Туркийн Сонгуулийн дээд зөвлөл тавдугаар сарын 14-нд явагдсан сонгуулийн эхний шатны дүнг эцсийн байдлаар гаргалаа гэж Resmi Gazete сонин мэдээлэв.
Зөвлөлийн мэдээгээр, сонгуулийн эхний шатны бүх саналын хуудас тоологдсоны дараа, Эрдоган 49,24 хувийн санал авчээ. Түүний гол өрсөлдөгч сөрөг хүчний нэр дэвшигч Кемаль Кылычдароглугийн төлөө сонгогчид 45,07 хувийн санал өгчээ.
Гурав дахь нэр дэвшигч Синан Оган 5,17 хувийн саналтай байна. Гадаад улсаас нийт 410 мянга гауй Туркууд санал өгчээ.
Тавдугаар сарын 28-нд явагдах Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялсан тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хамтран ажиллана гэж Эрдоган CNN телевизид ярилцлага өгөхдөө амлажээ.
Эрдоганы эхний шатны ялалт нь түүнийг засгаас холдоно гэсэн барууны итгэлийг унагалаа хэмээн Financial Times сонин өмнө нь бичсэн байв. Сонгуулийн хоёр дахь шатны өмнө барууны орнууд тэр улстөрчийн дахин таван жилийн засаглалд бэлтгэж эхэлсэн гэж мэдээлжээ.
М.ЦОГТ