x

Иран улс ОХУ-аас байлдааны нисэх онгоцууд худалдан авч эхэлжээ

Иран улс Оросоос байлдааны нисэх онгоцууд, цохилт өгөх чадвартай нисдэг тэргүүд болон бусад онгоц худалдаж авч эхэлжээ. Ираны Батлан хамгаалахын дэд сайд Махди Фарахи мэдээллийн “Ташим” агентлагт энэ тухай ярьсныг олон улсын хэвлэлүүд иш татан уламжилж байна.

Тухайн сайдын мэдээлснээр, Су-35 сөнөөгч нисэх онгоцны сүүлийн үеийн загварууд, сургалт-байлдааны Як-130, цохилт өгөх хүчин чадалтай “МИ-28” нисдэг тэргүүдийг Ираны зэвсэглэлд авч эхэлжээ.

Оросын батлан хамгаалах үйлдвэрлэлийн “Рособоронэкспорт” энэ тухайд харин тайлбар хийгээгүй байна. Өнгөрөгч  7 хоногт АНУ-ын засгийн газар Ираныг Орос руу баллистик пуужингууд нийлүүлж, оронд нь цэргийн тоног төхөөрөмж авч болзошгүй гэдэг байр суурь илэрхийлснээс хойш удалгүй Ираны сайд ийм мэдэгдэл хийснийг хэвлэлүүд мөн дурдаж байна. Техраны тухайд, Украинд цэрэг дайны ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа Орос улс руу нисгэгчгүй онгоцууд нийлүүлдэг гэх яриаг урьд нь үгүйсгэж байсан. Харин өрнөдийн орнууд Орос-Ираны хооронд зэвсгийн гэрээ хэлцэл хэрэгжих нөхцөлд энэ 2 улсын цэргийн хамтын ажиллагаа улам бэхжихэд түлхэц болно гэж болгоомжилж байна. НҮБ-ын зэвсгийн хоригт байсан Иран улсын тухайд энэ хоригийн үйлчлэл 2020 оны 10-р сарын 18-наар дуусгавар болсон.

Үүнээс өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулж энэ улс руу сүүлийн үеийн зэвсэглэл нийлүүлэхэд хориг тавьж, Техранд зэвсэг худалдах хүсэлтэй улс эхлээд Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл авах журам үйлчилж байжээ. Энэ хориг дууссаны дараагаас Иран улс шинэ үеийн байлдааны нисэх онгоц, нисдэг тэргүүд худалдаж авахыг гол зорих болсон байна. Учир нь 2023 оны байдлаар гэхэд, Ираны агаарын цэргийн хүчний зэвсэглэлд  өнгөрсөн зууны 70-аад оны үеийн Америк болон Францын нисэх техник голдуу байдаг. Бас нэг хэсэг нь 1990-ээд оны үед нийлүүлэгдсэн Орос болон Хятадын онгоцууд байдаг гэдгээрээ орчин цагийн жолоодлоготой байлдааны нисэх онгоцны чадавх нөөц нь Ираны армийн сул тал болсон гэдгийг дэлхийн 173 улсын цэрэг, батлан хамгаалахын чадавхын үнэлгээг жил тутмаар гаргадаг Military balance хүрээлэнгийн мэдээ баримт харуулдаг байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 22 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 26 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 49 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 56 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 18 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 26 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 49 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top