x

Долоо хоногийн эвлэрэлийн дараа тулаан эхэллээ

ХАМАС тохиролцоогоо зөрчсөн тул Израиль эвлэрэлийн хугацааг зогсоон, байлдааны ажиллагааг эхлүүллээ. Палестины талын мэдээгээр тулалдаан эхэлсний дараа Израилийн бөмбөгдөлтөөр 160 гаруй хүн амь үрэгдэж хохирлын тоо нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд сөргөлдөгч талууд ба зуучлагчид шинэ тохиролцооонд хүрэхээр хэлэлцээр үргэлжилж буйг мэдээлж байна.

Эвлэрэлтийг тасласан нь

  • Баасан гаригийн өглөө Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газраас Палестины хэт даврагчдын ХАМАС  хөдөлгөөн барьцааны хүмүүсийг чөлөөлөх тохиролцооны нөхцлийг зөрчснөөс гадна Израилийн нутаг руу буудлаа гэж мэдээлэв.

  • Израилийн хамгаалалтын арми (ЦАХАЛ) бүрэн хэмжээний байлдааны ажиллагааг сэргээн Газын зурвасын хойд ба өмнөд хэсгийн түүний тоонд Хан-Юнис ба Рафахын районуудын хэт даврагчдын 200 цэгүүдэд цохилт өгөн бөмбөгдлөө.

  • Хүмүүнлэгийн завсарлагын дараа ХАМАС-ын зэвсэгт жигүүр "Иззэддин аль - Кассамын бригадууд" Израилийн Ашкелон, Сдерот, Беэр-Шева хотуудыг пуужингаар буудснаа мэдээлэв. “Исламын жихад” бүлэгч буудалтаа сэргээж буйг зарлав.

  • Ливаны хилийн байдал ч хурцатлаа. Ливаны өмнөд нутгаас шиитийн "Хезболла" намын зэвсэгт жигүүр Жель-эль-Алям район дахь Израилийн цэргийн постыг буудаж эхэлжээ.

Газын зурвас дахь байдал

  • Египетийн хил дээрх “Рафах” боомтоор хүмүүнлэгийн тусламж оруулж байсан нь зогссон тухай Reuters мэдээлэв.

  • Газын зурвасын Эрүүл мэндийн албанаас байлдаан эхэлсэн гурван цагийн дотор 32 хүн амь үрэгдсэнийг мэдээлэв. Хүмүүнлэгийн завсарлага зогссоны дараа нэг хоногийн дотор Газад 193 хүн үрэгдэж  бараг 700 хүн шархаджээ.

  • Туркийн мэдээллийн Anadolu агентлагийн зураглаач бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан тухай тус агентлаг мэдээлэв.

Баруун эрэгт хийсэн гал

  • Израилийн хүчнийхэн арванхоёрдугаар сарын 1-ний шөнө Иордан голын баруун эрэгт явуулсан ажиллагааны явцдаа эрэн хайж байсан 15 палестин хүнийг баривчилжээ. Энэ үеэр талуудын хооронд буудалцаан гарсан байлаа.

  • Сөргөлдөөн хурцдаж эхэлсэн цагаас хойш Баруун эрэгт 2100 орчим палестинчуудыг Израиль барин саатуулаад байна.

Барьцаанд байгаа хүмүүс

  • Тель-Авив мэдээлснээр гал зогсоосон хугацаанд барьцаанд байсан 110 хүнийг чөлөөлсний 86 нь израильчууд, 24 нь гадаадын хүмүүс байв. Газын зурваст 126 израильчууд, 11 гадаадын хүн барьцаалагдсан хэвээр байгааг Израиль мэдээлэв. Тэдний дунд 4 настай ба 10 сартай хоёр хүүхэд байгаа ба тэднийг аль эрт нас барсан гэж ХАМАС хэлж байна.

Хэлэлцээр...

  • Байлдаан эхэлсэн ч сөргөлдөгч талууд гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлж байна хэмээн зуучлагч болох Катарын ГХЯ мэдээлэв.

  • Шинэ завсарлагын тухай гаргасан хэд хэдэн санааг Теь-Авив хүлээн аваагүй гэж ХАМАС мэдэгдлээ.

  • Израилийн радио компани Kan еврейн улсын нэрээ нууцалсан албан тушаалтны хэлснээр еврейн улс “байлдааны гал дор ч хэлэлцээр” явуулна гэжээ.

Хүмүүнлэгийн завсарлага зогссоныг хэрхэн хүлээн авч байна вэ?

  • АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен байлдааныг үргэлжлүүлэх “ногоон гэрлийг” Израильд өгсөн гэх санааг ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны гишүүн Халиль аль-Хайя гарган хэлжээ. Газын зурвасын засгийн газар АНУ тэргүүтэй  олон улсын хамтын нийгэмлэг Тель-Авивын үйлдлийн хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж  буйг тэр хэлжээ.

  • Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлснээр, Катар, Египет, Израилийн засаг захиргаатай АНУ ярилцан хүмүүнлэгийн завсарлагыг үргэлжлүүлэх боломжийг авч үзэж байгаа гэнэ.

  • Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн ээлжит мэдэгдэлдээ Израилийн хүчин зорилготоо хүртэл урагшлах болно гэжээ.

  • Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян “оройтоогүй дээрээ” сөргөлдөөнөө зогсоохыг  уриалаад “байлдааны ажиллагаагаар барьцааны хүмүүсийг суллахгүй” хэмээн тэмдэглэв.

  • НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк эвлэрэлээ зогсоосныг сүйрэл гэж нэрлэв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 21 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 25 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 48 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 55 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 17 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 25 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 48 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top