x

ШИНЭ ВИРУС: Хятадад аюултай халдвар дэгдсэн үү?

Энэ удаа хүмүүс ханиалгахгүйгээр харин халуурч өвчлөх болсон онцлогтой ханиад тусч байгаа гэнэ.

Өнгөрсөн сарын сүүлийн арав хоногт Хятадад шинэ халдвартай өвчин дэгдсэн тухай мэдээлэл  арч эхлэн Бээжингийн эмнэлэгүүд дүүрсэн, тэр вирус Азиар тархаж эхэлсэн гэх болсон юм. Гэтэл албаныхан тэр мэдээллийг батлахгүй байгаа, ер нь түүнээс айх хэрэг байна уу, өвчин ямар шинж тэмдэгээр илэрч байгаа вэ?

Хятадад шинэвирус-мутант: Энэ тухай юу тодорхой байна вэ?

Хэвлэлийн мэдээгээр бол Хятадад шинэ халдварт өвчний дэгдэлт гарчээ. Өдөр бүр хэдэн мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлж байгаа ба вирус дэлхийд тархах аюултай болсон гэнэ. Шинэ халдварын гол шинж тэмдэг нь ханиалгалт байхгүй харин халуурдаг, уушгинд “цэвдрүү үүсдэг” болж таарлаа хэмээн ProMED сэтгүүлд өгүүлжээ. Эхлээд хүүхдүүдэд илэрч байсан халдвар дараа нь томчуудын дунд мэр сэр үзэгдэж эхэлжээ.

Өдөр 7000 орчим хүнийг эмнэлэгт хэвтүүлж эмнэлэгүүд өвчтөнөөр дүүрч, сурууль цэцэрлэгийг хаах талаар яригдаж байгаа гэнэ.

Энэ нь цар тахлын хэмжээнд хүрэх үү гэдгийг хэлэхэд хэтэрхий эрт гэхдээ нэгэн ухаантан вирус судлаач Дэн Сильвер нэгэн удаа “цар тахлын цаг цохилж байгаа. Харин бид хэдэн цаг гэдгийг огт мэдэхгүй” хэмээн хэлснийг санаж явахад илүүдэхгүй. Шинэ вирус одоогоор нэрлэгдээгүй. Өвчлөлт амьсгалын замын халдварын янз бүрийн патогенийн давхарлал байж болох юм. Тэдний тоонд ханиад томуу, амьсгалын замын өрөвслийн Mycoplasma pneumoniae нян ч байж болно гэдгийг Калифорнийн их сургуулийн профессор Франсуа Баллу тайлбарлав. Өмнө нь мэдэгдсэн вируснуудын мутаци ч байж болно гэдгийг тэр хэлэв.

Хятадын томуугийн халдвартын үндэсний төвийн тайлангаар энэ жилийн арав, арваннэгдүгээр сард Амьсгалын замын халдварт өвчний ердийнхөөс арай илүүтэйгээр хойд мужуудад нь байжээ. Өвчлөлтийн дунд томуугийн A хэсгийн (H3N2) вирус их илэрч байлаа. Гэхдээ өвчлөлт хэрхэн явагдах нь мэргэжилтнүүдийг зовоохгүй байна.

Өвчлөлтийн оргил үе нь ойрын хоёр сар гэнэ

Бээжин, Ляонинийн хүүхдийн эмнэлгүүдийн оншилгоонд хамрагдаагүй хатгааны дэгдэлтийг ДЭМБ тайлбартаа оруулав. Тус байгууллагын мэдээнд Хятад арваннэгдүгээр сард мэдээ хүргүүлэхдээ, хатгаатайгаар амбулаторийн зөвөлгөөнд ба эмнэлэгийн эмчилгээнд хандагчдын хэмжээ тавдугаар сараас хойш, томуу ба аденовирусний халдвар нэмэгдсэн гэхдээ хүүхдийн тасагт орны хомсдол үүсээгүй, хичээл сургууль хаагдаагүй гэжээ.

Энэ мэдээддийг нь Хятадад амьдарч байгаа гэрч нар баталж байна. Албан ёсны хэвлэл Global Times арванхоёрдугаар сарын 1-нд "Өөрсдийн вирусийг харахгүй байж, барууны зарим хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл Хятад руу хуцаж байна" гэж бичив. Тэр хөтөлбөрийн шинжтэй өгүүлэлд ДЭМБ-ын мэдэгдэл шигээр халдварт томууны улирлын дэгдэлт дэлхийн бүх орнуудад гардаг, Хятадад онцгойлоод байх зүйл юу ч алга гээд Швейцари, Франц, АНУ-д  улирлын дэгдэлт гарч байгааг хэлжээ.

Энэ цагаар ДЭМБ Хятадын иргэд ба тэнд амьдарч байгаа гадаадынханд амьсгалын замын вирусний халдвар, томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалалтын арга хэмжээ авахыг зөвлөжээ. Тус байгууллагын шинжээчид өвөл цагаар өвчлөлтийн тоо нэмэгдэнэ, өвчлөлтийн өсөлт нь эмнэлэгийн байгууллагуудын ачааллыг ихэсгэнэ гэж үзэж байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 21 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 25 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 48 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 55 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 17 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 25 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 48 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top