x

Л.Гантөмөр 2024 оны сонгуульд намаа удирдах нь гарцаагүй болов

Эрх баригчдын хэтийдсэн “пиар”, сөрөг хүчнийхээ намын удирдлагыг онилсон нүүр, нүдгүй сохор дайралтын эсрэг АН-ын гишүүд дахин нэгдэж, нягтарч эхэллээ. Боловсролын зээлийн сангийн асуудлаас болж намынхаа дотор, гаднаас багагүй шахалтанд ороод байсан АН-ын дарга Л.Гантөмөр ирэх 2024 оны сонгуульд намаа удирдаж орох нь тодорхой болов.

Тодруулбал, АН-ын “МонДе” фракци өнгөрөгч хагас сайнд “Гүн Галуутай”-д цуглаж, 2024 оны сонгуулийнхаа стратегийг ярилцжээ. Энд яригдсан бас нэг чухал зүйл нь сүүлийн үед намын зарим фракциас сэвж, дэвээд байсан “Л.Гантөмөрийг намын даргаас огцруулах” тухай яриаг нэг мөр хааж, намын даргатайгаа нэг баг болж, дэмжиж ажиллахаар болцгоосон байна. “МонДе” фракцид АН-ын энэ цаг үеийн нүүр царай болсон голлох лидерүүд буюу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, хуульч Г.Эрдэнбат, эдийн засагч Р.Даваадорж, Нийслэлийн АЗХ-ны тэргүүн н.Өлзийбаяр нар багтдаг, ҮБХ дотроо нэлээд томд орох фракци юм байна.

“Гүн Галуутай”-д болсон энэ уулзалтын маргааш АН-ын “Нэг Монгол” хөдөлгөөнийнхөн бас “Асем Вилла”-д цуглаж хуралдсан бөгөөд намын даргаа дэмжиж, нэг баг болж ажиллахаар тогтжээ. Сонирхолтой нь, БЗС-гаар шалтаглан АН-ын шинэ дарга руу хийсэн эрх баригч намын зорилтот пиар  зорилгодоо хүрэлгүй унаж, эсрэгээрээ тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн АН-ын фракциудыг эргүүлэн нэгтгэж эхэллээ. Тухайлбал, өмнө нэг удаа намын даргын сонгуульд ялалт байгуулсан ч С.Эрдэнээс тамгаа авч чадалгүй буцсан М.Тулгатын тэргүүлдэг “Од” фракци, Да.Ганболд, Б.Гарамгайбаатар нарын МҮДН, УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Хийморь” зэрэг АН дотор хүч, нөлөөтэй байгаа бүх фракциуд бүгд ирэх 2024 оны сонгуулийг кампанит ажлыг Л.Гантөмөр удирдах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна.

Учир нь, 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш “ах” нарын зодоонд үрэгдэж, албан ёсны намын даргагүй болчихоод байсан АН-ын эргүүлж нэгтгэсэн, албан ёсны нам болгосон хүн нь Л.Гантөмөр. С.Эрдэнэ, Женко, Ц.Элбэгдоржийн хэн нь ч үүнийг чадаагүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийг өмнөө тавьж, намын гишүүдээ талцуулж хуваасаар өдийг хүрсэн билээ. Харин Л.Гантөмөрийн хувьд намынхаа бүх фракц, бүлгүүдийг цуглуулж байгаад сонгууль явуулсан, олонхийн саналаар намын дарга болсон, намаа Дээд шүүхэд бүртгүүлсэн ганц хүн нь. Үүнийг хэн гуай нь ч өөрчлөх гээд өөрчлөх боломжгүй юм.  

Хоёрдугаарт Л.Гантөмөр АН-ын дарга болоод хийсэн нэг том дэвшил бол сая УИХ-аар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт буюу сонгуулийн холимог тогтолцоо. Сүүлийн хоёр сонгуулийн хугацаанд МАН-ын парламент дотор гарсан ЖДҮХС, Хөгжлийн банкийг тоносон хэрэг, Нүүрсний хулгайгаас болж “Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёс суртахууны эрхгүй парламент” хэмээн чичлүүлж, чичирч байсан эрх баригч намыг энэ галаас хөтөлж гаргасан хүн нь АН-ын дарга Л.Гантөмөр. Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн автор нь МАН болж харагдаж байсан ч гэлээ “Энэ бол АН-ын арван жилийн өмнө гаргасан бодлого, тавьсан зорилго шүү. Хэн эрх барьж байгаагаас шалтгаалж АН өөрийн бодлогооосоо ухрах ёсгүй” хэмээн намынхаа гишүүдтэй хүртэл тулж байж батлуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоо АН-ыг парламентад дахин олонхи болох, олонхи болдоггүй юм гэхэд хүчтэй, бодитой сөрөг хүчин байх боломжийг авчирсан. Ямар ч байсан сүүлийн хоёр сонгууль шиг нийт сонгогчийн 40 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийн суудлыг эзэлж, 100 хувь эрх барьдаг цаг эргэж ирэхгүй нь баталгаатай.

Өмнөх сонгуулиудын жишгээс харахад АН ардчиллын 30 жилийн түүхэнд ганцхан удаа парламентад хамгийн олон суудлыг авч, эрх барьсан нь 2012 оны сонгууль байсан. Эрх барьж байх хугацаандаа Үндсэн хуулийн хамгийн том өөрчлөлтийг эхлүүлсэн боловч тухайн үеийн сөрөг хүчин болох МАН “үхрийн сүүлэн дээр хутга” тавиад энэ шинэчлэл унасан, ухарч буцсан билээ. Тиймээс АН-ын даргын хувьд энэ өөрчлөлтийг МАН-аар өөрөөр нь хийлгэх нь бодитой бөгөөд боломжтой ганц гарц байсан нь ч ойлгомжтой. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад ирэхээр МАН-ын гишүүд, хууль санаачилсан Засгийн газар нь хүртэл “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх чинь АН-ын ч гэсэн бодлого байсан шүү” гээд Л.Гантөмөрийн араар нуугдахыг бүгд л харсан шүү дээ. Товчхондоо МАН дангаараа энэ өөрчлөлтийг хийх боломжгүй, ёс суртахууны хувьд тийм эрхгүй гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн хэрэг. Харин Л.Гантөмөрийн хувьд ойрын зорилго, богино зайны улс төрөөс илүү Монголд олон намын тогтолцоо жинхэнэ утгаараа ажиллах, парламентыг улс төрийн олон урьгалч үзэл санаа уралдаж байдаг эрүүл мэтгэлцээний талбар болгох холын бодлогоо хамгаалж үлдсэн. Энэ л улстөрч хүний зангараг, явах ёстой зам мөр юм л даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 24 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 33 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 33 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 34 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 35 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 36 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 37 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 38 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 3 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 5 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 5 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 6 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 10 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 7 цаг 2 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 6 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 6 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 8 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 9 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 10 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top