x

У.Черчилийн хэлсэн үгнүүдээс

Ажиглаад байх нь ээ өнөө цагт хүмүүс зузаан ном, урт нийтлэл унших нь эрс багассан юм шиг ээ. Энэ нь интернэт, компьютер, гар утсаар дамжаад мэдээллийн урсгал, суваг эрс нэмэгдсэнтэй, мөн хүмүүсийн чөлөө зав багассантай холбоотой. Улаанбаатарчууд, жишээ нь, түгжрэлд өдөрт хэдэн цагийг өнгөрөөнө, хүүхэд сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх гээд цагаа барна. Иймээс аль болох товч мэдээлэл авах сонирхолтой болж.

Суут болон олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн хэлц болон онч мэргэн үгнүүд хүний ой тойнд илүү буудаг. Өмнө нь миний бие “Сталин ингэж хэлж байжээ” (baabar.mn 2016.12.18), “Ухаантай хүмүүсийн үгийг санаж явахад илүүдэхгүй” (baabar.mn 2016.05.23) гэсэн гарчигтай Чимид багшийн хэлж байсныг түүвэрлэн нийтлүүлснийг нилээд олон хүн уншсан байна лээ.

Өнөөдөр монголчууд хөгшин, залуугүй улс төртэй холбоотой сэдвийг ихэд сонирхох болсон тул өөрийн ухаан, цэцэн мэргэн үгээрээ алдартай У.Черчиль хэмээх түүхэн эрхмийн хэлсэн зарим үгийг орчуулан нийтэллээ (орчуулга, найруулгын алдаа байхыг үгүйсгэхгүй).

---оОо---

Эрх мэдэл гэдэг бол хар тамхитай адил. Түүнийг нэг удаа ч болтугай мэдэрсэн хэн бүхэн үүрд хорддог.

***

Хариуцлага гэдэг бол бидний эрх мэдлийн төлөөс юм.

***

Улс төр бол дайнтай адилхан сэтгэл хөдөлгөм, бас аюултай. Гэхдээ дайнд таныг нэг л алах бол улс төрд олон удаа алдаг.

***

Төрийн зүтгэлтэн болон улс төрчийн ялгаа гэвэл эхнийх нь эх орныхоо ирээдүйг боддог бол нөгөөх нь ирэх сонгуулийг боддогт оршино.

***

Улс төрчдийн авьяас бол маргааш, дараагийн долоо хоногт, сар, жилийн дараа болох үйл явдлыг урьдчилан тааж хэлээд дараагаар нь уг үйл явдал яагаад болоогүйг тайлбарлаж чадаж байгаагаар илэрдэг.

***

Эрх мэдлээ өгөх нь авахаасаа хавьгүй дээр гэдэгт эргэлзэх хэрэггүй.

***

Парламентын зорилго бол нударган зодооныг аман зодооноор солиход оршдог.

***

Улс үндэстнийг удирдах нь дөрвөн хүүхэд хүмүүжүүлэхээс илүү хялбар.

***

Би гадаадад байхдаа өөрийн орны төр, засгийг хэзээ ч шүүмжилдэггүй, харин буцаж ирэхээрээ түүнийгээ сайн гүйцэтгэдэг.

***

Тэнэг хүн л үзэл бодлоо хэзээ ч өөрчилдөггүй.

***

Хүмүүс өөрийн мэдэхгүй нууцыг л илүү сайн хадгалж чаддаг.

***

Хэн сургамж авах боломжтой алдааг харьцангуй эрт хийнэ тэр илүү байдалтай болдог.

***

Аливаа хямрал бол шинэ боломж байдаг.

***

Төр улсын нэр хүнд нь хэдий хэмжээний мөнгийг зээлээр авч чадах боломжтойгоор илүү тодорхойлогддог гэж болно.

***

Хэзээ ч битгий бууж өг ... Хүчинд хэзээ ч битгий автаж бай, дайсан илтэд илүү байсан ч бүү бууж өг.

***

Цаг хугацаа гэдэг бол хамгийн муу холбоотон.

***

Түүхээ умартсан ард түмэнд ирээдүй байдаггүй.

***

Улс орны хүнд үед домог түүхийн ач холбогдлыг үнэлж баршгүй.

***

Бид том үйл явдлууд, жижиг хүмүүсийн эрин үед амьдарч байна.

***

Хэрэв та там дундуур явж байгаа бол зогсохгүй явах хэрэгтэй.

***

Хоёр хүн зодолдоход гурав дахь нь хождог.

***

Дайн гэж бусдын ашиг сонирхлын төлөө огт гэмгүй хүмүүс алагдахыг хэлнэ.

***

Алуурчныг алснаар алуурчны тоо өөрчлөгдөхгүй.

***

Хүн алахдаа хүрэх юм бол эелдэг соёлтой байх хэрэггүй.

***

Хүнийг алснаас худалдаад авах нь хамаагүй дээр, бас худалдагдах нь алагдсанаас хавьгүй дээр.

***

Эрүүл энх, эд хөрөнгөтэй байхыг биш харин азтай байхыг ерөөж бай. “Титаник” хөлгийн бүх зорчигч баян, эрүүл байсан хэдий ч азтай хэд нь л амьд үлдсэн.

***

Шонхор шувуу салхины уруу биш харин салхи сөрөхдөө өндөр авдаг.

***

Тоть шувуу донгосч байхад бүргэд шувуу чимээгүй байдаг.

***

Хуцсан нохой болгон руу чулуу шидээд байх юм бол та зорьсон газартаа хэзээ ч хүрэхгүй.

Л.Хангай /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 8 цаг 8 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 9 цаг 50 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 10 цаг 20 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 39 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 14 цаг 10 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 14 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 16 цаг 2 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 16 цаг 11 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 16 цаг 20 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 16 цаг 25 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 16 цаг 44 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 17 цаг 4 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 17 цаг 9 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 17 цаг 14 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 17 цаг 20 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 17 цаг 40 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 18 цаг 27 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 19 цаг 11 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top