x

Нюрнбергийн шүүхийн сүүлчийн прокурор Бен Ференц таалал төгслөө

Нюрнберг дэх түүхэн аллагын томоохон шүүх хурлаар нацистуудын 22 даргын гэм буруутайг тогтоон ялын төлөвлөлтийг хийж, ял оноож чадсан шүүх ажиллагааны сүүлчийн прокурор БенФеренц 103 насандаа таалал төгслөө. Түүнийг дөрөвдүгээр сарын 8-нд нас барсныг NBC News телевизид хүү нь бататган мэдээлсэн байна.

Цэргийн гэмт хэргийн бөөнөөр аллага үйлдэгчдийг шүүсэн түүхэн шүүх хурлын яллагчдаас амьд үлдсэн сүүлчийн хүн нь Ференц байсан юм. Тэр үед 27 настай байсан Ференц, мөн холокостыг даван туулсан хүмүүст нөхвөр олгуулах болон Гаагийн олон улсын шүүхийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. 

Саяхан NBC News телевизид ярилцлага өгөхдөө Ференц Нюренбергийн шүүх хурлыг түүхэнд аллагыг шүүсэн томоохон шүүх ажилагаа гэж нэрлэсэн юм.

Ференцээс түүний гол яллагдагч СС-дарга Отто Олендорфт нь шүүгч цаазыг ялыг 1948 онд сонгосны дараа юу гэж хэлснийг нь асуухад "Баяртай, мистер Олендорф" гэсэн хэмээн хариулжээ.

Гуравдугаар сарын 11-нд Ференц 103 насны ойгоо тэмдэглэсэн ба Twitter дэх албан ёсны хуудаснаа тэр тэргэнцэрт суусан, гартаа "Дуртай ажлаа хий" гэсэн бичигтэй цаас барьсан зургаа тавьсан байв.

Бен Ференц 1920 онд Унгар, Еврейн гэрт төрсөн ба тэднийх түүнийг 10 сартай байхад нь Америкт цагаачилж байжээ. Тэр ядуу нөхцөлд өссөн юм.

Ференц Нью-Йоркийн Хотын коллежид суралцаж, Харвардын Хуулийн сургуулийн стипенд авчээ. Сургуулиа дүүргээд тэр армид алба хаан Нормандын десантад оролцож, Арденна дахь тулалдаанд оролцож байв.

Хожим түүнийг  цэргийн гэмт хэргийн материал цуглуулах ангид шилжүүлжээ. Ференц олон тооны Бухенвальд, Маутхаузен, Флоссенбуре, Эбензезэргийн бөөнөөр хорих лагеруудад очин материал цуглуулж байв.

Ференц түүний багийн цуглуулсан материалууд нь нацистуудын залхаан цээрлүүлэх анги нэгтгэлийн дарга нарын хувь заяаг шийдэхэд чухал байсан ба 22 яллагдагчийн 14 нь цаазын ял сонссон ч Олендорфын хамт дөрвөн хүний ялыг л гүйцэтгэсэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top