x

Андрес Цорн амьдрал, хүүхэнд дурлаж, нүцгэн бие зурсаар алдаршжээ

Андерс Леонард Цорн гэх Швед зураач өөрийн орноос халин дэлхийд алдаршсан нэгэн. Зураачийн нэр нь түүний уран зурагт хандах хандлага нь уран зургийн чанарын үзүүлэлт болсон юм. Серов, Коровин зэргийн зураачдийг “орос Цорн” гэж нэрлэж иржээ. Цорны зургууд импрессинистуудад ч реалистууд ч таалагддаг байлаа. Тэрээр бичлэгийн далайцтай түрхэлтээр гэрэл, агаар, усыг импрессионистууд шиг үзүүлж өөрийн хөрөг дэх загваруудын дотоод сэтгэлд гүнзгий нэвтрэлтээр реалистуудын шилдэг уламжлалд ойр гэхээр... Тиймээс л Цорн өөрийн цаг үедээ шилдэг зураачдийн нэг бөгөөд дуурайл дагуултай байж чаджээ.

Омнибус II

Дээр нь бас өөрийн гэсэн зан чанараар онцгой бүрэн дүүрэн амьдралтай байхыг эрмэлзэн түүндээ хэм хэмжээ тавьдаггүйгээр ялгарч байлаа. Тэр нь Орост таалагдсан жинхэнэ орос зантай эр байж. Бүжиглэвэл унатлаа, уувал тасартлаа, ажиллавал сэтгэлээрээ, өөрийгөө ч загваруудаа хайрлалгүй зүтгэнэ. Гайгүй сайн мөнгө олох авч бас л төдий чинээ үрнэ. Зан л тийм байхад зарлага нь өндөр байлгүй яахав. Хэмнэлт, ариглах гэдгийг тэр үл мэднэ.

Зуны цэнгээн

Ажил нь амархан бүтэмжтэй, тэр янз бүрийн хүмүүстэй нийгмийн байдал нас сүүдэр харгалзалгүй хэл ам ололцоно. Хөөрхөн бүсгүйчүүд, эмэгтэйчүүдтэй амархан  танилцана.  Хүнтэй харилцах зан ааш нь эсвэл  амьдрал, хайрын их хүслэн нь таалагддаг байж болно. Илүү дутуугүйгээр тэд амархан ойртоно. Цорн нь уран зураг дахь Казанова түүнд эмэгтэй хүслэн нь Климт шиг эмзэг биш тэр хэзээ ч биеэ үнэлэгч нарыг авч байсангүй.

Маргит

Андерс Шведийн хөдөө бүглүү нутагт төрж өсөн эхийнхээ хамаатнуудын фермд ажиллаж байв. Андрес өөрийн эцэгтэй бараг тааралдаагүй. Тэрээр албан ёсоор гэрлэсэнгүй.  Андрес сурлагаар тун тааруу харин модон сийлбэрт дуртай гэж жигтэйхэн. Эх нь түүгээр хоолоо олохгүй гэдэг байжээ.

Андерс 15 настайдаа дүрслэх урлагийн академийн дэргэдэх сургуульд дараа нь академид суралцжээ. Тэр өөрийн хөргийг захиалсан чинээлэг еврей айлын бүсгүй Эмма Ламмтай 1881 онд танилцаад удалгүй гэрлэх юм болов. Гэхдээ тэд энэ талаараа яриагүй учир нь тэдний нийгмийн байр суурь хэтэрхий ялгаатай байлаа. Ер нь Цорн залуудаа  бүсгүйчүүдэд таалагддаг нэгэн байв.

Уншиж буй Эмма

Гэвч удалгүй Цорн ер бусын авъяастай зураач гэж эхлээд Стокгольмд дараа нь Лондон, Парис, Москвад алдартай болов. Язууртнууд, хаад ноёд, дээд хүрээний хатагтай нар түүгээр л хөргөө зуруулах гэдэг болсон ихээхэн эрэлттэй зураач болжээ. Ингээд Цорн долоо хоногт тэр үедээ асар их мөнгө болох 15 мянган доллар олох болов. Олон хүн бүх насаараа олж хурааж чадахгүй их мөнгө байв.

Цорн өөрийнхөөрөө гөжүүд. Томчуудтай адилхан л ярилцана. Тэрээр Шведийн ванд одон тэмдгээ тайлахыг хэлээд “элдэв зүүлтүүдийн цаанаас хүний  мөн чанар нь харагдахгүй байна” гэж байв. Товчнуудыг нь зурвал зүгээр биш үү гэж хэлсэн Савва Мамонтовт “би уран зураач болохоос оёдолчин биш” хэмээн хариулж байсан гэдэг.

С.И. Мамонтовын хөрөг

Мөн Цорн нүцгэн эмэгтэйчүүдийг зурах дуртай байв. Түүний мэдрэмж таашаалын биелэл юм. Хайр тачаал гүйцэшгүй хүн л ингэж зураж чадна. Цорны гэрлэлт нь гаднаас бат бөх мэт харагдавч түүний амьдарч газар хөөрхөн бүсгүйчүүд, хатагтай нар цөөнгүй бутач хүүхэд төрж тэд бүгдийг Андерс гэж нэрлэсэн байдаг гэх яриа их байжээ.

Даларнийн бүсгүйчүүд халуун усанд орж байгаа нь

Эмма Цорн энэ бүгдтэй эвлэрч хэрүүл маргаан гаргадаггүй байжээ. Нөхрөөсөө салсан бүсгүй гэж нэрлэгдэж байснаас амжилттай зураачийн эхнэр байсан нь дээр байлгүй яахав. Тэгээд л энэ бүгдийг хараагүй мэт өнгөрөөнө.

​Ванна

Цорн 60 насандаа өөд болсон ч маш олон тооны зураг зурж, төгсгөлөө хүртэл сэтгэлдээ үнэнч өөрийн уг сурвалждаа үнэнч амжилттай зураач болсон тосгоны эр чигээрээ үлджээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top