x

Бүх насаараа хорих ялтай хоригдлууд бүтэн жил хүнтэй уулзаагүй, Монголын шоронд амьд араатан болж байна

Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколд нэгдэн орсноор 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг албан ёсоор халсан юм. Ингэснээр цаазын ялын оронд бүх насаар хорих ялыг оноож эхэлсэн байдаг.

Тэгвэл хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд бүх насаараа хоригдох ялыг 19 хүнд оноожээ. Тэд голдуу онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн, хүнийг хүчирхийлж хөнөөсөн зэрэг сэртхийм, жигшмээр хэргийн эзэд. Бүх насаараа хорих ял сонссон хамгийн залуу хэрэгтэн 18 настай, хамгийн хөгшин нь 50-иас дээш настай. Тэд 405 дугаар хаалттай хорих ангид ял эдэлдэг.

Хэдийгээр тэд нийгмийг цочроосон, жигшмээр хэргийг үйлдсэн ч ардчилсан улс оронд тэдгээр хоригдлууд ямар нөхцөлд, ямар байдалтай ял эдэлж байгааг анхаардаг. Учир нь ардчиллын хамгийн үнэт зүйл бол хувь хүний эрх чөлөө юм. Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ авах заяагдмал эрхтэй.

Үүнийг сануулахын учир өнөөдөр Монголын шоронд хоригдож байгаа бүх насаар хорих ялтай 19 хоригдлыг яах ёстойгоо, яаж анхаарахаа, хэрхэн нийгэмшүүлэхээ хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа хууль хүчний байгууллагууд мэдэхгүй сууна. Цаазын ялтай гэмт хэрэг өдөөсөн гэдгээрээ тэд буруутай. Тиймдээ ч бүх насаараа эрхээ хасуулж, шийтгэлээ эдэлж суугаа. Тэглээ гээд тэд хүн биш гэсэн үг биш юм. Тэднийг гянданд ганцааранг нь хийгээд март гэсэн үг бүр биш. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал нэгэнт ийм байгааг ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлд дурдагдсан нь анхаарал татаж байгаа юм.

Хамгийн ноцтой нь тэдгээр хоригдлуудаас бүтэн зургаан жилийн хугацаанд хэнтэй ч харьцаагүй, ярилцаагүй, гав ганцаар шоронгийн жижиг өрөөндөө өдөр хоногийг өнгөрөөсөн хэрэгтнүүд байдаг юм байна. Тэд ханын цаана юу болж буйг, хажуу өрөөнд нь ямар хүн хоригддогийг мэдэхгүй, мэдэх боломжийг олгоогүй. Нийгэмд юу болж буй талаар бүр ярилтгүй, хорвоо ертөнцөөс тасарсан, тусгаарлагдсан өдөр хоногийг туулж иржээ. Энэ тухай ХЭҮК-ын илтгэлд “...хоригдлууд хорих байранд байхдаа болон чөлөөт цагаа өнгөрүүлэх, хоригдлын өдөр тутмын үйл ажиллагааны явцад хоорондоо харилцах ямар ч бололцоогүй байдлаар зохион байгуулсан, халуун усанд орох, агаарт гарах, эргэлт уулзалт авах, хөндлөнгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтантай уулзалт ярилцлага хийхэд байнгын гар, хөлийн гавтай байлгаж, тэднийг хорих өрөөнөөс бусад газарт дагуулж явахдаа толгойг нь бөхийлгөж хөдөлгөөнийг хязгаарлаж байна....1-6 жилийн хугацаанд хоригдлоор ямар ч хөдөлмөр эрхлүүлээгүй, нэг өрөөнд хоёр хоригдогч байлгах боломжтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг огт хэрэгжүүлэхгүй байгаа нь хоригдолтой хүнлэг бус харьцаж байгаа хэлбэр” гэсэн нь ноцтой уншигдаж буй.

Бүтэн зургаан жилийн турш нэг ч хүнтэй уулзаагүй хоригдолтой Хүний эрхийн байгууллагын ажилтнууд уулзахад харилцаа үүсгэх боломжгүй, хүнтэй харилцаж ярилцаж чадахгүй, ширүүн догшин зан авиртай, маш аймаар хүн болсныг онцолж байлаа. Энэ бол маш ноцтой тодорхойлолт юм. Нэг ёсондоо өнөөдөр Монголын шоронд байгаа бүх насаараа хорих ялтай хоригдлууд мартагдсан юм байна.

Хэрэг үйлдсэн хүний эрхийг хязгаарлаж ял шийтгэл оногдуулахдаа тэр хүнийг дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж нийгэмшүүлж, соён гэгээрүүлж байж нийгэмд эрх чөлөөтэй болгодог. Тиймдээ ч хоригдол ялтныг хүмүүжигч гэж соёлтойгоор нэрлээд удаж буй.

Гэвч өнөөдөр бүх насаар хорих ял сонссон 19 хоригдол хүмүүжигч бус Монголын шоронд амьд араатан болон хувирч байгаа бус уу. Нийгэмшүүлэх, ядаж соёлт хүн байх харилцааг нь бий болгохгүйгээр энэ чигээр нь цааш үргэлжилбэл хоригдлууд ялаа гүйцээж чадахгүй. Гүйцээж гарч ирсэн цөөн “амьд араатнууд” эрх чөлөөтэй болохдоо дахин ямар ч онц хэрцгий хэргийг үйлдэж мэдэх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол ээж (66.181.191.148)
    Бүх насаараа байж ял нь дуусаад гарна гэж байдаг юм уу бас хүн энэрэж мэдэхгүй алуурчин өөрийнхөө хийсэн үйлийн үрийг л эдлэж бгаа биздээ тэдэнд тамд очихоос өөр сонголт байхгүй
    2025 оны 09 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 12 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 20 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 31 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 41 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 55 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 27 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 37 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top