x

Путин: Хамтын ажиллагааны зорилго, зорилтоо ярилцаж замын зургийг тодорхойлсон

Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод эхэлсэн “Бүс ба Зам” санаачилгын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар уулзжээ.

Энэ үеэр хоёр ерөнхийлөгчийн хэлсэн үгийг Кремлийн албан ёсны эх сурвалжаас орчуулан хүргэж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путиний хэлсэн үг:

“Эрхэмсэг ноён ерөнхийлөгч өө! Хүндэт найз нөхдөө!

Тантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. 2021 онд Москвад болсон бидний уулзалт дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойтой давхцаж байсныг санаж байна.

Зөвлөлт Холбоот Улс нь Монголыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байсан. Ирэх оны есдүгээр сард бид Халхын голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн ойг тэмдэглэнэ. Тэр үед Улаан армийн 10,000 гаруй цэрэг, офицер Монгол орныг хамгаалахын төлөө амиа өгсөн юм.

Тэр он жилүүдэд Монгол улсын эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын системийн үндсийг тавихад их зүйл хийсэн. 2019 онд үндсэн бичиг баримт болох Стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн онд манай худалдааны эргэлт нэлээд өндөр буюу 40 орчим хувиар өслөө. Энэ жил бага зэрэг буурсан. Гэхдээ бидэнд ярих зүйлс байгаа. Үүнд манай засгийн газар хоорондын комисс зохих ёсоор анхаарах ёстой.

Бидэнд бас олон талт томоохон төслүүд бий. Тухайлбал Монгол улсаар дамжуулан Хятад улсад байгалийн хий дамжуулах хоолойн төсөл гэх мэт. Энд байгаа бүх хүмүүс энэ төслийг дэмжиж, оролцохыг хүсэж, хэрэгжүүлэх сонирхолтой байна. Төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжтой гэж би бодож байна.

Мөн бидэнд Улаанбаатар Tөмөр Зам үйлдвэр зэрэг томоохон төслүүд бий. Одоо бид энэ бүхний талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно.

Тантай дахин уулзсандаа маш их баяртай байна”

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хариу хэлсэн үг:

“Танд маш их баярлалаа. Владимир Владимирович.

Би ч бас тантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Мөн манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ тантай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцсоноо халуун дотноор санаж байгаагаа хэлмээр байна. Зуун жилийн ойг тохиолдуулан хамтарсан тунхаглал баталж, хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны зорилго, зорилтоо тодорхойлж, харилцаа хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх замын зургийг тодорхойлсноо онцлон тэмдэглэмээр байна. 2019 онд бид стратегийн түншлэлийн харилцаа, иж бүрэн хамтын ажиллагаанд шилжсэн нь бидний цаашдын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны үндэс суурь болсныг та сая цохон тэмдэглэлээ.

Мэдээжийн хэрэг, тэр үеэс хойш их цаг хугацаа өнгөрч, дэлхий нийтийн дэг журамд геополитик,  эдийн засгийн зарим хүндрэл бэрхшээл тулгарсан ч өнөөдөр бидний эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь баярлууштай юм.

Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол Орос улстай харилцаагаа хөгжүүлэх явдал байсаар ирсэн бөгөөд олон зууны турш бид Оросын ард түмэнтэй халуун дотно, найрсаг харьцсаар ирсэн. Ард түмний найрамдлын түүхийг, дайны үед ч, энх тайвны бүтээн байгуулалтын үед ч, социализмын үед ч эцэг өвгөд маань бидний төлөө юу хийсэн, юу үлдээснийг мартаж болохгүй гэж би үзэж байна.

Үүнийг бид үргэлж санан дурсаж байх ёстой.

Ирэх жил Халхын Голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн ой тохионо. Эрхэм хүндэт Владимир Владимирович, би таныг энэхүү гайхамшигт ойг тэмдэглэх үеэр манай сайхан оронд төрийн айлчлал хийхийг урьж байгаагаа дахин илэрхийлж байна. Мөн 2025 онд аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож, бид энэхүү гайхамшигт үйл явдлыг ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэдгийг та мэдэж байгаа. Дэлхий нийтийг фашизмын аюулаас аварсан Оросын ард түмний түүхэн эр зоригийг бид мартах ёсгүй. Тиймээс бид энэ яруу алдарт ойг хамтдаа тэмдэглэнэ гэж бодож байна.

Сүүлийн жилүүдэд бидний хамтын ажиллагаа, харилцаа онцгой эрчимжиж байгаад баяртай байна. ОХУ-ын парламентын дарга ноён Володин саяхан манай улсад айлчлах үеэр Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Төрийн Дум хоорондын хамтын ажиллагааны анхдугаар хуралдаан болж, ажлын хэсгийг байгууллаа.

Монголын тал ОХУ-тай бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзсээр ирсэн.

Бид ойрын жилүүдэд төлөвлөж буй эрчим хүч, төмөр зам, авто зам зэрэг бүхий л томоохон төслүүд дээр ОХУ-тай хамтран ажиллах сонирхолтой байна. Улаанбаатар Төмөр Зам бол бидний нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон хамтарсан үйлдвэр бөгөөд өдгөө жилд 30 сая тонн ачаа эргэлттэй ажиллаж байгаа бол үүнийг 100 сая тоннд хүргэх сайхан боломж бий”

Уулзалтад ОХУ-ын талаас гадаад хэргийн сайд Сергей Лавров, эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, зам тээврийн сайд Виталий Савельев, Оросын Төмөр Зам нэгдлийн ерөнхий захирал Олег Белозёров, Газпром компанийн ерөнхийлөгч Алексей Миллер, Роснефт компанийн ерөнхийлөгч Игорь Сечин зэрэг албаны хүмүүс оролцсоныг Кремлийн эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: kremlin.ru, ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 2 цаг 20 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 2 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 2 цаг 32 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 2 цаг 36 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 2 цаг 47 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 3 цаг 26 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 30 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 4 цаг 8 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 4 цаг 9 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 4 цаг 14 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 4 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 6 цаг 5 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 6 цаг 8 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 6 цаг 8 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 6 цаг 11 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 6 цаг 14 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 6 цаг 15 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 6 цаг 52 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 8 цаг 7 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 8 цаг 18 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top