x

Гацуур модны болон бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байхыг анхааруулав

Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хотхоны IV давхрын айлд гал гарлаа гэх харамсалтай дуудлага, мэдээлэл 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед бүртгэгдсэн.

Яг одоо хойшлуулшгүй ажиллагааг цагдаагийн болон мэргэжлийн байгууллагынхан хамтран явуулж байгаа ба гал түймрийн улмаас нийт долоон хүн амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдэж, урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байна.

Жил бүрийн өдий үеэс эхлэн шинэ он гартал айл бүхний хүндэт хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн сүндэрлэдэг гацуур мод нь шатамхай чанар өндөртэй. Иймд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал юм.

Иймд иргэд та бүхэн дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх

  • Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх

  • Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах, гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах

  • Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх

  • Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх

  • Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах

Мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүйн зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 3 цаг 50 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 3 цаг 56 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 3 цаг 57 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 4 цаг 4 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 4 цаг 11 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 4 цаг 14 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 4 цаг 54 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 5 цаг 38 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 5 цаг 52 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 6 цаг 7 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 6 цаг 12 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 6 цаг 20 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 6 цаг 40 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top