x

БНХАУ хилээр нь нэвтрэх иргэдээс ковидын шинжилгээний хариу шаардахгүй

2020 оны гуравдугаар сараас хойш буюу цар тахлын гурван жилийн туршид хаалттай байсан Хятад улс энэ оны нэгдүгээр сараас хилээ нээсэн боловч зорчин очиж байгаа хүмүүс 48 цагийн доторх PCR шинжилгээний сөрөг хариутай байх журам өчигдрийг хүртэл үйлчилж байсан.

Тэгвэл өнөөдрөөс буюу лхагва гаригаас эхлэн ийм шинжилгээний хариу шаардахгүй болж байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин даваа гаригт энэ тухай мэдээлэл танилцуулсан байна.

Хятад руу зорчигчдоос ийнхүү ковидын шинжилгээний хариу шаардахаа больж байгаа ч тухайн хүн өөрөө хүсвэл шинжилгээ өгөхөд нээлттэй, вирусээр өвчлөгсдийг одоо ч гэсэн хянаж, бүртгэлжүүлж буй юм байна. 

Хятад улс зорчигчид хүлээж авах улс орнуудын жагсаалтаа нэгдүгээр сараас эхлэн алгуур олшруулж, нислэгийн тоогоо ч мөн нэмж ирсэн. Халдвар гарсан хот суурингуудыг бүхэлд нь хааж, урт хугацаагаар хөл хорио тогтоож байсан Бээжингийн “Тэг Ковид” хатуу бодлого 2022 оны 12 дугаар сараас дуусгавар болсон.

Гэвч гурван жил үргэлжилсэн цар тахлын дэглэмийн улмаас дэлхийн хоёр дахь том эдийн засагтай энэ улсын эдийн засгийг удаашруулж, ажилгүйдэл газар авах шалтгаан болжээ. Тиймээс өнөөдрөөс үйлчилж эхэлсэн энэ шийдвэр эдийн засаг, аялал жуулчлалыг сэргээж, олон улсын худалдааны харилцаа хэвийн болоход чухал дөхөм үзүүлнэ гэж үзэж байна.

Ялангуяа Хятадын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн аялал жуулчлалын салбар энэ жилээс эргэн сэргэж байгаа үйл явцад энэ шийдвэр улам түлхэц болно гэж ажиглагч шинжээчид дүгнэж байна. Хил нээгдсэн оны эхнээс хойш Хятадын аялал жуулчлалын салбарын орлого 4 их наяд юань буюу 581 тэрбум ам. долларт хүрч, салбарын сэргэлт 96 хувьтай байгааг тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top