x

Данийн хатан хаан шинэ жилийн орой хаан ширээнээс буух шийдвэрээ зарлав

Европын хаад, хатан хаадаас хамгийн удаан засаглаж буй Данийн хатан хаан Маргрет энэ сарын 14-нд өөрийн ууган хүү, хунтайж Фредерикт титмээ шилжүүлэх өгөхөө мэдэгдэв. Энэ тухай Маргрет өчигдөр буюу шинэ жилийн орой ард түмэндээ телевизээр мэндчилгээ дэвшүүлэх үеэр зарласан нь "гэнэтийн явдал болов" хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Хатан хаан Маргрет өнгөрсөн оны хоёрдугаар сард нурууны хагалгаанд орсон нь амжилттай болсон юм. Үүний дараа тэр үүрэг хариуцлагаа хойч үедээ шилжүүлэн өгөх тухай бодож эхэлсэн ба цаг нь болсон гэж үзжээ.

Өдгөө 83 настай хатан хаан 1972 онд өөрийн аав, IX Фредерикийн хаан ширээг залгамжилж, Дани улсыг 52 жил захирчээ. 

зураг

2022 оны есдүгээр сард Их Британийн хатан хаан Элизабет нас барсны дараа тэр Европын түүхэнд хамгийн удаан төр барьсан, 2023 оны долдугаар сард Дани улсын түүхэнд хамгийн удаан төрийн жолоог атгасан хаан болжээ.

Данийн ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр хатан хаанд талархал илэрхийлж, “Хаан ширээг шилжүүлэх цаг ирсэн гэдэгтэй эвлэрэхэд хэцүү байна. Хатан хаан Маргрет бол Дани улсын үлгэр жишээ бөгөөд олон жилийн турш биднийг ямар үндэстэн, ямар ард түмэн болохыг үг хэл, мэдрэмжээрээ илэрхийлсээр ирсэн хүн билээ” хэмээн хэлсэн байна.

Маргрет нь 1940 онд хаан IX Фредерикийн охин болон мэндэлж, Данийн үндсэн хуульд эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрсний дараа 1953 онд 13 насандаа хаан ширээг залгамжлагч болжээ.

1967 онд тэр Францын дипломатч Анри де Лаборд де Монпезаттай гэрлэж, 2018 онд нас барах хүртэл нь хамт амьдарч байв. Хатан хаан Фредерик, Йоахим нэртэй хоёр хүүтэй бөгөөд тэдний ахмад нь одоо X Фредерик хаан болно. Хунтайж Фредерик 2004 онд Австралийн иргэн Мэри Элизабет Дональдсонтой гэрлэжээ.

Хунтайж Фредерик гэр бүлийн хамт. 2015 он

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 10 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 14 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 37 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 44 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 6 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 14 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 37 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top