x

НЭГЭН ЗУРГИЙН ТҮҮХ: Ухуулагчийн онигоо

"Запорожийн казакууд" Зотон, тос,

Бүтээгдсэн он: 1878-1891 хооронд,

/Одоо Оросын улсын музейд (Санкт-Петербург) хадаглагдаж байгаа/

Туркийн султан казакуудын домогт "захиа" гэдгийг хэзээ ч авч байсангүй. Илья Репин "Запорожийн казакууд" зургаа бүтээж байхдаа үүнийг мэдэж байсан юм. Зураачийн хувьд баталгаатай баримтаас илүүтэйгээр уур амьсгал нь чухал байж...

"Чи Туркийн шайтан (исламын шашинд чөтгөр шулам), хараал идсэн чөтгөрийн дүү ба нөгөө люциперийн (христийн домгоор хорлолт мангас) дээд тэнгэрт үйлчилдэг яллагч юм. Дээд тэнгэр бурханд үйлчилдэг сахиусан тэнгэрүүдийн адил эрхтэй ч тэдэн шиг эрх чөлөөгүй нарийн бичгийн дарга..."

Дараалаад улам бүр зүйгүй хараалууд…энэ Запорожийн казакуудын хээрийн цэргийн дипломатын шилдэг аман зохиолыг урлагийг ивээн тэтгэгч Савва Мамонтовын эдлэнд 1878 оны нэгэн орой ярьж эзэд, зочдыг нь инээлгэн баясуулжээ. Илья Репин ч элгээ хөшөөж байв. Зураач тэр захидлыг анх удаагаа сонсоогүй. Энэ тухайгаа "Малороссия-д бичээч бүр энэ онигооны жагсаалттай" гэж бичсэн байдаг.

Домгоор бол, султан IV Мехмед запоражчуудад халдлагаа зогсоо гэж тушаажээ. Тэд хариуд нь баахан доромжлолтой хариу бичжээ. Гэхдээ түүхчид тэдний хоорондын захидлыг бодит түүхэн үйл явдал гэж үздэггүй. Османтай Орос сөргөлдөж байх цагаар энэ улс төрийн гэхээр шог Орос, Украины нутагт тархжээ.

Османы эзэнт улсад славян түмнийг хавчин шахаж байснаас гарсан Орос-Туркийн дайн 1878 онд дуусав. Ялалтад хөөрсөн сэтгэл нь Репиныг өргөн цар хүрээтэй зургаа бүтээхэд нь түлхжээ.

1. Бичээч. 

Украины түүхч Дмитрий Яворницкий (1917 он хүртэл түүний овгийг Эварницкий гэж бичиж ирэв) запоражийн казакуудын талаар зураачид зөвлөсөн төдийгүй зургийн энэ баатрын модель болжээ. Олны өмнө өөрийгөө товойлгоод байдаггүй эрдэмтэн арай гэж зуруулахаар зөвшөөрчээ. Мөн тэр урланд ирэх замдаа даарч их баргар байсан гэдэг. Репин шог зурагтай сэтгүүл бариулж байж түүнийг хөгжөөж чадсан байна.

2. Иван Серко

Энэ кошевой нарын атаман захидлын зарим хувилбарыг зохиосон гэдэг. Репин түүнийг 1877–1878 онуудын Орос-Туркийн дайны баатар, армидаа хурц шогч байсан гэгдэх, Киевын цэргийн тойргийн командлагч генерал Михаил Драгомироваас харан зуржээ. Ярих нь Драгомиров нэг удаа III Александр хааны төрсөн өдрөөр баяр хүргэхээ мартаад хоёр өдрийн дараа "Гурав дахь өдрөө эрхэм дээдэс таны эрүүл мэндийн төлөө ууж байна" гэсэн цахилгаан явуулж байжээ.

3. Тарас Бульба. 

"Гоголь тэдний тухай зүгээр нэг бичээгүй, энэ бүгд нь бүгд үнэн!" гэж Репин  запорожчуудын тухай хэлж байв. Гоголийн туужууд Репины онгодыг оруулж өгснөөс зурагт уран зохиолын баатрууд зурагджээ. Бульбаг казак цустай хоёр танилаасаа Репин бичив. Түүнд сэтгүүлч "Москва ба москвачууд" номыг зохиогч Владимир Гиляровский, Петербургийн консерваторийн профессор Александр Рубец нар зуруулжээ.

4. Андрий. 

Гоголийн Тарас Бульагийн бага хүү. Хөгжмийн зохиолч Михаил Глинкийн үеэл ач хүү Репины модель болжээ.

5. Остап. 

Бас нэг уран зохиолын баатар Тарас Бульбагийн том хүү. Түүнд одессийн зураач Николай Кузнецов гэдэг хүчтэй эр зуруулжээ. Тэр хүч тамирын дасгал хийн танилууддаа гайхуулан үзүүлж байгаад ноцтой гэмтэл авч байв.

6. Вакула. 

Гоголийн "Зул сарын өмнөх шөнө" туужийн баатар дархан Вакула зурагт байраа олсныг Репины охин хэлсэн юм. Түүний дүрийг польш гаралтай зураач Ян Ционглинскийгаас харан зуржээ.

7. Цэргийн шүүгч. 

Модель нь украины газрын эзэн Василий Тарновский. Тэр бага оросын эртний эд зүйл цуглуулдаг, урлагийг ивээн тэтгэгч байжээ. Түүний эдлэнд Репин нэг жилийг өнгөрөөн казакуудын ахуйг судлан зурж байлаа.

8. Хөзөрчин. 

Энэ казак банк баригч бөгөөд хөзрөө биедээ нуухгүй гэж чээжээ нүцэглэжээ.

9. Илья Голота. 

XVII зууны дунд үе хүртэл Речи Посполитагийн (Польшийн нэгдлийн улс) эсрэг боссон Украин, Белорусь нарын лидерүүдийн нэг нь Голота байжээ. Репин түүнийг Тарновскийн улаач байсан Никишкигаас зуржээ.

10. Халзан казак. 

"Ийм дагзыг бүтээхэд зуун хэрэгтэй!" гэж Репин биширч байсан ч, хааны ордны обер-гофмейстер Георгий Алексеев өөрийн халзныг зуруулах хүсэлгүй байв. Харин Яворницкий зоос зуглуулах хорхойтой Алексеевын анхаарлыг зоосны цуглуулгаар татаж тэр хооронд Репин шуурхайлан таталбарууд хийж авчээ. "Товойж үзэгчдийн зүг налсан дагз нь зургийн хавтгайг алдагдуулан зохиомжийг нь өөрчлөн тэднийг сэтгэлээр нь зурагт оруулдаг" хэмээн урлаг судлаач Ольга Лясковская өгүүлжээ.

 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 5 цаг 23 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 5 цаг 24 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 5 цаг 26 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 5 цаг 32 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 36 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 5 цаг 37 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 5 цаг 39 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 5 цаг 40 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 41 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 5 цаг 42 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 5 цаг 46 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 5 цаг 50 мин Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 7 цаг 33 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 7 цаг 44 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 7 цаг 55 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 9 цаг 49 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 9 цаг 49 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 9 цаг 51 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 9 цаг 52 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 11 цаг 55 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top