Цөмийн тээх пуужингууд байдаг гэх Израилийн цэргийн бааз сөргөлдөөн эхлэхэд пуужингийн довтолгоонд өртжээ. Энэ тухай The New York Times сонин хиймэл дагуулын зургуудыг судлан үзээд дүгнэн бичсэн байв.
Сонинд өгүүлснээр, ХАМАС хөдөлгөөний харавсан пуужин "Сдот-Миха" баазад туссан байх магадлалтай гэнэ. Уг баазад цөмийн цэнэг тээх чадвартай ихээхэн тооны пуужин байгаа гэж шинжээчид хэлж буй. Пуужингууд бүтэн үлдсэн ч ойр хавьд нь гал гарсан байжээ.
М.ЦОГТ