x

ТОЙМ: Байден будилсан, Трюдо саатсан, матрууд зугтсан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа олон чухал үйл явдлууд болж өнгөрчээ. Түүнээс онцолбол Цагаан орны эзэн будилдагаараа будилж, Канадын Ерөнхий сайд Энэтхэгт гацсан байна. Мөн Хятадууд өглөөгүүр архитай кофе уух моод үүсгэж байна. Түүнчлэн матрууд зугтаж, нутгийн иргэдийг багагүй айлгасан зэргийн сонирхолтой мэдээлэл их байв. Ингээд...

Алдаа гаргачихлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Выонг Динь Хюэтэй гар барьж байгаа нь

Европ гаралтнууд азиудыг ялган танидаггүй, бүгд л нэг нүүртэй яриа явдаг. Өнгөрсөн долоо хоногт энэ үйлдлийг хэн нэгэн биш АНУ-ыг баталлаа. Санаатайгаар биш л дээ алдаа гаргаад л гэх үү дээ.

Хоёр орны харилцааг шинэ давшинд гаргасан гэх Вьетнамд хийсэн айлчлалын төгсгөлд Байден будилав. Twitter-т америкийн ерөнхийлөгчийн албан ёсны хуудсанд "Ерөнхийлөгч Во Ван Тхыонг, танд ийм үр дүнтэй уулзалт болсонд баярлалаа" гэсэн пост тавигджээ.

Энд  хэрэг тарихаар зүйл огт үгүй. Зөвхөн тэр постыг Байден Ерөнхийлөгчтэй нь биш өөр нэг даргатай гар барьж байгаа зураг дагалджээ. Хожим цагаан ордонд энэ алдааг мэдсэн ч юу ч болоогүй мэтээр өнгөрөв. Харин тэр алдаа будилааныг цөөнгүй хэрэглэгчид мэдээд инээдэм болгожээ. 

Сонгууль дөхсөн, мөн зөнөглөж яваа хүнд бас л нэг цохилт болсон бололтой.

Шинэ сонголт

Ногоон цайгаараа алдартай Хятадыг кофенд дурласан шинэ давалгаа нөмрөв. Гэхдээ кофе нь хятадын онцлогтой. Энэ сард үндэсний Luckin Coffee гэх томоохон сүлжээ "Маотай" архины үйлдвэрлэгчтэй хамтраад алкоголын амттай латте шинэ бүтээгдэхүүнийг сүлжээнд гаргалаа.

Ер нь бол тэр архи 53 градусын чанга ундаа, харин аяга кофенд тэр нь 0,5 градусаас хэтэрсэнгүй.

Кофены  сүлжээ нь Хятад  даяар 10 мянга гаруй салбартай. Тэр бүгдэд дараалал үүсчээ. Шинэ бүтээгдэхүүн эхний өдрөө 5,4 сая аяга кофе зарагдаж, компанид $13,6  сая долларын ашиг авчирчээ.

Алкоголын аварга үйлдвэрч ч зүгээр үлдээгүй нь мэдээж. Moutai group эртнээс  өөрийн архийг залуу хүмүүсийн дунд алдаршуулж, хүнсний зах зээлд гарахаар оролдож байгаа. Компани 2021 онд орон нутгийн мөхөөлдөсийн үйлдвэртэй хамтарч эхэлсэн. Архиьай мөхөөдөсийн худалдаа тэр цагаас хойш 10 саяаар яригдах болжээ.

Дарс гай тарих шахав

Алкогол бөмбөрцөгийн Хятадын эсрэг хэсэгт нутгийн хүмүүст гай тарьж, экологийн сүйрэлд хүргэх шахлаа. Португалийн төв хэсгийн Левир хотын  дарсны үйлдвэрийн хоёр том резервуар гэнэтхэн задарч хотын гудамжийг нэгэн цагийн дотор 2,2 сая литр улаан дарсны урсгал хучин авав. Зарим нэг тооцоогоор асгарсан дарс олимпын бассейныг хангалттай дүүргэхээр байжээ.

Интернэтээр цацагдсан видеогоос харахад урсгал их гоё байсан бололтой. Дарсны урсгал Сертима голд урсан орж экологийн сүйрэлд хүргэх аюултай байсан учир түүнийг яаран цуглуулж, муу усны цэвэрлэгээний станц руу зөөн устгажээ.

Харин дарсны компани бүтээгдэхүүнээ урсгасан хохирлоос гадна дарсанд живсэн орон байрны засварын зардлыг өөртөө авах үүрэг хүлээжээ.

Ерөнхий сайдын хүсэлтгүй саатал

Сүүлийн хэдэн жилд засгийн газрын нисэхийн парктай холбоотой асуудал Германд л гарч байлаа. Гэтэл саяхан бас Канадын засгийн газрын тэргүүн онгоц Жастин Трюдогийн онгоц "гэмтэлтэй" гээд Энэтхэгт саатав. Их хорийн саммитийн зочин орнуудын тэргүүн нар уулзалтын дараа бүгд гэртээ харьсан байхад онгоцны нэгэн эд ангийг солих болсон шалтгаанаар ноён Трюдо Энэтхэгт хоёр хоног гацжээ.

Ямар ч орны улстөрчдөд ичгүүртэй энэ тохиолдол нь сүүлийн үед харьцаанд нь сэв суугаад байгаа Энэтхэгт болсноор байдлыг улам ч гүнзгийрүүлэв. Нью-Дели канадын сихкүүдын эсэргүүцлийг дэмжин өөрийн эсрэг хэт даврагчдыг өөгшүүлж байна гэж шүүмжлэх нь нэмэгдсэн бол Канад өөрийн сонгуульд хутгалдан оролдсон гэх хэрэгт Орос, Хятадын хамт Энэтхэгийг оруулан өргөн цар хүрээтэй мөрдөн байцаалтыг явуулж байна.

Ерөнхий сайдыг саатлаа гээд ямар нэгэн уулзалт муулзалт явуулаагүй, тэр хоёр хоногийг онгоцоо засварлатал буудалд хүлээн өнгөрөөжээ.

Боломж ашигласан матрууд

Сүүлийн үед Хятадад багагүй гай тарьсан хар шуурганууд бас гэнэтийн аюултай тохиолдлыг ч гаргалаа.

Гуандунь мужийн Маоминь дэх үерийн улмаас орон нутгийн матрын аж ахуйгаас 69 насанд хүрсэн матрууд зургаан зулзганыхаа хамт зугтан хөвсөн байв.

Тэднийг олохоор яаралтай тусламжийн алба гидролокацийн төхөөрөмжийг ашиглан хөдөлджээ. Гэсэн ч оргодлуудаас цөөн тооны амьтдыг олжээ. Живсэн газруудын хэмжээнээс болон тэднийг олоход хүндрэлтэй байсан ба одоо тааралдсан матруудыг устгах л хамгийн найдвартай арга болжээ.

Хэрэгт дуртай хүмүүс фермын ойролцоо цугларан аюулыг үл хайхран сонирхолдоо хөтлөгдөж байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top