x

ФОТО: Олзлогдсон Израильчууд, сөнөөгдсөн танк ба Израиль Арабын шинэ дайн

Супер мэргэжлийн гэгдэх Израилийн арми түүний тагнуулын байгууллага аравдугаар сарын 7-ны өглөө бут ниргэгдэв. ХАМАС Израилийн хотуудыг пуужингаар буудан хэдэн мянган пуужин харавлаа. Израилийн “Төмөр дээвэр” гэх агаарын довтолгооны систем олон пуужингийн тоонд төхөөрөмжөө цэнэглэж чадалгүй тэдний хэсгийг хотууд руугаа нэвтрүүлжээ. Зарим нь Тель-Авив хотод хүрсэн байна. Үүнтэй зэрэгцээд автоматаар зэвсэглэсэн дайчдын 300 гаруй хүн хилийн орчимд цөмрөн оржээ. Дайчдын нэг хэсэг хилээр нэвтрэхдээ парапланыг ашиглаж, зарим нь газар доогуур ухсан хонгилоор нэвтэрчээ. Өөр нэг хэсэг нь торон хашааг бульдозороор эвдсэн байна. Нийт мянгаад дайчид нэвтэрсэн тоо байгаа ба тэдний ихэнхийг дайны хоёр дахь өдөр устгажээ.

ХАМАС-ын дайчид Сдевот, Нетирот, Ашкелон хотууд зэргийн сууринуудад цөмрөн оржээ. Тэнд ЦАХАЛ-ын цэргийнхнийг хөнөөж энгийн хүмүүсийг алж талахын зэрэгцээ барьцаанд авч эхэлжээ. Тэдний халдлагад Израилийн цэргийн баазууд өртөж тэд танк болон бусад зэр зэвсэг техникийг олзолжээ. 

Израилийн арми хагас өдрийн дараагаас сууринуудыг хэт даврагчдаас цэвэрлэж эхэлжээ. Ердийн израильчууд бөмбөгнөөс хорогдох байранд бүгэж, олон хүмүүс хамаатан садантайгаа холбоо барьж чадахгүй байв. Израилийн эрх баригчид хатуу хариу барихаар мэдэгдлүүд хийж эхлэв.

Газын зурвасыг бөмбөгдөж эхлэв. Эхлээд энгийн иргэдийг байр сууцаа орхин Газаас явахыг сануулжээ.

Одоо эхний өдрийн кадруудаас танилцуулья.

Палестинчууд танк сөнөөжээ

Газаас Израиль руу пуужин харваж байгаа нь

Хэт даврагчдийн пуужингийн буудлагад Ашкелон суурины авто зогсоол шатжээ

Палестинчууд изриарийн иргэдийг барьцаанд аван Газ руу зөөж яваа нь

ХАМАС израиль эмэгтэйг Кфар-Азза кибуциас авч яваа нь

Израилийн цэргийнхэн Ашкелон хот руу чөлөөлөхөөр хөдөлж байгаа нь

Израилийн бөмбөгдөлт

Газад хийсэн Израилийн сөрөг цохилт

Палестинчууд ХАМАС-ын дайчдын цөмлөсөн торон хашаагаар Израилийн нутаг руу нэвтэрч байгаа нь

Палестин хүү Газад авчраад шатаасан машины дэргэд хөөрч байгаа нь

ХАМАС-ын олзолсон израилийн танк

Палестинчууд хил орчмын кибуци гэх коммуний эмэгтэйг барьцаанд авч яваа нь

Ашкелон хотын ХАМАС-ын довтолгоонд өртсөн байрны цонхоор харж байгаа отродокс еврей

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 4 цаг 3 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цаг 38 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 цаг 17 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 6 цаг 27 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 6 цаг 34 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 7 цаг 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 7 цаг 39 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 цаг 43 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 цаг 46 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 7 цаг 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 7 цаг 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 10 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 10 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 цаг 34 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 10 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 11 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top