x

Т.Навчаа: Гурван сар хүрээгүй хүүхэд уушгины хатгалгаа авсан бол заавал эмнэлэгт эмчлүүлнэ

Томуу болон уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Зинт эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа зөвлөгөө өглөө.

  • Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд 9, 10 дугаар сард вакцин хийлгэсэн байхад өвчлөхгүй, хөнгөн тусдаг;

  • Томуу өвчин хүндрэл ихтэй, нас баралт гардаг. Хоёроос доош насны хүүхэд томуугаар хүнд өвддөг. 

  • Гэнэт 38.5-39 хэм хүрч халуурах, толгой, хоолой, яс булчин, үе, ууц нуруу өвдөнө. Хоолны дуршил буурч, хоол харахаар дотор нь муухай оргино. 3-4 хоног юу ч идэхгүй байснаар хүүхэд шингэн дутагдалд ордог. Хамар битүүрэх, ханайх, шингэн нус гоожих шинж тэмдэг илэрнэ.

  • Бага насны хүүхдэд уушгины бус шинж буюу суулгалт илэрч болно. Томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдэг бараг илрэхгүй.

  • Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 түүнээс өндөр халуурвал яаралтай эмчид хандана. 

  • Харин гурван сартайгаас дээш хүүхэд 38.5 түүнээс дээш халуурвал эмчид хандана.

  • Дөрвөн настай хүүхэд 38 хүрч халуурвал гурав хоног гэртээ харж байж болно. Яагаад гэвэл томуу 3-4 хоног халуурдаг бол томуу төст өвчин нь 1-3 хоног халуурдаг. Энэ нь вирусийн үржил дээд цэгтээ хүрдэг хоногууд. Аажмаар сайжирч эхэлнэ. Халууралт болгон хүүхдийн бие хүндрээд байгааг илтгэнэ гэсэн ойлголт биш.

  • Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул, хэл, хуруу, хумсны үзүүрүүд хөхрөөд байвал хүүхдийн биеийн байдал хүнд, хатгалгаа эхэлсний шинж. Ийм шинжүүд илэрвэл нэн яаралтай эмчид хандана.

  • Эмч уушгины хатгалгааг гурав ангилна. Уушгины, уушгины хүнд, уушгины маш хүнд хатгалгаа. Гурван сар хүрээгүй хүүхэд уушгины хатгалгаа авсан бол заавал эмнэлэгт эмчлүүлнэ.

  • Уушгины хатгалгаа авсан гурван сартайгаас дээш хүүхэд гэрээр эмчлүүлж болно. Антибиотик ууна. Харин уушгины маш хүнд хатгалгаа заавал эмнэлэгт хэвтэж эмчлэгдэнэ. Уушгины ямар төрлийн хатгалгаа болохыг эмчээсээ асууна.

  • Уушгины хатгалгаа аваад гэртээ эмчлүүлж байгаа хүүхдийг хоёр хоногийн дараа эмчид давтан үзүүлнэ.

  • Бүх насны хүн амны хаалт зүүх, гараа ойрхон савандаж угаах, хүн хоорондын зайг барих, даарахгүй дулаан хувцаслаж томуугаас сэргийлнэ.

  • АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас ариутгал халдваргүйтгэл хийхийг зөвлөж байгаа. Сургууль, цэцэрлэгт хаалганы бариул, ширээ сандал, бие засах өрөө, угаалтуурын бариулуудыг ариутгалын энгийн уусмалууд, нойтон сальфетка зэргээр халдваргүйжүүлэхийг зөвлөж байгаа.

  • Томуу, томуу төст өвчнийг эдгээх ид шидийн юм одоогоор байхгүй, эмч, эмнэлгийн байгууллагуудын өгч байгаа энгийн зөвлөгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр урьдчилсан сэргийлнэ.

  • Эцэг эх, асран хамгаалагч нар 5 хүртэлх насны болон 6 сараас 60 сартай хүүхдэдээ намар болгон томуугийн эсрэг вакцин хийлгэж хэвшихийг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 18 цаг 48 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 19 цаг 7 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 19 цаг 18 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 19 цаг 24 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 20 цаг 5 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 20 цаг 8 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 20 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top