x

БНСУ, ЯПОН, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд Сөүлд хэлэлцээ хийжээ

Япон, АНУ, Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд өчигдөр Сөүлд уулзалт хэлэлцээ хийсэн байна.

Гурван талт хамтын ажиллагаагаа ахиулах хүрээндээ талууд, Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх санаачилга хэрэгжүүлэхээр тохирсон талаар олон улсын хэвлэлүүд уламжилж байна.

Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тэёнг, АНУ болон Япон улсын ижил түвшний албан тушаалтнууд болох Жек Салливан, Акиба Такэо нар уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэлдээ мөн, гурван улс болон Австрали улс хамтран, өнгөрсөн сард Умард Солонгос улс тагнуулын хиймэл дагуул хөөргөсний хариуд шинээр хориг арга хэмжээ авах талаар мэдэгдсэн байна. Умардын талаас үйлдэгдэж болзошгүй кибер халдлагууд, мөнгө угаах болон пуужингийн туршилтуудын хариуд авах арга хэмжээг чангатгахад энэ арга хэмжээ нь чиглэнэ гэдгийг мэдээлсэн байна. Гэхдээ яг арга хэмжээ авах тухайд тодруулаагүй байна. Гурван улсын албаныхан Сөүлийн энэ уулзалтаараа тэрчлэн, Умард Солонгос, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж авч хэлэлцжээ.

“Энэ хоёр улсын түншлэл гүнзгийрсний дүнд Умард Солонгос улс энэ оны эхээр хоёр ч удаа бүтэлгүйтсэн цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөж чадсан нь илэрхий байна” гэж талууд дүгнэжээ. Тэд мөн Пхеньяны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, бусад улстай цэргийн салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхийг хориглохоор заасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ нотлон илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Умард Солонгос улс ойрын үед тойрог зам дахь хиймэл дагуулын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна. Солонгосын хойг, Номхон далайн ажиллагааны бүсүүдэд мэдээлэл цуглуулах, хянах хүрээнд ингэж төлөвлөж байгаа талаар умардын мэдээний төв агентлаг дамжуулжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 20 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 24 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 47 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 54 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 16 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 24 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 47 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top