x

2023 оны Нобелийн шагналтнуудыг зарлаж эхэллээ

Жил бүрийн 10-р сарын эхний 7 хоногт Нобелийн шагналтнуудыг зарладаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр хамгийн эхэнд Физиологи буюу Анагаах ухааны салбарын 2023 оны Нобелийн шагналтнуудыг зарлалаа. Ковид-19-ийн эсрэг үр дүн өндөртэй, мРНХ вакцин бүтээх үндэс суурийг тавьсан нээлтийнхээ төлөө Унгарын эрдэмтэн Каталин Карико, АНУ-ын биохимич Дрю Вайсман нарт энэ шагналыг олгосноо Нобелийн Хороо зарласан байна.

Дархлаажуулалт болон дархлааны эмчилгээнд рибонуклеиН хүчлийг үр өгөөжтэй ашиглахад хувьсгал гаргасан хувь нэмрийг  Каталин Карико, Дрю Вайсман нарын судалгааны ажил оруулсан. Шинэ конавирусний эсрэг Модерна, Байонтек/Пфайзер вакцинуудыг бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн тэдний бүтээл дэлхий нийтийг ковид-19-ийн цар тахал нэрвэж, өөр бусад халдварт тахал дэгдэх аюул өндөр байх үед үнэлж баршгүй үнэ цэнтэй нь нотлогдсон юм гэж Нобелийн хороо шийдвэрээ танилцуулахдаа онцолсон байна. Маргааш Физикийн, лхагва гаригт химийн, пүрэв гаригт Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудыг нэрлэнэ. Харин баасан гаригт энэ оны Нобелийн Энх тайвны шагналтны нэрийг зарлана. Харин Альфред Нобелийн нэрэмжит Эдийн засгийн салбарын шагналтныг 10-р сарын 10-нд зарлах юм.

Нобелийн хороо жил бүрийн шагналд нэр дэвшигчид болоод тэднийг нэр дэвшүүлсэн хүмүүс, байгууллагуудын талаар сүүлийн мөч хүртэл нууцалдаг. Гагцхүү салбарын мэргэжилтнүүд нэр дэвшигчид хэн байж болох талаар таамаг дэвшүүлж ярилцдаг. Шведийн шинжээчдийн үзэж байгаагаар, энэ жилийн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнаар, төрөхийн өмнөх инвазив бус шинжилгээ боловсруулалтад чухал хувь нэмэр оруулсан Хонгконгийн молекул биологич Деннис Ло тодорч магадгүй байна. Хөхний өмөн үү өвчний BRCA1 удамшлын генийг нээсэн америкийн эрдэмтэн Мэри-Клэр Кинг мөн өндөр магадлалтай эрдэмтний нэгд тооцогдож байсан юм.

Динамитыг нээсэн Шведийн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос жил тутам олгох болсон олон улсын хамгийн нэр хүндтэй энэ шагналыг анагаах ухааны салбарт 112 удаа олгоод байгаа юм байна. Нийтдээ 224 эрдэмтэн, түүний дотор 12 эмэгтэй энэ шагналыг гардан авч байжээ. Мөн энэ салбарт Нобелийн шагнал хүртсэн хамгийн залуу эрдэмтэн нь инсулинийг нээсэн Фредерик Бантинг 32 настайдаа болж байсан бол, хорт хавдрын удамшлын генийг нээсэн 87 настай Пейтен Раус хамгийн өндөр настай нь болж байсан байдаг юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 58 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цаг 33 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 цаг 12 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 6 цаг 22 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 6 цаг 29 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 7 цаг 30 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 7 цаг 34 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 цаг 38 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 цаг 41 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 7 цаг 46 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 7 цаг 49 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 10 цаг 15 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 10 цаг 21 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 цаг 29 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 33 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 10 цаг 41 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 44 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 цаг 49 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top