x

Германы канцлер Олаф Шольц татварын хулгайн хэрэгт холбогдов

Германд канцлер Олаф Шольцийн доогуурх "малталт" эхэллээ. Саяхан Гамбургийн парламентын мөрдөн байцаах комисс Шольцийг канцлер болоогүй байх үе буюу зөвхөн Гамбург хотын захирагч байсан найман жилийн өмнөх залилангийн хэргийг дахин шалгаж эхэлжээ. 

Түүний захирагч байхад хотын татварын алба тус орны түүхэн дэх томоохонд орох банкны залилангийн хэргийн мөрдөлтийг зогсоож, дараа нь нуун дарагдуулах гэсэн юм. Өмнө нь сөрөг хүчний Христийн ардчилсан холбоо жигүүрээс Шольцийн эсрэг шинэ мөрдөн байцаалт явуулж эхлэхийг холбооны парламентын (бундестаг) төвшинд шаарджээ. Яагаад асуудал дахин тавигдав, канцлер юуг ярихгүй дарав, шинэ мөрдөн шалгалт түүнд ямар аюултай вэ?

Сөрөг хүчин яг юу хүснэ вэ?

Канцлерийн хувьд парламентын мөрдөн шалгалтын нухацтай явуулж эхлэх төлөвлөгөөний тухай жигүүрийн Фридрих Мерц (ХАХ) Александр Добриндт (ХНХ) хоёр даргын хамтарсан илгээлтэд өгүүлсэн байв. Депутат-консерваторууд дөрөвдүгээр сарын эхээр, Улаан өндөгний баярын дараа бундестагт тусгай комисс байгуулахыг уриалсан ба тэр нь удалгүй ажиллаж эхлэх бололтой.

Христийн ардчилсан холбоо тэдний бага түнш болох Христийн нийгмийн холбоонд санаачлагыг явуулахад хангалттай санал бий. Тэднийг Зүүнтний эвсэл дэмжинэ гэсэн юм. Байдал ийм маягаар өрнөвөл Шольц бундестагт мэдүүлэг өгөх ёстой болно. Канцлер хийж байгаа хүний хувьд тэр нь содон тохиолдол болох юм. 

Cum-Ex залилангийн учир утга нь юу вэ?

Cum-Ex гэх залиланг ХБНГУ-ын нэн шинэ түүхэнд татварын томоохон залилан гэж нэрлэсэн ба тэр нь "Европын түүхэн байгаагүй татварын том хулгай" болж байна. Зальтнууд зөвхөн 2001- 2016 онуудын хооронд Герман улсаас €30 тэрбум еврогоор хуурчээ.

Гэмт хэргийн системийн нэр нь компанийн хувьцааны нэр (cum) ба хувьцааны ашгийг төрсний дараах (ex) гэсэн хоёр латин үгнээс бүтжээ. Deutsche Welle хэвлэлд тайлбарласнаар, санхүүгийн зальтнууд ашиг төлөх өдөр хувьцааны том багцуудыг худалдан авах ба зарах олон нүүдэлтэй ажиллагааны явцад давхар "ашиг" унагаж байжээ. Хуулиар бол хувьцаа эзэмшигчдийн ашгаас нь 25 хувийг улс авдаг. Гэхдээ тэр мөнгийг эргүүлэн авч болно. Тусгай баримтаар төлөгдөх ёстойгоос илүү төлсөн татварыг улс нь буцаадаг.

Мэхлэн хэд хэдэн оролцогчтой. Хувьцааг шуурхай худалдан авалцаж байснаас татварынхан яг тухайн үед нь хэний хувьцаа вэ гэдгийг тогтоож чадаагүйгээр барахгүй наймаанд оролцогч бүр татвараа буцаан авах зөвшөөрлийн баримттай болсон байв. Ашиг нэг удаа төлөгдөж, түүнээс нь нэмүү өртгийн татварыг нэг удаа авч байв. Харин улсаас мөнгийг эргүүлэн өгсөн нь нэг биш удаа байжээ.

Бундестагийн Санхүүгийн хороо Шольцоос түүнийг Сангийн сайд байхад тайлбар авсан байгаа. Одоо сөрөг хүчнийхэн канцлерийн хувьд бүрэн хэмжээний мөрдөн шалгалт явуулах хүсэлтэй байна. 

Шольцийг яг юугаар буруутгаж байгаа вэ?

Хэрэгт хамрагдагчдын дунд Гамбургийн M.M.Warburg гэдэг хувийн банк байв. Мэхлэн илрэх цагт Шольц Гамбургийн обербургомист (чөлөөт ганзей нарын хот нь холбооны тусгай газрын статустай) байж таарав. Тэр цагаар хэлмэгдсэн бүсүүд зальтнуудаас мөнгөө буцаан авахаар шийдсэн байлаа. Гамбургийн татварын алба M.M.Warburg  банкнаас сum-ex наймааны €47 саяыг нэхжээ. Хэд хоногийн дараа татварынхан нэхэмжлэлээсээ татгалзав. Яг тэр үеэр Шольц дуулиантай банкны удирдлага Макс Варбург, Кристиан Олеариус нартай тусгалан уулзсан нь тэр шийдвэрийн ард Шольц байсан гэх сэжиг төрүүлжээ.

Ийнхүү Гамбург шийдвэрт тормоз тавьсан цорын ганц бүс болсон юм. Гэхдээ жилийн дараа Сангийн яам оролцож байж, хотын зариргаа банкнаас 43 саяын татвараа авсан байдаг. Шольц эхнээсээ л өөрийн оролцоог үгүйсгэж ирсэн. Тэр 2018 онд Сангийн сайд болон нийслэлд ирсэн ч асуудал нь үлджээ.

Хэн залилангийн хэргийг өнөөдөр хүртэл мөрдөн шалгаж байна вэ?

Өнөөг хүртэл мэхлэлтийг зөвхөн Гамбургийн хэмжээнд авч үзэж иржээ. Сайд Шольцийг Гамбургийн парламентын комисс дуудан мэдүүлэг авсан байдаг. Эхлээд тэр ямарч банкныхантай уулзаагүй гэсэн. Баривчлагдаад байсан Олеариусийн тэмдэглэлийн дэвтрээс Шольцтой уулзсан бичлэг олдсоны дараа тэр гүрийхээ болиод тэр уулзалтуудын талаар "юу ч санахгүй байна" гэсэн тактик барив.

Тэр эртний мэхлэлтийн сүүдэр 2021 оны канцлерын сонгуульд нөлөөлсөн ч Шольц  өрсөлдөгч нараа ухрааж чадсан. Сонгогч нар түүнийг гэм буруугүй гэж итгэжээ. Сүүлчийн удаа тэр канцлер болоод өнгөрсөн онд Гамбургт дуудагдахдаа татварын албанд  улс төрийн ямарч нөлөө үзүүлээгүй гэсэн байв.

 

Шольц хэзээ бундестагт байцаагдах вэ?

Бундестагийн Санхүүгийн хороо түүнээс сайд болсноос нь хойш 2020 оны 3, 7, 9-р саруудад гурван удаа байцаалт авчээ.  Гэхдээ түүнийг гэрчээр татсан байв. Энэ үеэр Гамбургийн прокурор Шольцод дуулгалгүй шалтгалт хийж байжээ. Эцэст нь  Кельны прокурорын газар Шольцийн захирагч байсан үеийн цахим шууданг шалгасан байв. Шольцийн эсрэг эрүү үүсгэхийг хэд хэдэн  сөрөг хүчний төлөөлөгч шаардаад байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 10 цаг 42 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 10 цаг 48 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 10 цаг 52 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 10 цаг 53 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 10 цаг 54 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 10 цаг 55 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 11 цаг 0 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 11 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 11 цаг 5 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 13 цаг 9 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 13 цаг 16 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 13 цаг 17 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 13 цаг 19 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 13 цаг 21 мин УБ-Дархан чиглэлийн зам нээлттэй ч цасан шуургатай байна 13 цаг 28 мин Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 15 цаг 35 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 15 цаг 36 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 15 цаг 37 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 15 цаг 39 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 15 цаг 42 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top