x

Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын шилдэг 16 уран гулгагч Монголд ирнэ

Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын шилдэг 16 уран гулгагчтай хамтарсан шоу тоглолт ирэх тавдугаар сарын 6-7-нд зохион байгуулагдах гэж байна.

Ийн бид их спортын нэгэн гайхамшгийг өөрийн эх орондоо, "Стэп Арэна"-гийн мөсөн талбайд нүдээр үзэж, сэтгэлийн их цэнгэл эдлэх нь ээ.

Энэ бол ОХУ-аар овоглодог, дэлхийд данстай, Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолт хийх тухай чихэндээ итгэмгүй баярт мэдээ юм. Урьд өмнө нь энэ тухай мөрөөдөж л чаддаг байсан байх. Тэгвэл тэр алс холын мөрөөдөл бодитоор биеллээ олоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Өөрөөр хэлбэл, ирэх тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-ын тамирчдын уран гулгалтын шоу-тоглолт "Мөсөн өргөө"-нд болно. Он дамжин яригдаж, дуулиан тарьж, хүмүүсийн хүсэн хүлээж байсан ОХУ-ын уран гулгалтын тамирчдын шоу тоглолт тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болохоор хоёр тал тохиролцсон тул өнөөдөр албан ёсоор зарлаж байгаа юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/ хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн дундаас эхлээд яриа хэлэлцээр хийж ирсний үр дүнд ийнхүү шийдвэрлэгдэж байна.

БТСУХ, “Стэп Арэна” ХХК хамтран энэхүү шоу тоглолт болон уран гулгалтын мастер класс арга хэмжээнд ОХУ-ын олимп, дэлхий, Европ, Азийн уран гулгалтын аварга, медальтнууд оролцож, ганцаарчилсан, хосын, бүжгийн төрлөөр үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ганцаарчилсан төрлөөр Олимпын аварга, Европын аварга Камила Валиева, Дэлхийн болон Европын аварга Елизабета Туктамышева, Европын аварга Евгений Семененко, Дмитрий Алиев, хосын төрлөөр Европын 2 удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов нарын тамирчид ирэх юм байна.

Шоу тоглолтын тасалбарыг өнөөдөр үдээс хойш steppearena.mn сайтаар борлуулж эхлэх юм байна.

Энэ удаагийн уран гулгалтын шоунд оролцох тамирчдаас танилцуулбал,

1.“Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2020 оны Европын аварга Камила Валиева,

2. 2015 оны ДАШТ-ий алт, 2021 оны ДАШТ-ий мөнгө, 2015 оны ЕАШТ-ий аварга, 2013 оны ЕАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга Елизавета Туктамышева,

3. Бүх Оросын УАШТ-ий 2021, 2022 оны аварга Софья Акатьева,

4. Залуучуудын Гран при цуврал тэмцээний аварга Аделия Петросян

5. “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2022 оны ЕАШТ-ий аварга Маркс Кондратюк,

6.2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга, Бүр Оросын 2022 оны АШТ-ий аварга Евгений Семененко,

7. Бүх Оросын 2022 оны АШТ-ий мөнгөн медальт Петр Гуменник,

8. Европын хошой аварга,”Бээжин 2022” олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов,

9. “Бээжин 2022” олимпын хосын төрлийн хүрэл медальт, багийн төрлийн аварга, 2021 оны ДАШТ-ий алт, 2022 оны ЕАШТ-ий аварга Анастасия Мишина, Александр Галлянов,

10. 2020 оны Европын аварга, 2019, 2022 оны ЕАШТ-ий хүрэл медальт Александра Бойкова, Дмитрий Козловский,

11. “Сочи-2014” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн хүрэл медальт, “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий 2012-2014, 2020, 2022 оны 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт 2019, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн алт, хүрэл медальт Виктория Синицына, Никита Кацалапов

2018 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Дмитрий Алиев нарын 17 уран гулгагч ирэхээр болжээ.

Нэрт уран гулгагчидтай хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь ч авах боломжтой гэнэ шүү. Уран гулгалтын спортын түүхийг бичиж, улам төгөлдөржүүлэн бүтээгчдийг манлайлагчид нь яах аргагүй ОХУ-ын уран гулгагчид байдагтай хэн ч маргахгүй биз.

Энэ удаагийн уран гулгалтын шоу нийт 24 үзүүлбэртэй бөгөөд өдөрт 12 үзүүлбэрийг спорт сонирхогчдод үзүүлэх юм байна. Нэг өдрийн үзүүлбэр 2 цаг 15 минут үргэлжилнэ.

Тасалбарын тухайд ОХУ-ын уран гулгагчдыг өндөр зардлаар авчирч байгаа болохоор харьцангүй үнэтэй ч, энэ бол алдаж болохгүй боломж гэдэг талаас нь харах юм бол хамаагүй хямд гэсэн үг.

Ер нь, дэлхийд гайхагддаг Оросын уран гулгагчдыг дэргэдээс нь харж, ур чадварыг нь бахдана гэдэг ховорхон тохиох боломж, дурсамж бүтээх агшин шүү дээ. Мөрөөдлийг биелүүлэгч "Мөсөн өргөө" л та бидэнд ийм боломж олгож байна даа. Тэгээд ч энд зохиогдсон арга хэмжээ бүгд яг цагтаа эхэлдэг нь бас нэг чухал дэвшил.

Талархаж байна, "Стэп Арена"-гийнханд. Тавдугаар сарын эхээр нүд, сэтгэл баясгах жинхэнэ спортын шоу болох нь ээ. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 4 цаг 36 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 4 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 4 цаг 47 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 4 цаг 52 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 5 цаг 2 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 5 цаг 41 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 45 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 6 цаг 23 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 6 цаг 24 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 6 цаг 29 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 6 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 8 цаг 20 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 8 цаг 23 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 8 цаг 23 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 8 цаг 26 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 8 цаг 29 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 8 цаг 30 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 9 цаг 7 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 10 цаг 23 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 10 цаг 33 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га...
Top