x

DEBUT ARCHERY: Бидний зорилго байндаа туссан

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Байт харваан спортоор анхлан хичээллэж байгаа тамирчдын дунд "Debut Archery Cup" анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 200 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьж, ололт амжилтаар дүүрэн байв.

Тус тэмцээн нь спортын цолгүй, анхлах хичээллэгч нарт зориулагдсанаараа онцлог байлаа. Байт харваан спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуус болон ажлын хажуугаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа шимтэн хичээллэгч нарт үр өгөөжтэй тэмцээн байсан юм.

Багш, дасгалжуулагч нарын зүгээс шинэ, бага залуу тамичрдын дунд “босго оноо” тодорхойлсон ийм төрлийн тэмцээн зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, дэлхийд өрсөлдөх мэргэжлийн тамирчдыг бага наснаас нь бэлдэхэд өндөр ач холбогдолтой болсон гэдгийг онцолж байв. 

Бидний зүгээс тус тэмцээнийг санаачлан зохион байгуулсан “Debut Archery” нэгдлийн гишүүн, Байт харвааны Олон улсын шүүгч Г.Золжаргалтай ярилцлаа.

-Байт харвааны спортоор анхлан хичээллэж байгаа тамирчин болон сонирхогч нарт зориулсан “Debut Archery” тэмцээнийг яагаад зохион байгуулах болсон талаар яриагаа эхлүүлье...?

-Манай спортын хувьд сүүлийн жилүүдэд сонирхогчдын тоо огцом нэмэгдэж байгаа. Хэдхэн жилийн өмнө тэмцээнд 100 орчим тамирчин оролцох нь их тоонд ордог байсан. Одоо бол 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа нь хэвийн үзүүлэлт болж байна. Манай холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд олон жил харвасан, туршлагатай тамирчид өндөр амжилт үзүүлж байгаа. Тэдний доороос гарч ирж байгаа залгамж үеэ анхаарах, сэдэлжүүлэх түвшний тэмцээнийг зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн гэхэд болно. Манай спорт онооны спорт. Шинэ залуу тамирчид шууд шигшээ багийн туршлага ихтэй тамирчидтай өрсөлдөөд ирэхээр өөрийн онооны өсөлтөө анхаарч чаддаггүй. Туршлагатай тамирчид 280-290 онож байхад залуу тамирчид 260 орчим онодог. Энэ нь залуу тамирчдад өөрийгөө голох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд саад болдог. Тэгвэл ийм төрлийн тэмцээн зохион байгуулах нь залуу тамирчдад өөрийн оноог анхаарах, онооны өсөлтдөө сэтгэл хангалуун, урам авч цааш өрсөлдөх шат нь болно гэж найдаж байна.

-Байт харвааны спорт зааланд 18 метрт болон гадаа талбайд 70 метрт харвадаг. Энэ тэмцээн анхных, мөн зааланд зохион байгуулагдаж байна. Та энэ тэмцээнийг цаашид аль зайнд нь илүү анхаарч зохион байгуулна гэж бодож байна вэ?

-Ер нь “Debut Archery” тэмцээнийг жилд дөрвөн удаа цувралаар зохион байгуулах төлөвлөөгөөтэй байгаа. Зааланд хоёр удаа, гадаа талбайд хоёр удаа. Тамирчид маань гурван сар буюу улирал тутамд өөрийнхөө явцыг хянах, оноо өсөх байдал болон техник талдаа анхаарах зэрэгт шалгаж үзэх нэг алхам нь болно гэж үзэж байгаа.

-Энэ тэмцээнээс ажиглахад Байт харваан холбооноос зохион байгуулдаг хуваарьт тэмцээнээс босго оноо арай бага санагдлаа. Яг энэ хэвээр нь хөтөлбөр болгоод авч явах уу, эсвэл цаашид оноог ахиулж олон улсын хэмжээнд хүргэх үү?

-Босго оноог энэ жилдээ бол хөдөлгөх бодол алга. Өнөөдрийн тэмцээнд алтан медаль авч байгаа тамирчид байна. Гэхдээ цөөхөн. Тамирчид маань өнөөдөр хүрэл, мөнгөн медаль авсан бол дараагийн тэмцээнд оноогоо ахиулж алтан медаль авахын төлөө байна. Ийм хүлээлттэй байна. Магадгүй энэ тэмцээнд хүрэл медаль авсан бол дараагийн удаа мөнгөн, түүний дараа алтан медалийн болзол хангадаг болно. Ингээд цаашилсаар үндэсний шигшээ багийн тамирчинтай дүйцэхүйц тамирчид гарч ирнэ. Тамирчид үүнийг зорилго болгоно гэж харж байгаа. Энэ нь тамирчдын хувьд үе шаттай бодит үнэлэмж болно.

-Байт харваан спорт "Рекувр" болон "Компаунд" гэдэг хоёр төрөлтэй. "Рекувр" төрөл нь Олимпын наадамд оролцдог. Харин "Компаунд" төрөл нь Олимпоос бусад бүх дэлхийн болон тивийн тэмцээнүүдэд оролцдог. Миний харахаар "Компаунд"-ын оноо илүү өндөр санагддаг. “Debut Archery” тэмцээнд цаашид "Компаунд" төрлийн оноог нэмэгдүүлэх бодол байгаа юу?

-Бидний зүгээс энэ тэмцээний дүнг харж байж босго онооны асуудлыг ярилцана. Ерөнхийдөө Монголд байгаа цол, зэргийн норм оноо өндөр байгаа учраас түүнийг дагаад бага зэрэг өсгөж магадгүй юм. Манай тэмцээний алтан медалийн босго оноо дэд мастерийн онооноос 10 оноо бага байгаа. Энэ нь манай тэмцээнээс алтан медалийн болзол хангавал дэд мастерийн болзол хангахад бэлэн боллоо гэж өөрийгөө үнэлээд, дараагийн түвшний тэмцээндээ бэлдэх байх гэсэн холын хүлээлт болж байна.

-Та өнгөрсөн жил олон улсын шүүгчийн эрхтэй болсон. Монголд тэмцээн шүүх, олон улсад тэмцээн шүүх, зохион байгуулахад ялгаа гарч байна уу? Энэ талаар...

-Энэ миний хувийн бодол гэдгийг эхлээд хэлэх хэрэгтэй байх. Ерөнхийдөө монголд болж буй тэмцээнийг монголын стандартаар яваад байгаа гэдэг ойлголт зарим нэг хүмүүст байдаг санагддаг. Гэхдээ тэмцээн зохион байгуулж байгаа техникийн комисс болон шүүгчид бид дэлхийн байт харваан спортын стандартын дагуу зорьж ажилладаг. Мэдээж орчин нөхцөлийн ялгаа бол байж магадгүй. Харин ажиллаж байгаа стандарт, шаардлагын хувьд ямар ч ялгаа байдаггүй.

-Тамирчдыг чадавхижуулахад тэмцээн чухал үүрэгтэй байдаг. Олон улсад ч гэлтгүй тогтмол тэмцээнд оролцож байх нь тамирчдын чансааг ахиулж байдаг. Үүнийг амжилтын үүд хаалга нээгдэж байна ч гэдэг. Цар тахлаас хойш монголд спортын олон төрөлд тэмцээн цөөрсөн. Монгол тамирчдыг чансааны талаарх таны бодол?

-Өнөөдрийн тэмцээнээс ажиглахад анх удаа тэмцээнд оролцож байгаа тамирчид байна. Тэд тэмцээний орчин нөхцөлд ороод, тэмцээний сэтгэл зүйгээр харваж үзэхэд бэлтгэл хийдэг байснаас өөр байна аа гээд нилээдгүй коммент хэлж байна лээ. Манай тэмцээний зорилго байндаа туссан санагдлаа. Тамирчинд ганц бэлтгэл сургуулилт бус өрсөлдөөнт орчин нөхцөл чухал гэдгийг харж болохоор байна.

-Ярилцсанд баярлалаа.


“Debut Archery Cup” тэмцээнийг зохион байгуулагчид туршилт тэмцээнийг амжилттай болсныг дурьдаад Монголын байт харвааны эко системд өөрийн байр суурийг эзэлсэн, тамирчдын амжилтанд нөлөө үзүүлдэг, улам өндөр амжилт гаргах тэмүүллийг асааж өгдөг тэмцээн байлгахаар хичээх болно. Debut Archery багийнхан Stage 2-г зохион байгуулах ажилдаа орж байгаагаа мэдэгдсэн юм.  

Спорт сонирхогч, уншигч та бүхэндээ “Debut Archery” анхдугаар тэмцээний зургаас толилуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 2 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 12 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 26 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 58 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 8 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top