x

ХОРИГ: Брюссель Оросын царцаагдсан мөнгө дээр хэрхэн ажиллав

Бельги өнгөрсөн онд Оросын царцаагдсан €250 тэрбумын татварын орлогоор €625 сая евроны ашиг олжээ. Тэр мөнгийг Euroclear гэх үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн лицензтэй депозит дансаар дамжуулан байрлуулсан байсан ба орлогыг оруулан дахин тооллого хийн ашиг унагажээ.

Le Soir сонинд тэмдэглэснээр, энэ жил Брюссель тэр хөрөнгөөс дахин ашиг олох ба энэ нь өмнөхөөсөө багассан байх гэсэн байна.

Бельгийн эрх баригчид Оросын царцаагдсан хөрөнгөний ашгаас татвар болгон €625 сая евроны ашиг олсноо даваа гаригт мэдээлжээ. Зарцаагдмал хөрөнгө нь Брюссельд бүртгэлтэй Euroclear депозит дансанд байрлуулагдсан байсан гэдгийг Le Soir сонинд бичсэн байна.

Сонинд "Улсын төсвийн сүүлийн аудитаар Засгийн газар нь Оросын санхүүгийн зарцаагдсан хөрөнгөөс төлөвлөгдөөгүй €625 сая евроны ашиг олсон байв" хэмээн өгүүлжээ.

Ашиг олох схем

Сонины гаргасан тооцоогоор, Бельгид олон улсын Euroclear депозит дансаар дамжуулан Оросын €250,6  тэрбум  байрлуулагдсан ба тэр хөрөнгийг ашгийнх нь хамт компани дахин тоолжээ. Үүнээс Euroclear €821 саяын орлого олсонд нэмэгдүүлсэн татвар тогтоожээ. Бельги энэ жил мөн л ийм маягаар ашиг олох авч харин хэмжээ нь буурна. Бельгид зарцаагдсан хөрөнгийн €191,9 тэрбум нь худалдааны төлбөр-транзит, €58,7 тэрбум нь голчлон үнэт цаасны хэлбэрийнх гэж тус улсын сан хөмрөгийн тэргүүн Де Гест тайлбарлав.

Түүний ярьснаар, Оросын хөрөнгийг хайж, зарцаахад өмнөх Ливи, Хойд Солонгос, Сири, Иран зэргийн орнуудын хөрөнгийг битүүмжилсэн туршлага их тус болж байгаа гэнэ.

"Хувийн өмчийг хамгаалах" Бельгийн хуулиар, Оросын зарцаагдсан хөрөнгийг шилжүүлэх тухай яриа байхгүй ба үүнийг хийхийн тулд "европын тусгай журмөг өөрчлөх шаардлагатай" гэж тэр тэмдэглэжээ.

Хөрөнгийг гэсгээх

Бельгийн эрх баригчид Оросын хөрөнгийг хоригоос гаргах 1000 орчим өрөгдлийг авч үзсэн гэж Де Гест ярив. Ихэнх тохиолдолд татгалзсан хариу өгсөн ба зарим нь шүүхэд ханджээ.

"Мянга гаруй өрөгдөл авснаас тасгийн ажиллагаа хязгаарлагдмал мөн их  хэмжээний хүсэлт ирсэн зэргээс зөвхөн 300-г нь авч үзсэн. Эдгээр өрөгдлүүдэд өөрийн хөрөнгө нь хоригт хамрагдах ёсгүй гэсэн хувь хүмүүс болон байгууллагаас ирсэн. Жишээлбэл, зарим нь Оросын банкуудын үйлчлүүлэгч бөгөөд хоригт хамруулсан Оросын Үндэсний тооцооны депозит дансаар үйлчлүүлэгч нар юм" гэжээ.

Царцмал хөрөнгийг гэсгээхэд, үйлчлүүлэгч хоригт хамрагдаагүй, хоригтой хүмүүсийн сонирхолд үйлчилдэггүй, энэ мөнгийг Орост буцаахгүй гэдгээ баталгаатайгаар үзүүлэх ёстойг Де Гест хэлээд, "Бидэнд өчүүхэн төдий л эргэлзээ байвал бид түүнийг хийхгүй" хэмээн сануулжээ. Таван тохиолдолд татгалзсантай шүүхээр давж заалдан шийдвэрлүүлсэн ба тухайлбал, Санкт-Петербург банк Euroclear депозит дансанд байрлуулсан $110 сая доллараа эргүүлэн авч чаджээ.

ОХУ-ын хөрөнгийн хориг ба царцаалт

2023 оны хоёрдугаар сарын 27-нд Бельгийн Сангийн яам мэдээлэхдээ, Оросын €58 тэрбум еврог зарцааж, Оросоос хийгдсэн шилжүүлэгтэй холбоотой €191 тэрбум еврог хаасан гэжээ.

ЕХ-ноос Оросын эсрэг авсан хоригийн 10 дахь багцад Европын банкууд хадгалагдаж байгаа Оросын хөрөнгийн талаар Төв банкууддаа илтгэх ёстой гэж  үүрэгдсэн байгаа. Ийм аргаар Европын  комисс зарцаагдан битүүмжилсэн мөнгөнд тооллог хийгээд дараа нь тэднийг хураан Украины сэргээн босголт гэж илгээх юм. Үүний тулд тэд шинэ хууль гаргах батлуулах шаардлагатай учраас төсөл дээр ЕХ идэвхтэй ажиллаж байгаа аж. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.134)
    Дайны хажуугаар дажин гэж , хөсрий луйварчин анус тэргүүтэй европийн луйварчид улс орны эдийн засагыг одоо бүр улаан цайм дээрэмддэг дайн хийдэг болж .сөнөж далд орморууд
    2023 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top