x

Энэ намар, өвөл ямар төрлийн ханиад тусах вэ?

Намар ирж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага томууны шинэ давалгааг хүлээж байна. Коронавирусийн цар тахлын үеэр хүн амын дархлал буурсан учир томуугийн шинэ вирустай тулгарах нь өвчнийг хүндрүүлэх аюултайг ДЭМБ сануулж байна.

Вирусний өсвөр байнга өөрчлөгдөн хувирч байгаагаас мэргэжилтнүүд вакцины агуулгаа бас байнга өөрчлөн энэ өвчнөөс сэргийлэх гол арга нь вакцинжуулалт хэмээн сануулж  байдаг. Жилээс жилд ингэж сонссоор “дүлийрч” дөжирсөн байгаа ч тэдний зөвөлгөөгөөр явах л хэрэгтэй.

2023-2024 онуудад томуугийн ямар өсвөрүүд ирэх вэ? Тэдэнтэй хэрхэн тэмцэх вэ?!

2023-2024 онуудын томуугийн өсвөрүүд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жилд хоёр удаа зөвөлгөөн явуулж, томуугийн чухал мэдээлэл гаргадаг. 2023-2024 онуудын томууны улиралд ДЭМБ-ын шинжээчид бөмбөрцгийн хойд хэсгийн орнуудад томуугийн эсрэг вакцинд дараах өсвөрүүдийг оруулахыг зөвлөжээ.

Үүнд:

  • Томуу А (H1N1), буюу гахайн томуу;
  • Томуу А (H3N2), буюу  гонконгийн томуу;
  • B - Victoriaгруппын томууны вирус;
  • B - Yamagataгруппын томууны вирус;

2022 оны сүүлчээс тридеми буюу нэгэн зэрэг короновирусийн цар тахал, томуу, гуравдагч вирус-голчлон амьсгалын замын болон синтициалийн амьсгалын замын доод хэсгийн томуу гэсэн гурвал явагдсан. Гэхдээ өөр халдварт вирус ч байсан байж болно. Гурван халдвар зэрэг ирсэн нь  өвчнийг хүндрүүлсэн ба нөхөн сэргэлт нь удаан үргэлжилж буй. Энэ бүгдийг тооцоолон  өнөөдөр урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч байх ёстой. Мэдээж энд вакцин л шаардлагатай. 

Өнгөрсөн оны мэдээгээр вакцинжуулалт нь томуугийн хүнд хэлбэрийг 50 хувиар буулгажээ. Элдэв сөрөг дагавар гаргахгүйн үүднээс насны бүлгүүдэд өөр өөр вакциныг гаргасан байгаа гэнэ.

Томуугийн шинж тэмдэг

Халуурч, бөөлжис цутгах, бөөлжих, хоолны дур хүсэлгүй болох нь томуугийн гол шинж тэмдэг. Томуу хүндэрсний байнгын дагуул нь хамар битүүрч, хоолой өвдөх ба төвөнгийн өрөвсөл. Дархлал суларсан тохиолдолд нянгийн халдвар авах магадлал өндөр.

Халуун байнгаар нэмэгдэн өвдөлтийн хоёр, гурав дахь өдөр хамгийн дээд цэгтээ хүрнэ. Хамгийн зөв оношийг зөвхөн эмч нар л хийнэ. Гэхдээ томууны хүндрэл хатгаанд хүргэх аюултай. Өвчнийг нус нулимас байнга дагалддаг. Эмч нарын яриагаар томууны дараа зүрхний шигдээсийн эрсдэл мэдэгдэхүйцээр нэмэгддэг.

Мөн томуу шинж тэмдэггүйгээр ханиалгах зэргээр үргэлжилж болно. Чээж бачуурах, булчин шөрмөс сулрах зэргийг мэдрээд өнгөрдөг.

Томуугийн хүндрэлийн ангилал

Анагаах нь шинж тэмдгийн эрчмээс хамаарсан өвчлөлтийн үндсэн хэдэн хэлбэрийг гаргасан байгаа. Хөнгөн өвчлөлтөөр халуун бараг хэвийн 38 градусаас илүү гарахгүй. Хордлогын шинж сулхан өнгөрнө.

Дунд зэргийн хүндрэлтэй өвчлөлт нь 38,5-39,5 градус хүртэл халууруулж дөрөв хоногийн турш үргэлжлүүлэх ба толгой өвдөх, бие сулрах, үе мөчөөр өвдөх зэргийн дагавартай.

Хүнд өвчлөлтийн хэлбэрт нь халуун 40 градус хүрч, дэмийрэх, бие татах, мэдээгүй болох зэрэг илэрэх бөгөөд мэдрэл хордох, цус алдах зэрэг дагавартай байдаг гэнэ.

Ужиг өвчин нь томууг хүндрүүлэх өдөөлтийг амархан гаргана. Уушгиний усжилт, менингит бөөр, элэг, зүрхний ажиллагааны дутагдлыг үүсгэдэг. Энд нэн яаралттай түргэн тусламжийг цаг алдалгүй дуудах шаардлагатай.

2024 оны томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх

Томуугийн идэвхитэй үед олон хүнтэй газраас зайлш хийх, вирусний эсрэг эм хэрэглэх, амны хаалт ариутгал хийж бай. Зөв тэжээллэг хоол, биеийн эсэргүүцлийг сайжруулах, цэвэр агаарт зугаалах, орон гэрээ салхижуулах зэргийг жил бүр л хэлж байдаг хэрэгтэй зүйл. Эдгээр нь томуунаас сэргийлэх он жилээр туршигдсан гол арга юм.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр, нүүр царайндаа байнга хүрээд байх хэрэггүй. Бүтэн нойртой байх хэрэгтэй. Ханиад томуутай хүнд ойртоод байх хэрэггүй. Энэ бүгдээс гадна хамгийн чухал урьдчилан сэргийлэлт нь вакцин хийлгэх.

Манайд энэ жил вакцинжуулалт аравдугаар сард эхлэх бололтой. Томууны улирлын эхлэлээс нэг сарын өмнө вакцин хийлгэх хэрэгтэй ба хамгийн тохиромжтой үеэр есдүгээр сарыг мэргэжилтнүүд хэлжээ.

Томуугийн эмчилгээг эмчид бүрэн найдан үлдээх ёстой

Томууны үр дагавар нь дархлалыг сулруулахаас гадна зүрх судасны өвчтэй хүмүүс ихээхэн нөлөөлнө. Шигдээсийн аюулыг ойртуулдаг. Цусны эргэлтийг өөрчилнө. Ер нь ужиг өвчтэй хүмүүст ямар ч томуу аюултай. Хөнгөн өвчилсөн ч сэргэх, хэвийн байдалд орох нь удаашралтай учраас хүн амын ажлын чадварт сөрөг нөлөөтэй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 4 цаг 0 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цаг 35 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 цаг 14 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 6 цаг 24 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 6 цаг 31 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 7 цаг 32 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 7 цаг 35 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 цаг 39 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 цаг 42 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 7 цаг 48 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 7 цаг 51 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 10 цаг 17 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 10 цаг 23 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 цаг 31 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 35 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 10 цаг 43 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 46 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 цаг 51 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top