x

Украины сөрөг довтолгоон ба цэргийн тусгай ажиллагааны зорилго

Орост нэмэлт цэрэг татлага, улс даяар дайны байдал зарлах шаардлаггүй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн сурвалжлагч нарыг хүлээн авч уулзахдаа хэлэв. Украины талаас Оросын нутаг дэвсгэр рүү дайралтаа үргэлжлүүлбэл Москва Украины нутаг дэвсгэрт “санитарын бүс” байгуулж чадна гэж тэр онцолсон байна. 

Түүний сэтгүүлч нарт өгсөн мэдээллийг товчлон хүргэж байна. 

Украины ЗХ-ний сөрөг довтолгооны талаар

  • Зургаан сарын 4-нд эхэлсэн Киевын өргөн цар хүрээтэй сөрөг довтолгоон үргэлжилж байна. Гэхдээ амжилтгүйгээр, ямар нэгэн газар тэд амжилт олоогүй. Тэд их хохирол авсан.
  • Украины Зэвсэгт хүчин Оросын хүчнээс 10 дахин их хохирол үзэж, хохирлын бүтэц нь ашигтай биш. Ердийнхөөр буцашгүй хохирлын хувь нь 25, хамгийн ихээр 30. Харин тэдний буцашгүй хохирол 50=503.
  • Киев одоогоор 160 танк,  360 гаруй янз бүрийн хуягт машинуудаа сөнөөлгөсөн нь гаднаас Украинд нийлүүлэгдсэн техникийн хэмжээний 25%, магадгүй 30% ч хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Орос  энэ үеэр 54 танкаа алдсаны нэг хэсгийг эргэн засварлах боломжтой.

Татлагын болон гэрээт цэргийнхний тухай

  • Орост нэмэлт цэрэг татлагын шинэ дзавалгаа шаардлаггүй. Өнөөдөр ийм шаардлага байхгүйг БХЯ илтгэсэн.
  • Нэмэлт цэрэг татлагынхны хэзээ нэгэн цагт гэрт эрүүлэн аажмаар буцаах ёстой. Галын шугам дээр байдал хэрхэн өрнөж байна. Цэргийн тусгай ажиллагаа хэрхэн явагдаж байна гэдгээс хамааран үүнийг хийнэ. Орост нэгдүгээр сараас хойш 150 мянган гэрээт цэргийн албан хаагчдыг авсан. Сайн дурынхантай нийлээд 156 мянган хүн боллоо. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд 9,5 мянган  хүн гэрээнд гарын үсгээ зурсан.

Хугацаат цэргийн албан хаагчдын талаар

  • Хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн тусгай ажиллагааны бүсэд мөн Оросын шинэ районуудад илгээхгүй. Гэхдээ тэд өмнөхийн адил хилийн нутаг дэвсгэрт байх болно.

Каховын УЦС-ын эвдрэлийн талаар

  • Өөрийн нутаг дэвсгэрт хүнд үр дагавартай учраас Каховын УЦС-ыг  дэлбэлэх сонирхол Орост огт байгаагүй. Хэн буруутай нь ойлгомжтой. Украины тал үүнийг хийх  эрмэлзэлтэй байсан билээ.
  • Москва даланг нурахын өмнө “хүчтэй дэлбэрэлтийг” бүртгээгүй. Үүнээс өмнө Киев олон удаа УЦС-д цохилт өгсөн. “Магадгүй энэ удаагийн довтолгоон  нь  ялимгүй нэмэр өгч, нуралт эхэлсэн байх магадлалтай” болов уу.

Хилийн районуудад байлдааны байдал тогтоох тухайд

  • "Ерөнхийдөө манайд ямар нэгэн онцгой дэглэм, байлдааны байдал тогтоох шаардлага байхгүй. Зарим асуудлаар нарийн ажиллах хэрэгтэй.
  • Хэрэв Украины талаас буудалт зогсохгүй бол ОХУ Украины нутагт “ямар нэгэн санитарын бүс” байгуулна. Түүний цаанаас оросын бүс нутгийг буудах боломжгүйгээр цаашлуулна.
  • Оросын төр Украины буудлагад өртсөн “айл бүр, сууц бүрт” нэг бүрчлэн туслана. Хөрөнгийг засгийн газрын нөөцийн сангаас гаргана.

Киевтэй хийх хэлэлцээрийн боломжийн талаар

  • Энх тайван тогтоох хэлэлцээрээс Орос хэзээ ч татгалзаж ирээгүй. 2022 оны хавар Станбулд Москва, Киев хоёрын төлөөлөгчид гэрээний төсөлтэй болсон юм. Гэтэл Украинчууд дараа нь түүнийг “зүгээр л хаясан”. Ийм л байна.
  • Хэрэв Барууны орнууд сөргөлдөөнийг зохицуулах хүсэлтэй бол тэдэнд зэвсэг нийлүүлэлтээ зогсооход л хангалттай. “Украинчууд өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй, маргааш нь  л  хэлэлцээр явуулахыг хүснэ. Гэхдээ ёс төдий биш, үнэн хэрэгтээ.

Ядмаг баяжуулалтын урантай сум цэнэгийн тухай

  • Украины зэвсэгт хүчин ашигласан нөхцөлд Орос ядмаг баяжуулалтын урантай сумыг хэрэглэх эрхээ өөртөө үлдээж байна. Тийм байлдааны сум цэнэг бид их бий. 
  • "Энд сайн зүйл огт байхгүй. Гэхдээ шаардлагатай бол бид үүнийг хийж чадна. Бидэнд үүнийг хийх шаардлага алга.

Тусгай албадын удирдлага дахь ахмад дайчдын тухай

  • Цэргийн тусгай ажиллагаа нь чадварлаг цэргийн дарга нарыг мөн “паркетэн шалны” чадвар муутай генералуудыг сүүдрээс гаргалаа.
  • Цэргийн тусгай ажиллагааны ахмад дайчдыг ОХУ-ын ЗХ-ний  албан тушаалын шатаар дэвшүүлэх ёстой. Зөвхөн армид ч биш тэднийг хууль хяналтын байгууллага, тусгай албадад ч дэвшүүлэн зүтгүүлэх ёстой.

“Батлан хамгаалах” үйлдвэрлэлийн хөгжлийн тухай

  • Оросын Батлан хамгаалахын үйлдвэрлэл жилийн дотор 2,7%-иар, шаардлагатай чиглэлээр 10%-иар өслөө. Энд огт хамаагүй байсан “хэдэн арав, зуугаар яригдах хувийн үйлдвэрүүд энэ ажилд оролцож байна.
  • Цэргийн тусгай ажиллагааны явцад нарийн тусгалын зэвсэг, холбооны хэрэгсэл, нисгэгчгүй аппаратууд гээд “олон зүйл дутагдалтай” нь тодорлоо. Хэрэв тусгай ажиллагаа байгаагүй бол улс орны удирдлага Оросын армийг “дэлхий хамгийн шилдэг байлгахын” тулд батлан хамгаалахын аж үйлдвэрийг хэрхэн гүйцээн бүтээх хэрэгтэйг хэзээ ч ойлгохгүй байж...

Үр тариагаар хийсэн тохиролцооны тухай

  • “Үр тарианы тохиролцооны гэрээнээс гарахыг” Орос бодож байна. Учир нь Москвад түүний экспортод саад хийхгүй гэж амласан ч биднийг дахиад хуурлаа. “Нийлүүлэлтийн нөхцлийг либералчлах талаар юу ч хийсэнгүй. Үүний зэрэгцээ, хүнсний экспорт нь Киевын валют олох ганц эх сурвалж болж байна.
  • Африк, Латин Америкийн нөхөрсөг орнуудын төлөө л Москва үр тарианы  наймаанд оролцож байна. Бид тэдэнд энэ гэрээний дагуух хэмжээгээр тэдний авч байгаа тариа буудааг үнэгүй нийлүүлэхэд бэлэн байна.

Цэргийн тусгай ажиллагааны зорилго

  • Цэргийн тусгай ажиллагааны зорилгууд нь “урсгал байдлаас”  үүдэн өөрчлөгпөж байгаа. Гэхдээ ерөнхийдөө өөрчлөгдөөгүй. “Ерөнхийдөө бид түүнийг өөрчлөхгүй. Тэр нь бидний хувьд суурь шинжийг агуулсан гэлээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top