x

Путин: Та бүгдийн нягт ажиллагаа энгийн иргэдийг аварлаа

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт самуун гаргах оролдлогыг таслан зогсоосон цэргийнхэн болон хүчнийхэнд талархал илэрхийлэв.

Самуун гаргах оролдлогын үеэр Орост цэргийн тусгай ажиллагааны бүсээс байлдааны анги нэгтгэлийг татах хэрэг гарсангүй гэж Владимир Путин эмх журам, хууль дүрэм сахиулсан хүчнийхний төлөөлөгчдийн талархлын үг хэлэхдээ онцлов.

Тэрээр "Цэргийнхэн болон хүчнийхний нөхцөл байдлыг тогтворжуулсан, уялдаатай ажиллагааны үр дүнгийн буянаар хийгдлээ. Мөн тэдний нягт ажиллагаа нь энгийн иргэдийн дунд хохирол гаргуулсангүй. Үүнээс үүдэн  самуунд татагдсан хүмүүс "арми, ард түмэн тэдэнтэй биш" гэдгийг ойлгосон юм" хэмээн онцлов.

Мөн энэ өдөр Батлан хамгаалах яамны цэргийн албан хаагч нарыг тусгайлан хүлээн аваад, Украины сөрөг довтолгоон амжилтгүй болсон тухай болон хувийн цэргийн "Вагнер" бүлгийг санхүүжүүлсэн зэрэгт Путин тайлбар өгөв.

Сүмийн талбайн үг

Владимир Путин зургадугаар сарын 27-нд дахин нийтэд хандлаа. Энэ удаагийн үг нь хүчнийхэнд зориулагджээ. Кремлийн сүмийн талбайд 2,5 мянган хүчнийхэн цугларсан байв. Самууны үеэр эмх журам сахиулсан БХЯ, Холбооны аюулгүй алба, Росгварди, ДХЯ, Холбооны хамгаалалтын албаны ангиуд Кремльд очсон байв.

Өөрийн үгэнд Путин, самууны үеэр амь үрэгдсэн нисгэгчдийг хүндэтгэн нэг минутын чимээгүй ёслол хийлээ.

Тэдэнд хандан Оросыг иргэний дайнаас аварлаа гэж хэлээд, тэднийг самууны замд зогссон жинхэнэ хамгаалагчид, эх орончид гэж нэрлэв.

  • Та нар Үндсэн хуульт ёс, манай иргэдийн эрх чөлөө, аюулгүй  байдал, амьдралыг  хамгаалж, манай орныг донсолгооноос аварч, яг үнэндээ иргэний дайныг зогсоолоо гэв.
  • Амаргүй нөхцөлд та бүгд нягт, уялдаантай хөдлөн үйл хэргээрээ Оросын ард түмэнд, цэргийн тангарагтаа үнэнч гэдгээ харууллаа.
  • Цэргийнхэн болон хүчнийхэн Зэвсэгт хүчний ар талыг баттай хангасны буянаар Цэргийн тусгай ажиллагааны бүсээс байлдааны анги нэгтгэлийг татах хэрэг гарсангүй. Самууны үеийн шуурхай, нарийн ажиллагаа нь энгийн иргэдийн дунд хохирол гаргуулсангүй гэв.
  • Та бүгдийн шийдэмгий эр зориг мөн оросын нийгмийн эв нэгдэл нь байдлыг тогтворжуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэн самуунд татагдсан хүмүүст тэдэнтэй арми, ард түмэн нэг биш гэдгийг ойлгуулсан гэлээ.

Зэвсэглэл дэх өөрчлөлт

Ерөнхийлөгчийн үг хэлсний дараа Росгвардийн тэргүүн Виктор Золотов сурвалжлагч нар ярихдаа:

"Бидэнд их буу, миномётын ангиуд байгаа, нисдэг тэрэг ч бий. Харин танк, алсын тусгалын их буу байхгүй. Бид тэднийг цэрэгтээ бий болгоно. Энэ бүхэн санхүүжилтээс л хамаарна. Бид энэ талаар Владимир Путинтэй ярилцсан" гэв.

Росгвардийн үндсэн зориулалтын нэг нь Оросын дотоодын хамгаалалт юм. Гэтэл энэ самуун нь хүнд зэвсэгтэй хүчнээс заримдаа аюул гарч болохыг харуулж өгөв. Росгвардийг хүнд зэвсгээр зэвсэглэх нь түүнийг хүчтэй үр дүтэй болгох юм гэдгийг шинжээчид хэлжээ.

Улсын хангамжаар...

Арай хожуу Владимир Путин цэргийнхэнтэй тусад нь уулзан зэвсэгт самууныг дарсанд нь талархав.

"Хаана ч байдгаар зэвсэгт самууны дараа бүрэн эмх замбаагүй байдал үүсч, иргэний дайн гардаг. Энэ бүгдийг та нар таслан зогсоолоо. Үүний төлөө Ерөнхий командлагчийн хувьд та нарт талархал илэрхийлж байна" гэлээ.

Самуун амжилтай байсан бол Цэргийн тусгай ажиллаганы ололтуудыг зүгээр алдах байлаа. Харин одоо Киев л асуудалд ороод байгаа. Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоон эхэлснээс хойш тэдний хохирол 259 танк, 780 хуягт машин болсон.

Эсрэг талын чухал чиглэл гэж тооцож байгаа Ореховын чиглэлд тэд зөвхөн сүүлийн долоо хоногт 280 нэгжийн техникээ тэдний тоонд 41 танк, 102 хуягт машинаа алдсан гэж Владимир Путин хэлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top