x

Турк улс Израилаас элчин сайдаа эгүүлэн татав

Турк улс Израилаас элчин сайдаа зөвлөлдөх нэрийн дор эгүүлэн татжээ. Газын зурваст энгийн хүн амын эсрэг халдлага дайралтууд үйлдэж байгаагаас нь болж хүмүүнлэгийн хямрал газар авч, гал зогсоох болон хүмүүнлэгийн тусламж саадгүй нэвтрүүлэх уриалгуудыг Израил хүлээж авахаас татгалзаж байгаагийн улмаас ийм шийдвэрт хүрлээ гэж Туркийн гадаад хэргийн яамнаас сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд дурдсан байна.

Улмаар Тель-Авивт суугаа Туркийн элчин сайд Озкан Торунларыг Анкарад зөвлөлдөхөөр эгүүлэн дуудсан гэж энэ яамнаас мэдээлсэн байна. Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган өмнө нь 10 сарын 27-нд Истанбулд болсон Палестиныг дэмжигчдийн олон мянган хүнтэй жагсаал дээр, Газад хядлага үйлдэж байгаагийнх нь төлөө Израилыг Анкарагийн зүгээс “дайны гэмт хэрэгтэн улс” хэмээн зарлана гэж мэдэгдэн, бас энэ бүхэнд Өрнөд бүрэн хариуцлага хүлээх ёстой гэдгийг цохон хэлж байсан. Мөн Турк улс Израилтай харилцах харилцаагаа эргэн харна гэдгийг мэдээлж байсан юм.

Туркийн Ерөнхийлөгч мөн өчигдөр өөрийн хэвлэлийн албанд мэдээлэл хийж уулзах үедээ, Газын зурвас дахь “цус урсгалтыг зогсоохын тулд” Турк улс Израилын тагнуулын алба, Гадаад хэргийн яамтай хэлэлцээ хүртэл хийж “дипломатын боломжит бүх хүч нөөцийг ашиглаж байна” гэж мэдэгджээ. “Хамас” бүлэг болон Палестины засаг захиргаатай ч мөн холбоо харилцаатай байгаа гэдгээ Эрдоган ярьсан байна. Тэрчлэн “Нетаньяху цаашид бидний хувьд, яриа хэлэлцээ өрнүүлэх хүн биш болсон. Түүний нэрийг бид бүр дарж, хассан” гэж ярьж байсан.

Мөн Эрдоган Израилыг дэмжиж байгаа Өрнөдийн орнуудыг шүүмжилсний зэрэгцээ Анкарагийн Европын Холбоонд итгэх итгэл “ихэд ганхлаа” гэж мэдэгдсэн юм. Үүний өмнө  Туркийн Эрүүл мэндийн яам, бүслэлтэд байгаа Газын зурвасаас хүнд өвчтөнүүдийг Турк рүү эмчлэхээр хүлээж авахад бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн байна. Газын зурвас дахь хорт хавдрын цорын ганц эмнэлэг болох Туркийн сангийн дэмжлэгтэй эмнэлэг Израилын цохилтын улмаас их хэмжээгээр сүйдсэн тухай Газын зурвасын ЭМЯ өмнө нь мөн мэдээлсэн юм.

Энэ зуур Газын зурваст амь үрэгдсэн Палестинчуудын тоо 9770 болж, тэдгээрийн 4000 нь хүүхэд, 2500 нь эмэгтэйчүүд байгааг Хамас-ын захиргаан дахь ЭМЯ-ны төлөөлөгч Израилын дайралт эхэлсний 29 дэх өдрийг тохиолдуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ. Одоогоор Тель-Авиваас элчин сайд, дипломат төлөөлөгчдөө эгүүлэн татаад байгаа орнуудад Болив, Гондурас, Колумб, Чили, Иордан улсууд багтаж байна.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 2 цаг 6 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 2 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 2 цаг 17 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 2 цаг 22 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 2 цаг 32 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 3 цаг 11 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 15 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 3 цаг 53 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 3 цаг 54 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 3 цаг 59 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 4 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 5 цаг 50 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 5 цаг 53 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 5 цаг 53 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 5 цаг 56 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 5 цаг 59 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 6 цаг 0 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 6 цаг 37 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 7 цаг 53 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 8 цаг 3 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top