x

Мароккод болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 2122 хүрчээ

Өнгөрсөн баасан гарагт Марокко улсын Марракеш хотын ойролцоо 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 2100 гаруй хүн амь эрсэджээ. Аврах багийнхны хэлж байгаагаар энэ тоо цаашид өсөх өндөр магадлалтай байгаа юм. Газар хөдөлсөн бүс нь алслагдмал уулархаг нутаг тул аврах багийнхан хүрч очиход бэрхшээлтэй байгааг мөн тайлбарлажээ.

Газар хөдлөлтөд өртсөн уулархаг бүсийн иргэд нутаг буцахаас бэргэж хоёр дахь хоногтоо Марракеш хотод ил задгай хоноглож буй юм байна. Газар хөтлөлтөд өртсөн тосгодын дийлэнх хувь нь эвдрэл сүйдэлд ихээр өртсөн тул иргэдийг аврахад бэрхшээлтэй байна.

Марокко улсын хаан 6-р Мухаммед үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарласан байна. Мөн түүний зарлигаар ням гарагт бүх сүм, хийдэд гашуудлын мөргөл үйлджээ. Амь үрэгдсэн хүмүүсээс гадна гэмтэж, бэртсэн хүний тоо 2400-г давсан байна. Тэднээс наанадаж 1400 нь хүнд бэртсэн гэж аврах багийнхан мэдээлжээ.

Аврах ажиллагаанд цэрэг, цагдаагийнхан чухал үүрэгтэй оролцож буй юм байна. Тэд мөн хохирогчдыг эрэн хайхаас гадна орон гэр нь сүйдсэн хүмүүст ундны цэвэр ус, хоол хүнс, майхан, хөнжил тараан ажиллаж байна. Мөн Мароккогийн хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид цусаа хандивлажээ.

Олон улсын тусламжийн хувьд Мароккотой хөрш боловч тааламжгүй харилцаатай байж ирсэн Алжир улс тусламжийн гараа сунгажээ. АНУ, Франц, Испани, Итали, Израил зэрэг улс мөн тусламж илгээсэн байна. Үүнээс өмнө 2004 онд Марокко улсын хойд хязгаарын боомт хотод 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 630 хүн амь эрсэджээ. Харин энэ удаагийн газар хөдлөлт Маррокогийн 21-р зууны түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд хамгийн хүчтэй, хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлт нь 1960 онд баруун хязгаарын Агадир хотын ойролцоо болжээ. Тухайн үед газар хөдлөлтийн уршгаар 12 мянга гаруй хүн нас барсан гэсэн тоо баримт байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top