x

Хятадын анхны дэлхийн аварга Дин Лижэнь

Хятадын шатарчин Дин Лижэнь Оросын их мастер Ян Непомнящийг ялж, дэлхийн 17 дахь аварга боллоо. Шатрын дэлхин аваргын тэмцээн Астана хотноо явагдсан юм. 

Непомнящий дэлхийн аваргын төлөөх тэмцээнд хоёр дахь удаагаа дараалан хожигдлоо. Тэрээр 2021 онд Норвегийн Магнус Карлсонд 3,5:7,5 харьцаатайгаар хожигдсон юм. Карлсен титмээ хамгаалахаас татгалзсан учир аваргын төлөө Дин Лижэнь тоглох болсон байв.

Эхнээсээ хятадын шатарчин сонгон шалгаруулалтад ялаагүй учраас тоглох ёсгүй байжээ. Гэтэл Олон улсын шатрын холбоо (FIDE) Оросын шатарчин Сергей Карякиныг өөрийн орны цэргийн тусгай ажиллагааг дэмжсэн гээд  хассаад Диныг тоглуулжээ. Непомнящийг ялаад Дин Лижэнь Хятадын түүхэнд анхны дэлхийн аварга эрэгтэй болсон юм. 

Карлсены титмээ хамгаалахаас татгалзсан нь 1975 оны Бобби Фишер Зөвлөлтийн шатарчин Анатолий Карповтай тоглохоос татгазсантай адил тохиолдол байлаа. Тэр үед Карпов шууд л дэлхийн 12 дахь аваргаар зарлагдсан юм. 

Тоглолтын өрнөл

Эхний тоглолт дөрөвдүгээр сарын 9-нд болж өнгөрөв. Энэ тэмцээний түүхэнд анх удаагаа шодолтыг робот хийлээ. Оросын их аварга цагаанаар тоглохоор болов. Эхний тоглолт тэнцэж, өрсөлдөгч нар дараагийн дөрвөн тоглолтод цагаанаар тус бүр хоёр хожил авцгаав. Тэр нь шатрын хорхойтнууд болон мэргэжилтнүүд хамгийн ихээр татаж байв. Аль эртнээс ийм үр дүнтэй тоглолтыг аваргын төлөө үзүүлж байсангүй. Дараа нь тэдний алдааны тоо буурч дөрвөн удаа тэнцэв. 12 дахь өрөгт Дин Лижэнь оноог тэнцүүлж хожив. Дахин хоёр удаа тэнцсэний дараа тэд тоглолтыг тай-брейкт орууллаа. Тай-брейкт тэд 25 минут +10 секундын хугацаатай дөрвөн хурдан тоглолт хийн сүүлийн тоглолтод цагаанаар тоглосон Непомнящий хожигдон, 30 настай  Дин Лижэнь 17 дахь дэлхийн аваргаар тодров. Тэмцээнд Непомнящий давамгайлна гэж хэлэгдэж байсан ч тэр олон алдаа гаргасан ба сэтгэл зүйн хувьд Хятад шатарчинд давуу байлаа. Дин тоглолтын явцад гурван удаа оноог тэнцүүлсэн юм.

Непомнящий бууж өгөхгүй

Непомнящий цол горилогчдын тэмцээнд хоёр дараалан ялсны дараа гурав дахь удаагаа шатрын дээд цолны төлөө тоглох эрхийг энэ удаа авлаа. Горилогчдын тэмцээн Торонто хотноо ирэх жил явагдана. Тэр горилогчдын тэмцээний гурван удаагийн ялагч гэдгээр түүхэнд бичигдэх боломжтой болжээ.

Непомнящий өөрөө ч дэлхийн аваргын төлөө тоглоно гэдгээ хэлсэн. Гучин настай Дин Лижэнь Хятадын түүхэнд анхны дэлхийн аварга, дэлхийн түүхэнд 17 дахь аварга болж байна.

Сонирхуулахад, дэлхийн эмэгтэйчүүдийн аварга нь мөн л Хятадын шатарчин Цюй Вэньцюнь ба тэрээр энэ цолыг 2018 оноос хойш эзэмшиж байна. Ийнхүү Орос 17 дахь жилдээ дэлхийн шатрын аваргагүй үлдэж байна. Эмэгтэй шатарчдын аваргын тэмцээнд хамгийн сүүлд 2008 онд Александра Костенюк  ялан дэлхийн 12 дахь аварга болсон байсан юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 4 цаг 23 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 4 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 4 цаг 34 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 4 цаг 39 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 4 цаг 49 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 5 цаг 28 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 32 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 6 цаг 10 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 6 цаг 11 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 6 цаг 16 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 6 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 8 цаг 7 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 8 цаг 10 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 8 цаг 10 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 8 цаг 13 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 8 цаг 16 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 8 цаг 17 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 8 цаг 54 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 10 цаг 10 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 10 цаг 20 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га...
Top