x

Хантер Байден татвараас зугтаасан хэргээр 17 жилийн хорих ял авч магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Роберт Хантер Байден дахиад л татвараас зугтсан дуулианд оржээ. Мөн дээр нь түүний амь насанд халдахаар оролдсон гэж тэр Бүгд найрамдахчуудыг буруутгав.

Этгээд жигтэй амьдралын үнэ нь 17 жилээр хоригдох ял уу?!

Бага Байденд дахин татвар төлөөгүй шалтгаанаар ял тулгаж байна. Калифорнийн шүүгчдийн бүрэлдэхүүн бизнесмен Хантер Байденыг 2016-2020 онуудад татварын хуурамч мэдүүлэг өгч, $1,4 сая долларыг төлөөгүй гэж үзжээ.

Цагаан ордны эзний хүү ихээхэн дуулиан шуугиантай, тэр өөрөө хар тамхи, алкоголын хамааралтай удаан тэмцсэн нэгэн. Энэ удаа АНУ-ын цагдаа нар мөрдөн байцаалтынхаа хүрээнд бизнесмен мөнгөө хэрхэн зарцуулсныг  тогтоов.

Хантер Байден татвар төлөхийн оронд олон саяыг жигтэй амьдралдаа зарцуулсан гэж тусгай прокурор Дэвид Уайсс үзэж байна. Ерөнхийлөгчийн хүү 2016 оноос 2020 оны аравдугаар сарын хооронд зөвхөн өөртөө $6 сая доллар зарцуулжээ.

Хантер Байден мөнгөө мансууруулах бодис, үнэтэй зочид буудлууд, хамгаалалтын дагуулуудын цуваа, ховор автомашин зэрэг “татвараас бусад бүхэнд” мөнгөө зарцуулсан гэж ялын төлөвлөлтөд бичжээ. Өөрийн адал явдлынхаа төлөө  буюу гурван том, зургаан жижиг зөрчилдөө тэр 17 жил хоригдох ял авч магадгүй байна.

Гэхдээ түүний өмгөөлөгч Эбби Лоуэлл бага Байден дээрхи хугацааны бүх татвараа төлсөн гэдэгт итгэлтэй байгаа. Өмгөөлөгч уг хэргийг мөрдөж байгаа тусгай прокурор Дэвид Уайсс бүгд найрамдахчуудын дарамтад ороод байгаа гэж хэлжээ.

Бага Байдены амь насанд халдах гэсэн оролдлого ба Бүгд найрамдахчуудтай холбогдсон шалтгаан

Өмнө нь Хантер Байден шууд нэвтрүүлгээр ярихдаа, бүгд найрамдахчуудын БНН-ын хорон санаатнууд эцэгт нь гай тарихаар түүний амь насанд халдахаар бэлтгэж байсан гэж хэлжээ.

"Энэ нь миний эцгийн даахгүй зовлон болно гэдгийг мэдэж байсан, үр дүнд нь түүний Ерөнхийлөгчийг эвдэх ёстой байсан гэж тооцоолсон" хэмээн Хантер онцлон хэлжээ.

Мөн тэр яриандаа өөрийн эцгийн гэмт үйлдлийг буруутгаад "Эцгийгээ сенатор байхаасаа л татварын мэдүүлгээ үргэлж нийтэд зориулан нийтэлж байсан" гэв.

Гэтэл The New York Post сонинд огт өөр мэдээлэл байгаа. Конгрессийн Хяналтын хорооны мэдээг ишлэн сонин америкийн лидер 2017 онд хууль бусаар угаасан $40 мянган долларыг “өр барагдуулалт” гэсэн тэмдэглэлтэйгээр авсан талаар бичжээ.

Бага  Байден эцгийнхээ Цагаан ордны суудлыг хэрхэн  үгүй болгож чадах вэ?

Жо Байдены импичментыг эхлүүлэхээр бүгд найрамдахчууд баримт цуглуулж байгаа. Ерөнхийлөгчөөс нь буулгах үндсэн шалтгаанаар тэд Цагаан ордны эзний хилийн бүтэлгүй бодлогыг сонгон аваад буй.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Хууль зүйн яам Хантер Байдены эсрэг шинэ ял төлөвлөсөнтэй зэрэгцээд бүгд найрамдахчууд америкийн лидерийг засгаас зайлуулах боломжийн тухай тогтоолын төслийг гарган тавиад байна. Төлөөлөгчдийн танхмын спикер Майк Жонсоны хэлснээр, одоо бүгд найрамдахчууд америкийн лидерийг сонгуульд оролцуулах хүчтэй баримтуудтай байгаа гэнэ. Хэрэв Байден ирэх жилд сонгуульд нэрээ албан ёсоор дэвшүүлэхээр шийдэх юм бол түүнийг тушаалаас нь зайлуулаад нэр дэвших боломжийг гаргахгүй ба Ардчилсан намд шинэ өрсөлдөх чадвартай нэр дэвшигч олох том асуудал үүсэх юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    тэнэг зөнөг 2 ял авах байхаа!
    2023 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 1 цаг 58 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 33 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 цаг 12 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 4 цаг 22 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 29 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 30 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 34 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 38 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 41 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 46 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 49 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 8 цаг 15 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 8 цаг 21 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 29 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 33 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 41 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 45 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 50 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 8 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top