x

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд

Жирийн л нэг бүс нутаг байсан газар кино кадрт гарсныхаа дараа жилд хэдэн зуун мянган жуулчдын зорьж очдог алдартай газар болсон түүх бишгүй олон. Аялал жуулчлалын салбарынхан кино урлагийн энэ давуу талыг ашиглаж овжин маркетинг хийж, их хэмжээний ашиг орлого олох боломжийг яахан алдах билээ. Хамгийн ойрын жишээ дурдвал, “Crash landing on you” цувралын хамгийн романтик үзэгдлийн зургийг Швейцарийн үзэсгэлэнт нуурын эрэг дээр хийсэн байдаг. Үүний дараа уг газарт солонгосын алдарт хос жүжигчид Сон Е-жин болон Хён Бин нарын зураг, киноны нэр бүхий жижиг пайз байршуулснаар жуулчдын хөл тасрахаа байсан түүхтэй. Угтаа тус киноны зарим зураг авалтыг Монголын үзэсгэлэнт байгальд, төмөр замын буудал дээр (төв вокзал), Дархан явах авто зам дээр хэсэгчлэн авсан байдаг. Тиймээс бидэнд ч бас дэлхийн жишгээр аялал жуулчлалын шууд маркетинг хийж, жуулчдыг татах боломж бий. Ингээд кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болсон газруудыг онцолж байна.

Харри Поттерын гүүр, Гленфиннан Виадук, Шотланд улс

Уулсаар хүрээлэгдсэн Шотландын үзэсгэлэнт байгальд орших өвөрмөц архитектурын шийдэлтэй өндөр гүүрэн дээр утаа савсуулан давхих Харри Поттерын галт тэргийг санаж байна уу? Тэрхүү гүүрийг, мөн ойролцоох эртний сүмийг үзэх гэсэн жуулчдын тоо одоо хэр нь буураагүй л байна. Жуулчид уг гүүрний ойролцоох уулын энгэрт байх машины зогсоол дээр очиж зураг даруулдаг байна.

“Black Panther”, Бусан хот, Өмнөд Солонгос улс

Өмнөд Солонгос улсын хоёр дахь том хот Бусаны “Gwangan” гүүрэн дээр “Black Panther” цувралын шинэ ангийн зураг авалтыг хийнэ гэсэн Marvel кино компанийн мэдэгдэл тус хотын төсөвт сайнаар нөлөөлж, Бусаныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн юм. Алдарт цувралын шинэ ангийн чухал эргэлтийн хэсэг энэ гүүрэн дээр хийгдсэнээс гадна “Jagalchi” хэмээх загасны зах ч кино кадрт мөнхөрчээ.

“Home alone”, Виннетка, Иллинойс муж, АНУ

Жүжигчин Маколей Калкиныг алдрын оргилд хөтөлсөн “Home Alone” киноны байшинг бодох төдийд зул сарын уур амьсгал сэтгэлд тодордоггүй гэж үү? Уг киноны байшин 1920 онд баригдсан бөгөөд 1990 онд байшингийн эзэд болох Абэндшиений гэр бүл таван сарын турш кино зураг авалттай зэрэгцэн амьдарсан түүхтэй. 31 жилийн дараа буюу 2021 онд уг байшин олон нийтэд нээлттэй болж, мянга мянган жуулчдын насны дурсамжаа сэргээдэг түүхэн газар болжээ.

“Gladiator”, Марокко улс

Марокко улсын зүүн өмнөд хэсгийн жижигхэн хотод Эйт Бен Хадду хэмээх хааны амьдарч байсан эртний жижиг суурин бий. Гайхалтай нь, уг сууринд “Mummy”, “Kingdom of Heaven”, “Gladiator”, “Prince of Persia” болон “Game of Thrones” зэрэг олон алдарт кинонуудын зургийг авч байжээ. Улаан элсэн цөлөөрөө алдартай энэ газар кино зураг авалтын орлогоороо бүс нутагтаа жин дарах төсөв бүрдүүлдэг гэнэ.

“Rain Man”, Цезарийн ордон, Вегас хот, АНУ

Дастин Хоффман, Том Круз нарын шилдэг уран бүтээлүүдийн нэг “Rain Man” 1988 онд дэлгэцэд амилснаасаа хойш дэлхийн сонгодог кино жагсаалтаас буугаагүй л байна. Математикийн гоц ухаантан, аутизмтай ахтайгаа Лас Вегас хотод ирж, "Цезарийн ордон" гэх тансаг зэрэглэлийн казиног хоосолсон шөнөө Вегас хот тэр чигтээ харагдах гайхалтай харууцтай люкс өрөөнд хонодог хэсгийг үзээгүй хүн ховор биз ээ. Уг киног алдаршихтай зэрэгцэж "Цезарийн ордон" ч хүний хөлд дарагдах болжээ. Хожим “Hangover” киноны зураг авалт уг зочид буудалд хийгдсэн байдаг.

“Lord of the Rings”, Матамата тосгон, Шинэ Зеланд улс

“Lord of the Rings”, “The Hobbit” цувралын ачаар хамгийн их алдаршсан кино зураг авалтын бүс бол Шинэ Зеланд улсын Матамата суурин юм. Энэ сууринд Хоббитуудын 44 жижиг нүхэн гэр, “Green Dragon” хэмээх бяцхан дэн буудал болон уушийн газар байдаг. Киноноос амилсан үлгэрийн ертөнц мэт энэ газарт “Hobbiton Movie Set” хэмээх нь 89-199 шинэ зеланд долларын үнэтэй жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр байдаг байна.

“The Twilight Saga”, Орегон муж, АНУ

 

Алдарт “Бүрэнхий” цувралын үзэсгэлэнт ойгоор хүрээлэгдсэн манан будантай газар бол АНУ-ын Орегон хот юм. Белла Сван аавтайгаа хамт энэхүү хотод нүүж ирээд, таван унтлагын өрөө бүхий тохилог байшинд амьдардаг билээ. Тэгвэл уг байшин 2021 онд өндөр үнээр зарагдсан бөгөөд үүнээс өмнө Airbnb платформ дээр Twilight Swan House гэсэн нэрээр чамгүй үнэтэй түрээслэгддэг байжээ.

“Titanic”, Росарито хот, Мексик улс

Кейт Уинслет, Леонардо Ди Каприо нарын учирдаг алдарт Титаник хөлөг онгоцыг кинондоо зориулж дахин бүтээхийн тулд найруулагч Жеймс Камерон Мексикийн Росарито хотын далайн эргийг ашигласан байдаг. Түүний бүтээсэн Титаник хөлөг онгоц эх хувилбараасаа 10 хувь л жижиг байсан бөгөөд уг аварга хөлгийг байршуулахын тулд 245 метрийн гүн усны танк ашигласан гэх мэдээ бий.

“Pretty Woman”, Беверли Вилшир зочид буудал, Лос Анжелес, АНУ

Хөөрхөн хүүхэн Вивиан Уорд (Жулиа Робертс) чинээлэг жентельмэн Эдвард Льюис (Ричард Гир)-тай учирч хайрын романс үүсгэдэг газар бол Лос Анжелес хотын Беверли Вилшир зочид буудал юм. Кино дэлгэцнээ алдаршсан цагаас эхлэн одоог хүртэл уг зочид буудалд жуулчид ирж зураг даруулж, гол дүрийн жүжигчдийн байрласан тансаг зэрэглэлийн өрөөнд өндөр үнээр буудалласаар байна.

“La La Land”, Лос Анжелес, АНУ

Академийн наадмын шилдэг мюзикл шагналт ““La La Land”-ын 40 гаруй хэсгийн зураг авалтыг АНУ-ын Калифорни мужын Лос Анжелес хотод авсан байдаг. Алдарт “City of Stars” дуу амилсан, гол дүрийн жүжигчдийн анхны болзоот газар болох Холливүүд уулын ойролцоох “Cathy’s Corner” болон олон жилийн дараа дурлалт хосын дахин учирдаг “Smoke House” ресторан өдгөө жуулчдын сонирхлыг татсан газар болж хувирсан билээ.

Эх сурвалж: BURO247.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 8 цаг 40 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 10 цаг 22 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 10 цаг 52 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 11 цаг 11 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 14 цаг 42 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 14 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 54 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 16 цаг 34 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 16 цаг 43 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 16 цаг 52 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 16 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 17 цаг 16 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 17 цаг 36 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 17 цаг 41 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 17 цаг 46 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 17 цаг 52 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 18 цаг 12 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 18 цаг 59 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 19 цаг 43 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top