x

Нэг ширхэг мойл жимс ч гүйлгэлтийг намжаах үйлчилгээ үзүүлж чадна

Альпийн нуруунаас олдсон чулуун зэвсгийн үеийн археологийн олдвороос мойлны яс олдсон нь түүнийг маш эртнээс ашиглаж, байсныг гэрчилнэ. Мойл нь Монгол, Орос улсын Урал, Сибирь, Алс Дорнодын нутагт түгээмэл ургадаг бөгөөд ягаан цэцэгний бүлгийн бутлаг, модны хар хөх өнгийн исгэлэн амттай, ашигтай жимс юм.

Найрлагадаа нүүрс ус 5 хувь хүртэл, алим ба нимбэгийн хүчил, эфирийн тос, биологийн идэвхит бодисоос төмөр, манган, цайр, зэс, магни, кобальт агуулна. Мойл нь голын дагуу 10 хүртэлх өндөр модонд ургана.

Мойлыг эмчилгээний зорилгоор түүж авахдаа болц нь гүйцсэн үед нь бүхэл иш /багцаар нь/ -ээр нь авч, наранд юм уу, тусгай зориулалтын зууханд нэн яаралтай хатаана. Гэхдээ хэт хатааж болохгүй. Хатсан даруйд нь яснаас нь салгаж, цэвэрлэж авах ба ингэж бэлтгэсэн жимсийг 5 хүртэл жил хадгалан хэрэглэж болно.

Мойл нь идээлэгч бодис ихээр агуулснаар эгшээх үйлчилгээтэй байх бөгөөд тэрээр хар нэрснээс илүү ходоод гэдэс эвгүйцэх, хямрахыг эмчлэх ба туулгалтын эсрэг сайн үйлчилгээ үзүүлнэ.

Мойлыг шинэхэнээр нь, эсвэл хатаасан байдлаар төрөл бүрийн амттан бэлтгэж хэрэглэдэг. Мойлоор сэрүүцүүлэх ундаа, дарс бэлтгэнэ. Мойлны шүүс хүнсний зориулалтын будагч болдог. Мойлыг ихэнхдээ барьцалдуулагч хэлбэрээр ашигладаг.

Мойлны ясыг буталж хатаагаад гурил гаргаж төрөл бүрийн нарийн боовны, чихрийн хачир болгон үйлдвэрт ашигладаг. Мойлны үр жимс нь барьцалдуулах үйлчилгээтэй байдаг учир ихэвчлэн гүйлгэлтийг намжаахад хэрэглэдэг. Ер нь ганц ширхэг мойлын жимс ч гүйлгэлтийг намжаах үйлчилгээ үзүүлж чадна.

Мойлын хандыг бэлтгэхдээ, нэг стакан буцалсан усанд нэг цайны халбага жимс хийж 20 минут буцалгаад, хандалж хөргөсний дараа хагас стаканаар өдрийн 2-3 удаа ууж хэрэглэнэ.

Мойлны хандыг нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн үед шавшлага маягаар хэрэглэж болно. Ардын эмнэлэгт мойлны яс, хальсыг няцалж нунтаглаад ханд болгон шээс хөөх зорилгоор ашигладаг. Мөн түүнчлэн хальс нь ялаа, шавьж устгах үйлчилгээтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 18 цаг 48 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 19 цаг 8 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 19 цаг 19 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 19 цаг 25 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 20 цаг 6 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 20 цаг 9 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 20 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top