x

"Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг олимпод оруулахгүй"

Хөнгөн атлетикчдийн холбоодын олон улсын эвсэл (WorldAthletics) Оросын хөнгөн атлетикчдад тавьсан хоригоо цуцлахгүй байхаар шийдсэнийг тус байгууллагын тэргүүн Себастьян Коу мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор тамирчид 2024 оны Парисын олимпийн тоглолтод оролцож чадахгүй боллоо.

Себастьян Коу орос тамирчдын талаар юу ярив

Олон улсын олимпийн хороо арванхоёрдугаар сарын 8-нд оросуудыг цагаан туг статустайгаар Олимпт тоглуулж болох тухай мэдээлсэн юм. ОУОХ-ны шийдвэрийн дагуу World Athletics байр сууриа өөрчилсөн үү гэсэн асуудлыг Коуд сэтгүүлчид тавьжээ.

Тэрээр "Үгүй. Энэ шийдвэрийг миний оролцсон олимпийн саммит дээр гаргасан юм. Олон улсын холбоод тамирчдыг шалгаруулахад өөрийн давуу эрхтэй. Бид тодорхой байр сууринд байгаа, тэр нь өөрчлөгдөөгүй" хэмээн хариулжээ.

Мөн Себастьян Коу "Үзэгчид орос тамирчдыг Парист харна гэхдээ хөнгөн атлетикт харагдахгүй. Хөнгөн атлетикийн холбооны ийм байр суурийг хөнгөн атлетикийн гэр бүлийн гишүүд бараг санал нэгтэйгээр хүлээн авсан" гэсэн юм.

Орос, Белорусийн хөнгөн атлетикчдыг олон улсын томоохон тэмцээнд  оролцох эрхийг нь хасах шийдвэрийг World Athletics энэ оны гуравдугаар сард ОХУ Украинд тусгай ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар гаргасан юм. Парисийн олимпийн тоглолт 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд явагдана.

Оросын тамирчдын талаар ОУОХ ямар шийдвэртэй байна вэ?

Арванхоёрдугаар сарын 8-нд Парисын зуны олимпт найман орос, гурван белорусь тамирчид оролцоно. Тэд өөрийн төрөлд цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө сонгон шалгаруулалтыг даван гарсан байв. Гэхдээ тэд дундыг барьсан статустайгаар нэр хаяг, төрийн далбаа, сүлд дуугүйгээр тэмцээнд оролцох юм гэх ОУОХ-ны шийдвэрт өгүүлжээ.

Оросын тамирчдад багийн тэмцээнүүдэд оролцохгүй мөн тэд олны өмнө өөрийн байр сууриа гаргахгүй, өөрийн орны зэвсэгт хүчин ба хүчний байгууллагатай гэрээ байгуулаагүй байх ёстой. Мөн ийм шуурдлагыг  дагалдах бүрэлдэхүүнд нь гарган тавьж байгаа.

World Athletics Орост явагдах Найрамдлын тоглолтод хэрхэн хандаж байна вэ?

World Athletics Орост Найрамдлын тоглолт явуулахыг дэмжихгүй байгаа гэж Себастьян Коу мэдэгдээд тэр тэмцээн нь холбооны үнэт зүйл ба тэмцээний дэгд харшилна гэжээ.

Найрамдлын тоглолт явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан ба тэр нь Москва, Екатринбургт 2024 оны есдүгээр сарын 15-29-ны хооронд явагдах ба шагналын фонд нь 4,6 тэрбум рубль болно. Медалиуд цэвэр алт, мөнгө, хүрлээр хийнэ.

Орос үндэсний олимпийн хороодыг урихгүй учраас ОУОХ тэр тэмцээнийг хориглож чадахгүй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 1 цаг 58 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 33 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 цаг 12 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 4 цаг 22 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 29 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 30 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 33 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 37 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 40 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 46 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 49 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 8 цаг 15 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 8 цаг 21 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 28 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 33 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 41 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 44 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 49 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 8 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top