x

40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо

Португалын шигшээ болон “Аль Наср” клубийн од Криштиану Роналду спортын гялалзсан замналаа гунигийн нулимстайгаар өндөрлүүлэхэд бэлтгэн “удахгүй” зодог тайлахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

К.Роналду “Piers Morgan Uncensored” ярилцлагын шоунд оролцох үеэрээ зодог тайлах тухайгаа болон хөл бөмбөгийн замналаа дуусгасны дараах ирээдүйн амьдралынхаа талаарх бодлоо хуваалцсан байна. Өдгөө 40 настай, 952 гоол оруулсан гайхалтай амжилтын эзэн тэрбээр хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн тоглогчдын нэг бөгөөд түүний гайхалтай замналын төгсгөл ойртож байна.

“Аль-Наср” багтай 2027 он хүртэл гэрээ байгуулаад байгаа К.Роналдугаас шаахайгаа хэзээ өлгөх талаар асуухад “Удахгүй. Гэхдээ үүнд би бэлтгэлтэй байх болно гэж бодож байна. Мэдээж энэ бүхэн хэцүү байх болно. Хэцүү байх уу? гэвэл тийм ээ, магадгүй нулимс унагах байх. Би нээлттэй хүн. Энэ нь маш хэцүү байх болно. Гэхдээ би 25, 26, 27 настайгаасаа хойш ирээдүйдээ бэлдсээр ирсэн. Тиймээс би энэ дарамтыг тэсвэрлэж чадна гэж бодож байна” хэмээн хариулжээ.

К.Роналду гэр бүл болон талбайн гаднах өөрийн сонирхдог зүйлсдээ анхаарал хандуулахыг хүсэж байгаа тул хөл бөмбөггүйгээр амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. “Хөл бөмбөгийн ертөнцөд гоол оруулах үед ялгардаг адреналиныг юутай ч зүйрлэхийн аргагүй. Гэхдээ бүх зүйл эхлэл бас төгсгөлтэй. Надад өөр хүсэл тэмүүлэл бий. Би өөртөө, гэр бүлдээ, хүүхдүүдээ өсгөхөд илүү их цаг гаргах болно” гэж тэрбээр хэлсэн байна.

“Би Криштиану Жуниорыг дагаж явахыг хүсч байна, учир нь түүний хувьд хүүхдүүд тэнэг зүйл хийдэг насан дээрээ байгаа. Би ч бас адилхан л байсан. Матео ч бас хөл бөмбөгт дуртай. Түүнчлэн би илүү хөгжилтэй зүйл хийхийг хүсэж байна. Би дотны найзуудтайгаа падел тоглох дуртай. Бид нэлээд сайжирч байгаа” гэж тэрбээр ярьжээ.

“Спортинг” клубээс гараагаа эхэлсний дараа К.Роналду “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”, “Ювентус” багуудад амжилттай тоглосон юм. Тэрбээр “Манчестер”-т анх нэгдэхдээ Премьер лигийн гурван цом, Аваргуудын лигийн бусад цомыг хүртсэн билээ. К.Роналду 2022 онд “Юнайтед”-аас хоёр дахь удаагаа явсныхаа дараа Саудын мэргэжлийн лигийн “Аль-Наср” клубт элссэн юм.

Тэрбээр Премьер Лигийн тус клубийн одоогийн менежер болох Португалын багийн анд Рубен Аморимтой ойр дотно харилцаатай байсан тул Премьер Лигийн клубийн тоглолтод анхаарч байгаа юм. Гэхдээ “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэн 12 сарын өмнө “Олд Траффорд”-д ирснээсээ хойш галзуу хулгана дээр байгаа Р.Аморимоос гайхамшиг хүлээх хэрэггүй гэж “Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчдэд анхааруулжээ.

“Түүний хувьд чадах бүхнээ хийж байна. Та нар юу хийхийг хүсэж байна? Гайхамшиг. Гайхамшиг гэдэг боломжгүй зүйл. Тэр гайхамшиг бүтээхгүй. Тэдэнд сайн тоглогчид байгаа боловч зарим нь “Манчестер Юнайтед” гэж юу болохыг ч төсөөлөхгүй байна. “Манчестер Юнайтед” миний зүрх сэтгэлд байсаар байгаа. Би энэ клубт хайртай. Гэхдээ бид бүгдээрээ шударга байж, “Сонс, та нар зөв замаар явахгүй байна” гэж хэлэх хэрэгтэй. Тэдэнд өөрчлөлт хэрэгтэй бөгөөд энэ нь зөвхөн дасгалжуулагч, тоглогчдын асуудал биш гэж бодож байна” хэмээн К.Роналду ярьжээ.

Эх сурвалж: AFP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top