x

Самууны төгсгөл

Хувийн цэргийн "Вагнер" бүлэг Оросын БХЯ- хээрийн лагериудад пуужингийн цохилт хийсэн гэх видеог тараан өөрийн талынхныг цэргийн удирдлагын эсрэг маршид уриалсны дараа ОХУ-ын Холбооны аюулгүйн алба Эрүүгийн хэргийн “Зэвсэгт самуун” гэсэн 279-р зүйл ангиар Евгений Пригожины эсрэг эрүүгийн хэрэг үүсгэв.

Орост өдөр хэрхэн өнгөрөв

  • БХЯ түүний мэдэгдлийг эрс үгүйсгэв.
  • Удалгүй Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын иргэд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, хууль хяналтын байгууллага, дайсны эсрэг зогсон тулалдаж байгаа дайчдад хандаж үг хэлэв.

Орос өнөөдөр өөрийн ирээдүйн төлөө неонацистууд, тэдний эздийн эсрэг хүнд тэмцэл явуулж байна. Бидний эсрэг Барууны бараг бүх цэрэг, эдийн засаг, мэдээллийн машин зүтгэж байна. Бид манай хүмүүсийн амьдрал аюулгүй байдлын төлөө, тусгаар тогтнол мянган жилийн түүхтэй Орос байхын тулд тэмцэж байна. Энэ тэмцэлд эв нэгдэл, хариуцлага хэрэгтэй гэж Путин хэлээд эв нэгдлийг хагалах гэсэн үйлдэл нь өөрийн ард түмэн, дайчин нөхөдөөс урвасан хэрэг. Самуун гаргагчид хатуу шийтгэл хүлээнэ гэсэн юм.

  • Цэргийн онц байдлыг зөрчигчдийг 30 хоног хүртэл барин саатуулах тухай хууль, хэрэг явдалд оролцоогүй вагнерчуудтай гэрээт цэргийн  гэрээ байгуулах тухай журамд мөн энэ өдөр Путин гарын үсэг зуржээ.
  • Мосбиржийн индекс оройн арилжаагаар 3 хувь гаруй уналтыг харуулав.
  • Санкт-Петербургийн "ЧВК Вагнер Центр" төвд хууль хяналтынхан нэгжлэг хийж, нэг тэрбум гаруй рублийг хайрцагласан байсныг илрүүлэв. Оросын хотууд дахь Вагнерын сайн дурынхныг элсүүлэх төвүүдийг битүүмжилсэн байна. Тэдний идэвхжилт хаана ч ажиглагдсангүй. Төвийн хотуудад олон нийтийн арга хэмжээг зогсоосон байснаа байдал намжирсний дараа Санкт-Петербургт сургууль  төгсөгчдийн "Улаан дарвуулт хөлөг" нүсэр шоу явагдлаа.
  • Москвагийн чухал байгууламжуудад Өндөржүүлсэн хамгаалалтад тогтоов.
  • Вагнерын цэргийнхэн Ростов дахь өмнөдийн цэргийн тойргийн  штабыг эзлэсний дараа тэнд энгийн хүмүүс цугларч зургаа татуулж, вагнерчууд хэдэн хороололд эргүүл хийж байв. Штабын ажилд тэд саад хийсэнгүй офицерүүд хэвийн ажиллаж байлаа. Бямба гаригийн оройн долоон цагийн үед тэд цугларсан олныг тараахаар агаарт буудсан ба оройн 23 цагт штабыг орхин хотоос гарахаар хөдөлжээ. Хотоос орж гарах замуудад Оросын цэргийнхний постууд байгуулагдан шалгаж байлаа.
  • Оросын төвийн мужууд, Москвад террорын эсрэг ажиллагаа зарлагдсан байлаа. Москва болон Белгород мужид Чеченийн тусгай хүчнийхэнийг татсан байв.
  • Украин дахь фронтуудад байлдааны ажиллагаа үргэлжилж байв. Самуун фронтын ажиллагаанд нөлөөлөөгүйг хожим хэлжээ.

Хэвлэл мэдээлэл мэдээг хэрхэн хүлээн авав

  • Первый канал (Нэгдүгээр суваг) тусгай нэвтрүүлэгээр "вагнерчуудыг буудсан" видеог зохимол гэж нэрлэв. Ер нь эвлүүлээд  голчлон албан ёсны мэдээг дамжуулж байлаа.
  • "ВКонтакте", "Яндекс" сүлжээнүүд Пригожинтой холбоотой материалуудынхаа нэг хэсгийг Ерөнхий прокурорын шийдвэрийн дагуу хаасан байв.​​

Дэлхий хэрхэн хүлээн авав

  • Пригожины мэдэгдлийн дараа АНУ Орос дахь хэрэг явдлыг анхааралтай ажиглаж байна гэв. Тус хувийн цэргийн компанийн эсрэг авч байсан нэмэлт хоригоо тэд зогсоосон байв. Мөн энэ өдөр Жо Байден гадаадын зарим холбоотон лидерүүдтэй утсаар ярилцан санал солилцсон байв.
  • Туркийн лидер Эрдоган Путинтэй утсаар ярин Оросын удирдлагыг дэмжсэн байна. Турк хэрэг явдлыг зохицуулахад бэлэн гэжээ.
  • Украины хүчнийхэнд самууны мэдээ ихээхэн таатай байсан ба тэд "ЧВК Вагнер" Өмнөд цэргийн тойргийн штабыг орхин гарч буйг сонсоод сэтгэгдэл нь өөчлөгдөв. "Та нар Путиныг бараг авч хаяад, төв засагт хяналт тогтоогоод Москва хүрээд гэнэтхэн ухарлаа..." гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч Михаил Подоляк бичжээ.

Самууны төгсгөл

  • "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожины эсрэг зэвсэгт самуунд уриалсан гэж үүсгэсэн эрүүгийн хэргийг  цуцлан түүнийг Белорусьт очих баталгааг Путин өгчээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
  • Мөн тэр өдөр Песков мэдээлснээр, самуунд оролцоогүй Вагнерийн дайчидтай БХЯ гэрээ байгуулна гэжээ.
  • Зургаадугаар сарын 24-ний орой Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэвлэлийн албанаас Владимир Путинтэй тохиролцсоны дагуу Лукашенко Пригожинтай хэлэлцээр хийж талууд Оросын нутагт цус урсгасан тулаан хийхгүйгээр тохиролцлоо  гэж мэдээлэв.

Тохиролцсоноор "Вагнер" цуваануудын хөдөлгөөнөө зогсоон эргэн хээрийн лагерьтаа буцахаар болжээ.

  • "Вагнер гэх цэргийн хувийн компанийг татан буулгах гэсэн юм. Зургаадугаар сарын 23-наас бид  бид хоногийн дотор бид Москвад 200 км-т дөхөн очлоо. Энэ үеэр бид дусал ч цус урсгаагүй. Харин одоо цус урсах дээр тулаад байна. Орос цус урсана гэсэн хариуцлагыг бүрэн ойлгоод бид өөрийн цуваануудыг эргүүлэн татаад төлөвлөгдсөн хээрийн лагерьтаа буцлаа" хэмээн Пригожин мэдэгджээ.
  • Ийнхүү ихээхэн нерв барсан бямба гариг дууслаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top