x

АНУ-ын армийн түрүүч асан БНХАУ-д үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг завджээ

АНУ-ын хууль хяналтынхан армийн түрүүч асныг Хятад улсад үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг завдсан хэргээр бямба гаригт баривчлан саатуулсан байна. Америкийн хууль зүйн яамны мэдээлснээр 29 настай Жозеф Даниэл Шмит 2015-2020 оны хооронд тагнуулын батлионд алба хааж, маш нууц мэдээлэлд нэвтэрч байсан юм байна.

Жозеф Даниэл Шмит Хятад улсад тэр дундаа Хонгконгод багагүй хугацаанд амьдарч байгаад бямба гаригт АНУ-д эргэн ирсэн юм байна. Түүний Сан Францискод газардах үед нь баривчилжээ. Америкийн хууль зүйн яам түрүүч армиас халагдсаны дараа Турк дэх Хятадын консулын газар, дараа нь Хятадын аюулгүйн албатай цахим шуудангаар холбогдож, Үндэсний батлан хамгаалахын мэдээлэл өгөх санал тавьсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн тухайн цэрэг армийн компьютерын хамгаалалттай сүлжээнд нэвтрэх боломжтой төхөөрөмж хадгалж байсан. Тэрхүү төхөөрөмжийг Хятадын талаас сүлжээнд нэвтрэхэд нь туслах зорилгоор түүнд санал болгосон гэж Америкийн хууль хяналтынхан үзэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл Үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг оролдоод зогсохгүй, гадны улсад батлан хамгаалах яамны хамгаалалтай сүлжээнд нэвтрэхэд нь туслах мэдээлэл өгөх зорилготой байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэрвээ түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл 20 хүртэлх жилийн ял оноох юм байна.

Үүнээс өмнө Америкийн тэнгисийн цэргийн хоёр алба хаагч Хятад улсад мөн л нууц мэдээлэл задруулсан хэргээр баривчлагдсаныг Хууль зүйн яам нь өнгөрөгч наймдугаар сард мэдээлжээ.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 2 цаг 16 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 2 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 2 цаг 28 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 2 цаг 32 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 2 цаг 43 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 3 цаг 22 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 26 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 4 цаг 4 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 4 цаг 5 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 4 цаг 10 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 4 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 6 цаг 1 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 6 цаг 4 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 6 цаг 4 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 6 цаг 7 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 6 цаг 10 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 6 цаг 11 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 6 цаг 48 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 8 цаг 3 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 8 цаг 14 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top