x

Ши Жиньпиний хайртай бүсгүй

Хятадын лидерийн эхнэр Пэн Лиюань улсынхаа түүхэнд “тэргүүн татагтай” албан ёсны цол авсан цорын ганц эмэгтэй юм. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 1962 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хятадын Шаньдун мужид төржээ. 

Энэ өдрийг тохиолдуулан түүний тухай танилцуулья.

Сая Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Хятадын дарга Ши Жиньпинийг хүлээн авч уулзахдаа хэд хоногийн өмнөөс эхнэрт нь төрсөн өдрийн баяр хүргэж эвгүй байдалд оруулав. Ши дарга эхнэрээ 11 дүгээр сарын 20-нд төрснийг хэлээд, ажил ихтэй баяр хүргэж амжаагүй гэх мэтийн манж үгээр тэр яриаг төгсгөлөө.

Пэн Лиюань Шаньдун мужийн зүүн өмнөд Юньчэн аймагт ”хувьсгалын эсэргүү” гэж цоллогдсон Соёлын ордны даргын гэр бүлд төржээ. Пэн өөрөө эцгээсээ ялгаатай нь бүх насаараа Хятадын засгийн газарт үнэнч гэдгээ харуулж ирэв.

Тэд хэрхэн танилцав

Гэрлэлтэд хэрхэн ханддагаа Ши Жиньпинийг засгийн оройд гарахаас өмнө Пэн Лиюань олон түмэнд сонсогдохоор хэлсэн байдаг. Дуурийн  дуучин бүсгүй олон хэвлэлд ярилцлага өгөхдөө, ирээдүйн нөхрийгөө “амжилттай, амбицтай, харилцаандаа тэргүүлэх” хүнийг харж байна гэж хэлж байжээ.

Тэр үед буюу эхний эхнэр Ке Линлинээс салсан байсан 33 настай Ши, 24 настай Пэн хоёр 1986 онд танилцжээ. Ши Хятадын зүүн нутгийн Сямынь хотын вице мэр байв. Хожим Лиюань ярихдаа тэр түүний төсөөлөлд яг таарсан хүн байсан гэж. Ши дурсахдаа, “анхны болзооны 40 минутын” дараа Лиюаньд эргэлтгүйгээр дурласан гэжээ.

Тэд гэртээ байх нь цөөхөн

Хосууд 1987 онд тансаг биш хуримласан ба 1992 онд тэдний охин Минцэ төржээ. Эцэг эхээсээ ялгаатай нь Сяо Муци (гэрийн өхөөрдсөн нэр) хүмүүсийн нүдэнд огт харагдаагүй.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин (зүүнээс нэгд) түүний эхнэр Пэн Лиюань (баруунаас хоёрт) Танзанийн ерөнхийлөгч Жакайей Мришо Киквете (зүүнээс хоёрт), 2013 он.

China Daily сонины өгүүлэлээр хосууд эхлээд цуг амьдрах нь ховор, хоёулаа улс орноороо байнга хэснэ, тэр намын зүтгэлтэн, эхнэр нь аялан тоглолтын жүжигчин байв.

Шигийн эхнэр Хятадын хувьд юугаар онцлогтой хүн бэ

Ши Жиньпин эхнэрээ нийтэд ил тод болгосон Хятадын анхны лидер. Пэн телевизээр даргын эхнэр гэхээсээ илүүтэйгээр бие даасан хүн гэж хэлэгдэх болов. Тэргүүн хатагтайн хувьд тэрээр НҮБ-ын талбаруудад, янз бүрийн олон улсын арга хэмжээнд оролцож ирэв. Пэн хурдан хугацаанд “Бээжингийн зөөлөн хүчний” элементын нэг болж чадлаа.

Хятадын хэвлэлээр хосуудын доно дулаан харилцааг онцолдог. Хятадын интернэтэд тэргүүн хосуудын зураг бичлэг вирус мэт тарж байгаа нь ер бусын үзэгдэл. Учир нь Хятадын түүхэнд “улсын удирдагч” болон “хайрын түүх” нь ямагт алс зайтай ойлголт байлаа.

Пэн Лиюанийн тухай юу тодорхой болсон бэ?

Пэн Лиюань хөгжмийн боловсролтой, маш дээд зэрэгт багтах сопрано хоолойтой. Залуудаа Хятадын Ардын чөлөөлөх армийн ансамблийн гоцлон дуулагч болон цэрэг хувцастайгаар тайзнаа дуулж иржээ.

Барууны хэвлэлүүд Пэн 2009 онд хошууч генерал цол авсан гэж бичив. Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш. Тэр ямагт цэргийн албанд байснаас түүний тэтгэвэр хангамж нь хошууч генералынх шигээр тогтоогджээ. Ойролцоогоор энэ үеэс Пэн Ардын чөлөөлөх армийн урлагийн академийг удирдах болов.

Пэнийн нам, улсын гол үүрэг нь Ши Жиньпинд “хүнлэг имижийг” бүрдүүлэх явдал гэж хятад судлаачид хэлдэг. Ши гэр бүлийнхээ халуун дотно харилцааг ямагт онцлон  ард олондоо түүний чухлыг үзүүлж онцолж иржээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 19 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 46 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 15 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 46 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top