x

Британийн экс ерөнхий сайд Гадаад хэргийн сайд болжээ

Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмеронийг Британи улсын Гадаад хэргийн сайдаар 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд томилжээ.

Энэ тушаалд экс ерөнхий сайд Дэвид Кэмерон ДХЯ-ны сайдаар суудлаа сольсон Жеймс Клеверлийг орлохоор болж байна.

Гарал үүсэл, боловсрол, карьерын эхлэл

Дэвид Уильям Доналд Кэмерон (David William Donald Cameron) 1966 оны аравдугаар сарын 9-нд Оксфордшир гүнтний нутгийн Уонтиж гэдэг газарт төржээ. Түүний эцэг нь биржийн маклер, Их Британийн IV Вильгельм (1765-1837) хааны шууд удмын хүн, эх нь барон хэргэмтний охин байжээ.

Дэвид Итоны коллежид 1979-1985 онуудад суралцаж, 1985-1988 онуудад Оксфордад улс төр, гүн ухаан, эдийн засгийг үзжээ.

1988-1992 онуудад Кэмерон Консерватив намын судалгааны төвд намын стратегийг боловсруулах, парламентын сонгуулийн мэтгэлцээний хэвлэлийн бага хурал бэлтгэх ажилтай байв. 1992-1993 онуудад Сангийн сайдын тусгай зөвлөх, 1993-1994 онуудад Дотоод хэргийн сайдын зөвлөх, 1994-2001 онуудад британийн Carlton Communications медиакомпанийн гүйцэтгэх зөвлөлд багтан олон нийттэй харилцах тасгийг толгойлжээ.

Тэр 2001 онд Британийн парламентын нийгэмлэгүүдийн танхимд сонгогдон дотоод хэргийн тусгай хороог даргалав.

2003 онд Консерватив намын орлогч дарга болон “сүүдрийн засгийн газрынх” нь бүрэлдэхүүнд олон тушаал эрхэлж, 2005 онд сүүдрийн Боловсролын сайд болжээ.

Ерөнхий сайд

2005 оны арванхоёрдугаар сар 1997 оноос хойш сөрөг хүчин байсан Консерватив нам сонгуульд ялав. Олонх биш 36,1 хувийн саналтай байсан намыг Кэмерон Либерал ардчилагч нартай эвсэлдүүлэн өөрөө 44 насандаа ХIХ зуунаас хойших хамгийн залуу Ерөнхий сайд болсон төдийгүй засаг захиргааны сайд, Сан хөмрөгийн лорд болжээ. Тэрээр 2013 онд Европын холбооноос гарах санал асуулгыг 2015 оны сонгуульд нам нь ялбал зарлана гэж амлав. Нам нь сонгуульд олонхийн саналаар ялан санал асуулга явуулах эсэхийг нам дотроо шийдсэн юм.

Кэмероны үед ажилгүйтэл 7,9%-5,1% хүртэл, инфляц 4,5%-иас бараг тэглэтэлээ унажээ. Хэмнэлтийн хатуу бодлогоор төсвийн алдагдлыг  2010 оны £144 тэрбумаас 2015 онд £79 тэрбум хүртэл багасгажээ. 2013 онд Британийн хаан ширээ залгамжлах тэгш эрхийг хоёр хүйст адилхан тогтоож ахмад нь залгаламжлана гэж тогтоосон байв.

2011 онд Их Британи Ливийн эсрэг эвслийн ажиллагаанд НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу,  2014 онд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг эвсэлд тус тус оролцжээ. 2016 онд сэтгүүлчид Панамын гэх баримтыг нийтэлсний дараа тэрээр оффшорын дуулианд нэр нь орсон учир огцрохыг шаардав. Тэр эцгийнхээ Blairmore Holdings компанид данстай байснаа ерөнхий сайд болохоос өмнө хаалгасан гэж байв. Бүх нийтийн санал асуулгын дүнгийн дараа тэр огцорч мөн парламентын гишүүнээс татгалзжээ. Тереза Мэй түүний оронд Ерөнхий сайд болсон юм. Огцорсны дараа тэр янз бүрийн сан, төвүүдэд ажиллаж байв.

Хувийн мэдээлэл

Кэмерон 2019 оны есдүгээр сард For the Record гэсэн намтар номоо нийтлүүлжээ. Тэр эхнэр8 4 хүүхэдтэй. Харамсалтай нь том хүү нь 2019 онд өөд болжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 6 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цаг 41 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 цаг 20 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 5 цаг 30 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 5 цаг 37 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 6 цаг 38 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 6 цаг 42 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 цаг 46 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 цаг 49 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 6 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 6 цаг 54 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 57 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 9 цаг 23 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 9 цаг 29 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 9 цаг 37 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 41 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 9 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 52 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 9 цаг 57 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top