x

Дмитрий Медведев: Украин хэнд ч хэрэггүй болсон тул цаашид оршин тогтнох шаардлагагүй

ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев сүүлийн үед хурц, түрэмгий мэдэгдлүүдээрээ олны анхаарал татдаг болоод байгаа.

Тэгвэл тэр бямба гаригт ээлжит дуулиант мэдэгдлээ сошиал хуудсаараа цацсан байна.

“Яагаад Украин улс оршин тогтнох шаардлагагүй вэ? Учир нь энэ улс хэнд ч хэрэггүй болсон” гэсэн гарчигтай Медведевийн мэдэгдэл зургаан хэсгээс бүтжээ.

Тэрбээр Украин улс оршин тогтнох нь Европ, АНУ, Африк, Латин Америк, Ази, ОХУ болон Украины ард түмэнд ямар хор уршигтай талаар тус тусад нь тайлбарлан бичсэн байна.

Тухайлбал Украины дайны улмаас Европ тив санхүү, улс төрийн гүн хямралд унаад байгааг, хаана байдгийг нь ч мэдэхгүй улсыг дайнд дэмжиж байгаагийн үр дүнд америкчуудын дунд бухимдал эрчимжиж, АНУ-ын улс төрийн систем нуран унахад ойрхон болоод байгааг тэр тайлбарлан бичжээ.

“Жирийн Америк хүмүүс үнэндээ Украин гэж юу болох, хаана байдгийг огт мэдэхгүй. Тэдний олонх нь газрын зураг дээр Украиныг зааж чадахгүй” гэж Медведев бичсэн байна.

АНУ-ын засаг захиргаанаас Украиныг дэмжихэд зарцуулж буй хөрөнгө мөнгийг Латин Америк, Африкийн ядуу буурай орнуудын хөгжил цэцэглэлтэд зарцуулсан бол томоохон ахиц дэвшил гарахыг тэр бас тайлбарлажээ.

Медведев цааш нь бичихдээ Украины асуудал дээр Оросыг дэмжихгүй бол дараагийн ”өнгөт хувьсгалууд” өөрийг нь удахгүй чиглэн ирэхийг Азийн орнуудад анхааруулсан байна.

Тэрбээр эцэст нь Украиныг Зөвлөлт Холбоот Улс задрах үеэр гарсан алдааны үр дүнд бий болсон улс гэж нэрлэжээ.

Украины 45 сая хүн амын 20 сая гаруй нь эх орондоо үлдсэн ч байнгын айдас түгшүүр дор амьдарч, гадагшаа дүрвэхэд бэлэн байгаа нь энэ улс оршин тогтнох шаардлагагүй болсны нэг шалтгаан гэж тэр үзсэн байна.

“Ийм Украин улс энэ дэлхий дээр хэнд ч хэрэггүй. Тийм учраас оршин тогтнох шаардлагагүй юм” гэж ОХУ-ын экс ерөнхийлөгч Телеграмм хуудсандаа дүгнэн бичжээ.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 5 цаг 32 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 5 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 5 цаг 44 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 5 цаг 48 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 5 цаг 59 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 6 цаг 38 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 42 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 7 цаг 20 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 7 цаг 21 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 7 цаг 26 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 7 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 9 цаг 17 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 9 цаг 20 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 9 цаг 20 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 9 цаг 23 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 9 цаг 26 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 9 цаг 27 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 10 цаг 4 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 11 цаг 19 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 11 цаг 30 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top