цөмийн цахилгаан станцад гамшиг нүүрлэж байсан юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2 цаг 2 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 37 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 цаг 16 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 4 цаг 26 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 33 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 34 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 38 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 42 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 45 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 50 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 53 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 8 цаг 19 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 8 цаг 25 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 33 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 37 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 9 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top