x

НҮБ-ын ажилтнуудыг барьцаанаас суллажээ

Йеменд 18 сарын өмнө Аль Кайда бүлэглэлийнхэнд барьцаалагдаад байсан НҮБ-ын хамгаалалтын таван ажилтан суллагдсан тухай тус байгууллагын төлөөлөгч баасан гаригт мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ үйл явдлыг сайшаасны зэрэгцээ "хүнийг хулгайлж барьцаалах нь хүмүүнлэг бус, бусармаг гэмт хэрэг гэдгийг онцлоод, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалсныг" НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

НҮБ-ын хамгаалалтын албанд ажиллаж байсан Йемений дөрөв, Бангладешийн нэг иргэн "18 сарын турш хорионд байсан хэдий ч эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд сайн байгаа" гэж Йемен дэх НҮБ-ын суурин төлөөлөгч Дэвид Грессли сэтгүүлчдэд мэдэгджээ.

НҮБ-ын ажилтнуудыг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Йемений өмнөд хэсгийн Абьян мужид барьцаалжээ. Йеменд төвтэй Арабын хойг дахь Аль-Каида бүлэглэл (AQAP) нь нэг талаас Саудын Араб тэргүүтэй эвсэл, нөгөө талаас Ираны дэмжлэгийг хүлээсэн хутучуудын хоорондын мөргөлдөөнийг ашиглан, нөлөөний хүрээгээ тэлэхийг эрмэлзэж байгаа юм.

2014 оны сүүлчээр Йемен улсын нийслэл Сана хотод хуту бүлэглэлийнхэн засгийн газрыг огцруулснаас хойш мөргөлдөөн үргэлжилсээр байна. Харин засгийн газрын эрх мэдлийг сэргээх зорилгоор Саудын Араб тэргүүтэй эвслийн орнууд 2015 оноос хойш Йеменд цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.

Саудын Араб, Иран хоёр 2016 оноос хойш тасраад байсан дипломат харилцаагаа сэргээхээр энэ оны гуравдугаар сард тохиролцсоноос хойш энхийн санаачилгууд хэрэгжиж эхэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 3 цаг 2 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 3 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 3 цаг 13 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 3 цаг 18 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 3 цаг 29 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 4 цаг 7 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 11 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 4 цаг 49 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 4 цаг 50 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 4 цаг 55 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 4 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 6 цаг 46 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 6 цаг 49 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 6 цаг 49 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 6 цаг 52 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 6 цаг 55 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 6 цаг 56 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 7 цаг 33 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 8 цаг 49 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 8 цаг 59 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top