x

2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2025.11.05/ хуралдаан 09 цаг 56 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг дэд хорооны дарга Д.Цогтбаатар даргаллаа. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр, 2026 оны төсвийн төслийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсныг дурдаад төсвийн төсөлд туссан онцлох арга хэмжээнээс товч танилцуулав. Тухайлбал, төсвийн урсгал зардлын хувьд, удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулж, улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан улсын төсвөөс шимтгэлийг нь хариуцах иргэдийн шимтгэлд зориулж 79.0 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсонтой холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэх, геологийн салбарыг эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах тааламжтай орчныг бүрдүүлэх, геологи, эрдэс баялгийн судалгааны ажлыг дэвшилтэт техник, технологиор гүйцэтгэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.

Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолын хүрээнд аялал жуулчлалыг дөрвөн улирлаар хөгжүүлэх, эл салбарт салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж 6.0 хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай нийт 267.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох, зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 23.1 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөх, мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Цагаан алт” “Атар-4” үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож, төрөөс зээлийн хүүгийн дэмжлэг олгохоор төсвийн төсөлд тусгасан байна.

Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөснийг Сангийн сайд онцлоод “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд гурван их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэв.

Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу хоёр их наяд 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол, 33 хувь буюу нэг их наяд 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байна гэж байлаа.

Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт, бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт, гамшгийн эрсдэлийг бууруулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөсөн байна.

 

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай буюу ДНБ-ий 2.0 хувь байж, төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангахаар байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа багш нарын цалинг ямар үе шаттай, хэдэн хувиар нэмэхээр болсныг тодруулахын зэрэгцээ төсвийн хүрээний дунд хугацаанд багш нарын цалин төсвийн хэдэн хувийг нь эзлэхээр эдийн засгийн тооцоолол хийснийг тодруулав. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн асуудал үүсэж эхэлсэн энэ нөхцөлд төсвийн ойрын болон дунд хугацааны бодлогод Засгийн газрын баримталж буй бодлого, шийдвэрийн талаар тодруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын төсвийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болж, салбар бүрээр нь төсвийн төслийг хэлэлцүүлдэг болсон ч боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн асуудлыг тооцоолж чадаагүйг онцлоод хэлэлцүүлгүүдийн үр дүн амжилттай болсон гэж үзэж буй шалтгааныг лавлав. Тэрбээр нийслэлийн авто замын хашлага, явган замын хавтанг сольж, үр ашиггүй зардал нэмэгдүүлж буйд холбогдох хяналт тавьдаг эсэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх ажлуудад зураг, төсөв, магадлан хийхгүй гэдэг ойлголт бий болсныг тодруулж байлаа.

 

Эдийн засаг, хөгжлийн яамны хувьд макро эдийн засгийн дунд хугацааны тооцоолол, гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлдөө урсгал зардлын ангиллаа бууруулах чиглэлийг барьж байгаа. Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх төсвийн зарлагын хэмжээг үе шаттайгаар бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, бизнес хувийн хэвшлийг дэмжсэн төсвийн бодлогыг дунд хугацаандаа хэрэгжүүлэх, үүнийгээ дэмжсэн хууль эрх зүйн орчныг сайжруулахаар бодлого, чиглэл гаргаад ажиллаж байна хэмээн ажлын хэсгээс хариулсан. Мөн төсвийн төслийг Засгийн газар өргөн барихдаа төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан. Төслийг өргөн барьсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, боловсролын салбарын багш нарын цалинг тодорхой хувиар, үе шаттайгаар нэмэх хэлэлцээр болсон. Энэ асуудал нь эргээд эх үүсвэрээр хязгаарлагдан шийдэгдэх тул ажлын хэсэг ажиллаж байна гэв.

Харин эмнэлгийн ажилтан, эмч нарын цалингийн талаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, 2027 оныг эрүүл мэндийн салбарын жил болгон зарлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор 2027 онд эрүүл мэндийн салбартаа түлхүү анхаараад явна гэж ярилцсан хэмээн ажлын хэсгээс хариулав. Түүнчлэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг энэ жил өргөн хүрээнд хийсэн. Төсвийн байнгын хороо долоон сэдвээр хэлэлцүүлгийг танхимаар хийсний зэрэгцээ цахимаар иргэдийн санал, хүсэлтийг авсан. Давхардсан тоогоор нийт 200 гаруй мянган хүн хамрагдаж, санал хүсэлтээ тодорхой хэмжээнд өгч оролцсон гэх тайлбарыг ажлын хэсгээс өглөө.

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Ч.Номин нараас гаргасан саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ үеэр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Цогтбаатар гишүүдээс гаргасан саналууд нь Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дээр ярилцсан асуудлуудтай давхардаж буй тул дэд хорооны гишүүд дэмжээгүй гэдгийг зөвөөр ойлгоорой гэж байлаа.

Хуулийн төслүүдийн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top