x

НҮБ дахь Израил улсын төлөөлөгч “Еврей” тэмдэг зүүж эсэргүүцлээ илэрхийлэв

Израил-Палестины асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дахин шуурхай хуралдаан хийлээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд НҮБ-ын Палестинд туслах байгууллагын 64 ажилтан Газын зурвас орчимд амиа алдсан гэсэн тоон мэдээлэл байна. Үүнийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүд энэ удаагийн шуурхай хуралдаанаар онцолж, олон улсын байгууллагын сайн дурын ажилчдын амь насыг хамгаалах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүдийн олонх нь Газын зурваст гал зогсоох нэн шаардлагатай гэж мэдэгдэж байгаа ч Израилын төлөөлөгч дайны галыг зогсоохгүй гэсэн байр сууринаасаа няцахгүй хэвээр байгаа юм.

НҮБ дахь Израил улсын байнгын төлөөлөгч Гилад Эрдан Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр хамтрагчдынхаа хамтаар еврейчүүдийг илэрхийлдэг шар өнгийн одыг энгэртээ зүүж, Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэдэг байр сууриа хамгаалж байгаагаа илэрхийлсэн байна. Еврейн шар од бол дундад зууны үеэс эхлээд дэлхийн 2-р дайн хүртэл үеийн үед Еврей хүмүүсийг бусдаас ялгах гэж бусад ард түмний ашиглаж ирсэн тэмдэг юм.

Гилад Эрдан НҮБ дахь Израил улсын байнгын төлөөлөгч “Миний өвөг эцэг, түүний өвөг эцэг, тэдэнтэй мөр зэрэгцсэн сая сая еврей иргэний нэгэн адилаар одооноос эхлэн би болон манай багийнхан энэ шар одыг зүүж энэ хуралд оролцох болно. Та бүхэн Хамас бүлгийн хийсэн гэм бурууг шүүж, зохих арга хэмжээг авах хүртэл, барьцаанд байгаа иргэдийг суллуулах хүртэл энэ одыг тайлахгүй. Энэ од бол Израилын ард түмний бахархлын тэмдэг. Ард түмнээ хамгаалах ёстой гэсэн сануулга болгож байна” хэмээн ярилаа.

Гэвч олон улсын зүгээс Газын зурвас дахь дайныг зогсоохыг уриалахаа зогсоосонгүй. НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас Гринфилд аль ч улсын иргэний  амийг ялгалгүй хамгаалах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Линда Томас Гринфилд НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч “НҮБ-ын ажилчдын амь насыг хамгаалах нь бидний үүрэг. Хүмүүнлэгийн ажилчдыг ч хамгаалах ёстой. Сэтгүүлчдийг хамгаалах ёстой. Израил, Палестин ялгаагүй бүх энгийн иргэний амь насыг бид аврах ёстой. Энгийн иргэний амь насыг хамгаалахад шатлал дараалал байх ёсгүй. Иргэн л бол иргэн юм” гэж онцоллоо.
Катерин Рассел НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал “Өнөөдөр Газын зурваст хамгийн их хохирч, амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа хамгийн эмзэг бүлэг бол бага насны хүүхдүүд юм. Хамас бүлгийн барьцаанд байгаа хүүхдүүд, Хамас бүлгийн дайралтад анх өртөж нас барсан хүүхдүүд, Газын зурваст зүгээр л аж төрж яваад Израилын бөмбөгдөлтөд өртсөн тэр бүх хүүхдүүдийн төлөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн нэгдсэн тогтоол батлахыг хүсэж байна. Хүүхдүүд дайн өдөөгөөгүй. Хүүхдүүд дайныг зогсоож чадахгүй" хэмээлээ.

Сүүлийн үеийн тоо баримтаар Газын зурваст амиа алдсан нийт хүмүүсийн 3200 нь буюу 70 хувь нь хүүхэд байсан байна. Энэ тоо 2019 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрд дайн мөргөлдөөний улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн нийт тооноос давсан үзүүлэлт гэдгийг НҮБ-ын Палестинд туслах байгууллагын ерөнхий захирал Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр тайлагнасан байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 2 цаг 5 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 2 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 2 цаг 17 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 2 цаг 21 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 2 цаг 32 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 3 цаг 11 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 15 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 3 цаг 53 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 3 цаг 54 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 3 цаг 59 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 4 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 5 цаг 50 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 5 цаг 53 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 5 цаг 53 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 5 цаг 56 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 5 цаг 59 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 6 цаг 0 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 6 цаг 37 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 7 цаг 52 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 8 цаг 3 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top